Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2024/01641

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,******* холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын гэрээний 13 дугаар бүлгийн 13.4 дэх заалтыг биелүүлэхийг -ийн захиргаанд даалгах, хамтын гэрээний 13 дугаар бүлгийн 13.4 дэх заалтын дагуу -ын ҮЭ-ийн хорооны даргын сарын үр дүнгийн урамшуулалд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүрээр нөхөн төлүүлж өгөхийг -ийн захиргаанд даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ванчигдорж

Гэрч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Миний бие -ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд Үйлдвэрчний эвлэлийн гишүүдээ итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй хуулийн этгээд юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3.5, 4 дүгээр зүйлийн 4.1.7, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг тус тус үндэслэн -ийн захиргаа болон ҮЭ-ийн хорооны хооронд Хамтын гэрээг байгуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2023 оны 10 дугаар сарын 27-ний өдөр бүртгүүлсэн. Тус хамтын гэрээний 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт энэхүү гэрээг бүртгүүлсэн өдрөөс эхлэн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд хүчинтэй байхаар заасан. Гэтэл , байгуулсан Хамтын гэрээний 13 дугаар бүлгийн 13.4-т үйлдвэрчний эвлэлийн орон тооны сонгуульт ажилтныг хамтын гэрээнд хамруулан ажилтнуудын нэгэн адил гэрээнд заасан сарын болон жилийн үр дүнгийн урамшуулал, буцалтгүй тусламж, тэтгэмж болон бусад хөнгөлөлтүүдийг олгоно гэсэн заалтыг биелүүлэхээс татгалзаж Үйлдвэрчний эвлэлийн Хорооны дарга ******* миний сарын үр дүнгийн урамшуулалт цалинг олгохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах... гэж Монгол улсын иргэний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан ба миний бие хамтын гэрээний 13 дугаар бүлгийн 13.4-т заасны дагуу нэмэгдэл цалин, цалин хөлсөө бүрэн авах эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал, урамшууллаас бүрдэнэ гэж заасан. Монгол Улсын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6,1, 6.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т заасан Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т Аливаа этгээд хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно, 43.2.2-т... хамтын гэрээг дагаж мөрдөхөөр хуульчилсан. Иймд хамтын гэрээний 13 дугаар бүлгийн 13.4-т дэх заалтыг -ийн захиргаанд биелүүлэхийг даалгаж, сарын үр дүнгийн урамшуулалд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүрээр нөхөн төлүүлж Үйлдвэрчний эвлэлийн Хорооны дарга *******ийг хохиролгүй болгохыг даалгаж өгнө үү. Тус маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч маргааныг хуулийн хугацаанд шийдвэрлэж өгөөгүй болно... гэжээ.

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж дараах тайлбарыг хүргүүллээ. Үүнд: Хамтын гэрээний 13 дугаар бүлгийн 13.4 дэх заалтыг биелүүлэхийг -ийн захиргаанд даалгаж өгөхийг шаардсан байгаа боловч мөн энэ нэхэмжлэлийг 2023 онд Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан бөгөөд ******* нь өөрөө нэхэмжлэлээс татгалзсан -иас сарын үр дүнгийн нэмэгдэл цалин болон бусад нэмэгдлийг авч байсан бөгөөд 2023 оны Санхүүгийн тайлангийн аудитаар Төрийн аудитын Орхон аймаг дах салбарын хяналт шалгалтаар тухайн цалин нь төлөвлөгөөнд суугаагүй байх тул ТУЗ-ын шийдвэрийн дагуу олгох гэсэн зөвлөмжийг өгч зогсоосон байгаа болно. Үүний дагуу ******* нь Үндэсний аудитын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Хөдөлмөрийн сонирхлын маргаан шийдвэрлэх комисс, Орхон аймгийн хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт хороонд гомдол гарган шийдвэрлүүлэхээр хэлэлцүүлж байгаа болно. Одоогоор манай байгууллагын ТУЗ-д хүсэлт гаргаагүй байгаа болно гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 4/, Орхон аймгийн Татварын газрын 2024.07.16-ны өдрийн 03/431 дугаартай албан тоот /хх-ийн 5/, Баян-Өндөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын тэмдэглэл /хх-ийн 6-7/, -ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл /хх-ийн 8-10/, Орхон аймгийн Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцын үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2024.06.14-ний өдрийн 4/27 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдол /хх-ийн 11/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 12/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 13/, Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд зохион байгуулсан хамтын гэрээний хуулбар /хх-ийн 14-27/, Хөдөлмөрийн сонирхлын маргаан шийдвэрлэсэн тухай тэмдэглэл /хх-ийн 47-49/, Орхон аймгийн Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын үйлдвэрчний эвлэлийн хорооноос -ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэ рүү 2024.07.31-ний өдрийн А/39 дугаартай хүргүүлсэн Зуучлагч оролцуулах тухай албан тоот /хх-ийн 50/, Орхон аймгийн Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын үйлдвэрчний эвлэлийн хорооноос Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Ц.Нармандахад 2024.04.15-ны өдрийн А/19 дугаартай албан тоотоор хүргүүлсэн гомдол /хх-ийн 51/, Орхон аймаг дахь төрийн аудитын газраас Орхон аймгийн Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргад хүргүүлсэн 2024.04.17-ны өдрийн 149 дугаартай албан тоот /хх-ийн 52/, Орхон аймгийн Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2024.04.18-ны өдрийн А/20 дугаартай Үндэсний Аудитын газарт гаргасан гомдол /хх-ийн 53/, Орхон аймгийн Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын үйлдвэрчний эвлэлийн хорооны 2024.09.05-ны өдрийн 02 дугаартай Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг томилох тухай бүх гишүүдийн хурлын тогтоол /хх-ийн 63/, -ийн ҮЭ-ийн хорооны даргын 2024 оны 02 дугаар сарын үр дүнгийн нэмэгдэл хөлс олгох үзүүлэлт /хх-ийн 64/, -ын ҮЭ-ийн хорооны дарга *******ийн 2024 оны 02, 03 дугаар сарын хийсэн ажлын тайлан /хх-ийн 66-67/, -ийн ҮЭ-ийн хорооны даргын 2024 оны 04 дүгээр сарын үр дүнгийн нэмэгдэл хөлс олгох үзүүлэлт /хх-ийн 68/, -ын ҮЭ-ийн хорооны дарга *******ийн 2024 оны 04 дүгээр сарын хийсэн ажлын тайлан /хх-ийн 69-70/, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүний 2023.11.21-ний өдрийн 07/59 дугаартай зөвлөмжийн хуулбар /хх-ийн 71-76/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас: итгэмжлэл /хх-ийн 33/, хариу тайлбар /хх-ийн 39/, итгэмжлэл /хх-ийн 56/, итгэмжлэл /хх-ийн 62/, -ийн эдийн засаг, нягтлан бодогч байсан Д.Болорчулууны ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 85-87/ 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 4/38 дугаартай Ажилтнуудын ажлын цаг ашиглалт, ажлын цагийг бүртгэх журам /хх-ийн 88-91/, -ийн 2023 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан /хх-ийн 92-116/ зэрэг баримтыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь -д /цаашид гэх/ холбогдуулан Хамтын гэрээний 13 дугаар бүлгийн 13.4 дэх заалтыг биелүүлэх, ҮЭ-ийн хороон даргын сарын үр дүнгийн урамшуулалд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүрээр нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: -ийн захиргаа болон ҮЭ-ийн хорооны хооронд Хамтын гэрээг байгуулан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2023 оны 10 дугаар сарын 27-ний өдөр бүртгүүлсэн. Тус хамтын гэрээний 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт энэхүү гэрээг бүртгүүлсэн өдрөөс эхлэн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд хүчинтэй байхаар заасан. Гэтэл , -ын ҮЭ-ийн хорооны хороонд байгуулсан Хамтын гэрээний 13 дугаар бүлгийн 13.4-т үйлдвэрчний эвлэлийн орон тооны сонгуульт ажилтныг хамтын гэрээнд хамруулан ажилтнуудын нэгэн адил гэрээнд заасан сарын болон жилийн үр дүнгийн урамшуулал, буцалтгүй тусламж, тэтгэмж болон бусад хөнгөлөлтүүдийг олгоно гэсэн заалтыг биелүүлэхээс татгалзаж ҮЭ-ийн Хорооны дарга ******* миний сарын үр дүнгийн урамшуулалт цалинг олгохгүй байна... гэж тодорхойлжээ.

3. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хамтын гэрээний 13 дугаар бүлгийн 13.4 дэх заалтыг биелүүлэхийг -ийн захиргаанд даалгаж өгөхийг шаардсан байгаа боловч мөн энэ нэхэмжлэлийг 2023 онд Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан бөгөөд ******* нь өөрөө нэхэмжлэлээсээ татгалзсан. -иас сарын үр дүнгийн нэмэгдэл цалин болон бусад нэмэгдлийг авч байсан бөгөөд 2023 оны Санхүүгийн тайлангийн аудитаар Төрийн аудитын Орхон аймаг дахь салбарын хяналт шалгалтаар тухайн цалин нь төлөвлөгөөнд суугаагүй байх тул ТУЗ-ын шийдвэрийн дагуу олгох гэсэн зөвлөмжийг өгч зогсоосон байгаа... гэжээ.

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

, -ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/123, А/152 дугаартай хамтарсан тушаалаар 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд мөрдөх Хамтын гэрээ-г баталсан байх ба -ийн төлөөлөн дарга Б.Бат-Эрдэнэ, Үйлдвэрчний эвлэлийн хороог төлөөлөн дарга ******* нар гарын үсэг зурсан байна. /хх15/

Улмаар 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн байх ба энэ талаар талууд маргаагүй. /хх14/

5. Талуудын хооронд 2023 оны Санхүүгийн тайлангийн аудитаар Төрийн аудитын Орхон аймаг дахь салбарын хяналт шалгалтаар тухайн цалин нь төлөвлөгөөнд суугаагүй байх тул ТУЗ-ын шийдвэрийн дагуу олгох гэсэн зөвлөмжийг өгсний дагуу /2024 оны 03 дугаар сараас/ зогсоосон гэсэн нь маргааны зүйл болсон.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7.-д Хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог хэлэх бөгөөд мөн хуулийн 2.4.-т Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ-г холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасан байна.

7. Хамтын гэрээ хууль тогтоомжийг зөрчсөн талаар талууд мэтгэлцээгүй, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Хамтын гэрээний 13 дугаар зүйлийн 13.4.-д Үйлдвэрчний эвлэлийн орон тооны сонгуульт ажилтныг хамтын гэрээнд хамруулан ажилтнуудын нэгэн адил гэрээнд заасан сарын болон жилийн үр дүнгийн урамшуулал, буцалтгүй тусламж, тэтгэмж болон бусад хөнгөлөлтүүдийг олгоно... гэжээ.

Иймд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

8. Хариуцагч нь Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын Хамтын гэрээний 13 дугаар зүйлийн 13.4.-д заасан сарын болон жилийн үр дүнгийн урамшуулал...-ыг олгож байсан боловч 2023 оны Санхүүгийн тайлангийн аудитаар цалин нь төлөвлөгөөнд суугаагүй, ТУЗ-ын шийдвэрийн дагуу олгох гэсэн зөвлөмж өгсөн гэдэг үндэслэлээр зогсоосон гэж тайлбарлаж байна.

Хэдийгээр Санхүүгийн аудитын тайланд, Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын Хамтын гэрээний 13.4.-т заасан цалин нь төлөвлөгөөнд суугаагүй, ТУЗ-ын шийдвэрийн дагуу олгох-ыг зөвлөсөн ч энэ нь Хамтын гэрээний заалтыг хэрэгжүүлэхийг үгүйсгэсэн хэлбэр биш бөгөөд энэ талаар ажил олгогч хамтын гэрээг хэрэгжүүлэх талаар хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

Өөрөөр хэлбэл Санхүүгийн аудитын тайланд дээрх байдлаар тусгасан нь Хамтын гэрээний хэрэгжилтийг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.-д зааснаар ажил олгогч хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ажил олгогчоос шаардагдах хөрөнгийг төсөвтөө тусгаж, хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй гэж заасан бөгөөд Хамтын гэрээний хэрэгжилтийг Үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт ажилтан шаардах эрхтэй, ажил олгогч биелүүлэх үүрэгтэй.

Хариуцагчийн төлөөлөгч, ******* нь өмнө нь 2023 онд ийм нэхэмжлэл гаргаад өөрөө нэхэмжлэлээсээ татгалзаж байсан гэсэн татгалзал гаргасан бөгөөд энэ талаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, харин нэхэмжлэгч цаг хугацааны хувьд өөр шаардлага байсан гэснийг дурьдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4., 158 дугаар зүйлийн 158.1.1.-д заасныг баримтлан “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 17-ны хооронд хэрэгжих Хамтын гэрээний 13 дугаар зүйлийн 13.4. дэх заалтыг биелүүлэхийг “” ТӨХК-д  даалгаж,” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга *******д сарын болон жилийн үр дүнгийн урамшууллыг 2024 оны 03 дугаар сараас нөхөн олгож, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүрээр нөхөн төлөхийг “” ТӨХК-д даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч -с улсын тэмдэгтийн хураамжаар 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА