| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01316/И |
| Дугаар | 142/ШШ2024/01644 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 142/ШШ2024/01644
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,*******,*******-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах, алданги нийт 24 845 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Рэнцэнпэлжид
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* миний бие 2007 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 873 тоот шийдвэрээр хариуцагч *******оос гэрлэлтээ цуцлуулж, өөрийн асрамжид авч эцэг *******оос тэжээн тэтгэх тэтгэлэг гардуулахаар шийдвэрлэсэн билээ. Тэрээр хүүхдийнхээ тэтгэлгээ цаг тухай бүрд нь төлөхгүй удааснаас 2024 оны 6 сарын байдлаар 16 563 800 төгрөг болсон байна. Ингээд 2024 оны 6 дугаар сард охин маань насанд хүрсэн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тул эцэг *******оос хүүхдийн тэтгэлэгт төлбөр зохих үлдэгдэл 16 563 800 /арван зургаан сая таван зуун жаран гурван мянга найман зуун/ төгрөг дээр хугацаа хэтэрсэн алдангийг 8 281 900 төгрөгийг нэмж гаргуулж авах хүсэлтэй байна. Иймд *******оос хүүхдийн тэтгэлэгт төлбөр зохих үлдэгдэл 16 563 800 төгрөг дээр гүйцэтгээгүй мөнгөний алданги болох 8 281 900 төгрөгийг тооцож нийт 24 845 700 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие 2022.01.31-ний өдөр цус харвалт болж, баруун гар, хөл мэдээгүй мөн хэлгүй болсон. Одоо харин хэл орсон. Би 2007 оноос 2015 он хүртэл тэтгэвэр төлсөн. 2021 онд 12 700 000 төгрөгний төлбөр гарч үүнээс 3 300 000 төгрөгийг төлөөд одоо миний утсанд 9 400 000 төгрөгийн үлдэгдэл байгаа үүнээс хойш тогтмол төлж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр группд орсон. Энэ хооронд төлөөгүй. 2, 3, 4 сарын 618 000 төгрөг төлөөгүй. Группт орсноос хойш 2024 он хүртэл төлсөн. Харин 2024 оны 01 дүгээр сараас хойш төлж чадаагүй байгаа. Эм тариа эмчилгээнд мөнгө хэрэг болж байсан. Хамгийн сүүлд 7, 8, 9, 10 сарын зээл авч 1 600 000 төгрөгөөр хувийн эмнэлэгт хэвтсэн. Охин маань 2024 оны 06 дугаар сарын 14-нд 18 нас хүрсэн. 2024 оны 1-5 сар хүртэл 1 080 000 төгрөг. Миний төлөөгүй тооцоо нийт 11 100 000 төгрөг. Ер нь 9 400 000 төгрөгийг төлж чадаагүй шалтгаан нь би хил гарч нүүрс зөөдөг байсан. Гадаад паспорт хаагдсан учир ажилгүй болсон. паспорт нээж өгөөч гэж гуйсан боловч зөвшөөрдөггүй. Тухайн үед корона өвчин гараад цөөхөн жолооч ажиллаж байсан. Ажиллаж байсан жолооч нар 10-20 сая хүртэл цалин авч байсан... гэжээ.
4. Хариуцагчаас: итгэмжлэл /хх-ийн 38/ итгэмжлэл /хх-ийн 45/ зэрэг баримтыг гаргаж өгсөн.
5. Шүүхээс: Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.10.25-ны өдрийн 5685 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-33/-ийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******оос хүүхдийн тэтгэлэгт 24 845 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2007 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 873 тоот шийдвэрээр Н.Энх- Оргилоос гэрлэлтээ цуцлуулж, өөрийн асрамжид авч, эцэг *******оор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Хүүхдийнхээ тэтгэлгийг цаг тухайд өгөөгүйгээс 16 563 800 төгрөг болсон. 2024 оны 6 дугаар сард охин маань насанд хүрсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тул эцэг *******оос хүүхдийн тэтгэлэг 16 563 800 төгрөг, алданги 8 281 900 төгрөг, нийт 24 845 700 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ...2022.01.31-ний өдөр цус харвалт болж, баруун гар, хөл мэдээгүй мөн хэлгүй болсон. Одоо харин хэл орсон. Би 2007 оноос 2015 он хүртэл тэтгэвэр төлсөн. 2021 онд 12 700 000 төгрөгний төлбөр гарч үүнээс 3 300 000 төгрөгийг төлөөд одоо миний утсанд 9 400 000 төгрөгийн үлдэгдэл байгаа үүнээс хойш тогтмол төлж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр группд орсон. Энэ хооронд төлөөгүй. 2, 3, 4 сарын 618 000 төгрөг төлөөгүй. Группт орсноос хойш 2024 он хүртэл төлсөн. Харин 2024 оны 01 дүгээр сараас хойш төлж чадаагүй байгаа. Эм тариа эмчилгээнд мөнгө хэрэг болж байсан. Хамгийн сүүлд 7, 8, 9, 10 сарын зээл авч 1 600 000 төгрөгөөр хувийн эмнэлэгт хэвтсэн. Охин маань 2024 оны 06 дугаар сарын 14-нд 18 нас хүрсэн. 2024 оны 1-5 сар хүртэл 1 080 000 төгрөг. Миний төлөөгүй тооцоо нийт 11 100 000 төгрөг. Ер нь 9 400 000 төгрөг... ******* нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэжээ.
3. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2007 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 873 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн эх *******ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасны дагуу эцэг оор сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.
Улмаар 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 525 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2007 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 07-54-111 дугаартай Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн эхлүүлсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байсан байх ба энэ талаар маргаагүй.
3.2. Охин 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 18 насанд хүрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон байна.
3.3. Хариуцагч охин хүүхдийн тэтгэлгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлж байсан хэдий ч зарим хугацаанд төлөөгүй, хуримтлагдсан болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Т.Солонгоогийн төлбөр төлөгч тэтгэлэгийн төлөлтийн тооцоо-оор /хх13/ тогтоогдож байна.
4. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэж заасан тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан *******ийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэх татгалзал нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл хүүхдийг насанд хүрээгүй байхад тэжээн тэтгэх үүргийн дагуу тэтгэлгийг эхэд олгох бөгөөд тэтгэлгийг хугацаандаа төлөөгүйтэй холбоотой шаардлагыг эх ******* гаргасан нь хуулийг зөрчөөгүй байна.
5. Хариуцагч нь хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөх ёстой ч төлөөгүй хугацаанд нийт 16 563 800 төгрөгийг төлөөлгүй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тооцооллоор нотлогдож байна.
5.1. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө, 50.3.-т Алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан тул хариуцагч оос алданги 8 281 900 төгрөг, нийт 24 845 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэв.
6. Хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр цус харвалт өвчтэй болж, группт байдаг гэх тайлбар гаргасан байх ба энэ тайлбартаа үндэслэн нэхэмжлэлээс татгалзаагүй, мөн энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1., 50 дугаар зүйлийн 50.2., 50.3.-т заасныг тус тус баримтлан хариуцагч оос 24 845 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжаар 282 178 төгрөг гаргуулан төрийн санд олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА