| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2025/00018/И |
| Дугаар | 144/ШШ2025/00011 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 144/ШШ2025/00011
2025 01 13 144/ШШ2025/00011
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: ***********тоот хаягт байрлах, “Б****** ф*****” ББСБ ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* тоот хаягт оршин суух, Ц******** овогт Ж*******ын Н******* /РД:********/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,802,281.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.Н******ээс ирүүлсэн хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Ж.Н******** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “…Ж******овогтой Н****** миний бие “Б**** ф******” ББСБ ХХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 2,802,281.72 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,802,281.72 төгрөгийг 3 хувааж буюу 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 802,281.72 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар “Б***** ф*****” ББСБ ХХК-тай харилцан тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б****** ф******” ББСБ ХХК нь хариуцагч Ж.Н********** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,802,281.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Ж.Н********** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч Ж.Н******** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Б******* ф********” ББСБ ХХК нь хариуцагч Ж.Н*****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,802,281.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.Н***** 2,802,281.72 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 802,281.72 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохирч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,786 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Нямцэрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 29.893 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б******* ф*******” ББСБ ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА