| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2024/0004/З |
| Дугаар | 123/ШШ2024/0068 |
| Огноо | 2024-08-27 |
| Маргааны төрөл | Бусад, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 123/ШШ2024/0068
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би, Төв аймгийн Засаг даргаас Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Төв аймгийн Засаг дарга, түүний харъяа Төв аймгийн Барилга захиалагч орон сууцны корпораци ОНӨААТҮГ-аас “БУТОЗМ” ХХК-тай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02/2020 дугаартай хамтран ажиллах гэрээгээр баригдаж буй 60-н айлын орон сууцны барилгыг өмчлөх эрхийг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-1427004012 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, “БУТОЗМ” ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000825247 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000825247 дугаартай гэрчилгээг барьцаалбараар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Тус шүүхэд 2024 оны 01/101 дугаартай албан бичгээр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд 2024 оны 06 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгсөн. Маргаан бүхий Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт баригдаж буй 305 дугаар байрны гүйцэтгэгч “БУТОЗМ” ХХК нь барилгын ажлыг гүйцэтгэж, барилгын улсын комиссыг урьдчилсан байдлаар ажиллуулах тухай хүсэлтээ ирүүлээд байна. Мөн тус хэргийн гуравдагч этгээд иргэн Б.Уртнасан нь Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 1 сараар буюу 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хойшлуулах хүсэлт гаргасаны дагуу Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагааг 1 сараар түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарсан. Иймд тус шүүхэд гаргасан Төв аймгийн Засаг дарга, түүний харъяа Төв аймгийн Барилга захиалагч орон сууцны корпораци ОНӨААТҮГ-аас “БУТОЗМ” ХХК-тай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02/2020 дугаартай хамтран ажиллах гэрээгээр баригдаж буй 60-н айлын орон сууцны барилгыг өмчлөх эрхийг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-1427004012 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, “БУТОЗМ” ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000825247 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000825247 дугаартай гэрчилгээг барьцаалбараар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Төв аймгийн Засаг даргаас Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Төв аймгийн Засаг дарга, түүний харъяа Төв аймгийн Барилга захиалагч орон сууцны корпораци ОНӨААТҮГ-аас “БУТОЗМ” ХХК-тай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02/2020 дугаартай хамтран ажиллах гэрээгээр баригдаж буй 60-н айлын орон сууцны барилгыг өмчлөх эрхийгүл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-1427004012 дугаарт бүртгэсэн бүрт бүртгэлийг хүчингүй болгуулах, “БУТОЗМ” ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000825247 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000825247 дугаартай гэрчилгээг барьцаалбараар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Төв аймгийн Засаг дарга нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана”, 66.3-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, тухайн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарлахад тэрээр хүлээн зөвшөөрч байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66 дугаар зүйлийн 66.2, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Төв аймгийн Засаг дарга, түүний харъяа Төв аймгийн Барилга захиалагч орон сууцны корпораци ОНӨААТҮГ-аас “БУТОЗМ” ХХК-тай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02/2020 дугаартай хамтран ажиллах гэрээгээр баригдаж буй 60-н айлын орон сууцны барилгыг өмчлөх эрхийгүл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-1427004012 дугаарт бүртгэсэн бүрт бүртгэлийг хүчингүй болгуулах, “БУТОЗМ” ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000825247 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000825247 дугаартай гэрчилгээг барьцаалбараар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасны дагуу Төв аймгийн Засаг даргын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН