Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2024/01682

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг *******, ******* ХК /РД:2677377/,*******,******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ,, холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 47 536 975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдөр МN0200300030950103 12 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 47,228,000 төгрөгийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2024 оны 4 дүгээр сараас хойш зөрчил үүсгэсээр байна. ******* нь 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдөр МN020030003095010312 тоот Цахим зээлийн гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Зээлийн үлдэгдэл 45,698,384 төгрөг, үндсэн хүү 1,812,445 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,146 төгрөг, нийт 47,536,975 төгрөг болсон байна. Иймд *******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 47,536,975 төгрөгийг гаргуулж ******* ХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие ******* нь *******ны нэхэмжлэлтэй танилцаж, уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, *******ны нэхэмжилсэн мөнгийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 47 536 975 төгрөгийг өгч барагдуулна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******д холбогдуулан 47 536 975 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 47 536 975 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395 634.88 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 197 817.44 төгрөг, төрийн сангаас 197 817.44 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн 47 536 975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 395 634.88 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 197 817.44 төгрөг, төрийн сангаас 197 817.44 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА