Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 144/ШШ2025/00018

 

       2025            01              20                                                 144/ШШ2025/00018             

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,

Нэхэмжлэгч: *********байрлах,  “Х****** банк” ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* оршин суух, Б******* овогт Б*******ийн О******/РД:*********-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 13,209,087.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.О*******оос ирүүлсэн хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

   Хариуцагч Б.О****** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “…Б***** овогтой О******* миний бие “Х****** банк” ХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 13,209,087.66 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,201,514.61 төгрөг,  2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,201,514.61 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,201,514.61 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,201,514.61 төгрөг,  2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,201,514.61 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,201,514.61 төгрөгийг төлж барагдуулахаар Х****** банктай харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Х****** банк” ХК нь хариуцагч Б.О*****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,209,087.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Б.О****** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь  Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.  

            Иймд хариуцагч Б.О**** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Х****** банк” ХК нь хариуцагч Б.О*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,209,087.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.О***** 13,209,087.66 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,201,514.61 төгрөг,  2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,201,514.61 төгрөг,  2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,201,514.61 төгрөг,  2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,201,514.61 төгрөг,  2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,201,514.61 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,201,514.61 төгрөгийг тус тус төлөхөөр тохирч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,995 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О******оос улсын тэмдэгтийн хураамжид 111,997.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х******* банк” ХК-д олгосугай.      

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА