Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2024/01625

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,*******,******* холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .... 2018оны 9 сард танилцаж 2019 онд албан ёсоор хосууд болсон. Үерхэх явцдаа өөрийгөө маш зөвөөр илэрхийлж хамт амьдаръя хүүхэдтэй болъё цаашдаа болно бүтнэ гэж ятгаж хамт амьдрах болсон. 2021 оноос ерөнхий энэ хүнийг таньж мэдсэн. Гэр орондоо тогтдоггүй найз нөхөдтэйгөө гарах сонирхолтой төдийгүй агсан согтуу тавьдаг мөрийтэй тоглодог байсан. Тэр үеэс итгэл алдрах ирээдүйгээ бодоод салах шийдвэр гаргадаг байсан ч ******* нь шийдвэрийг хүлээн зөвшөөрдөггүй салбал машинтайгаа онхолдоно, өөрийгөө гэмтээнэ гэх мэтчилэн айлган сүрдүүлдэг байсан. Түүнчлэн эвлэрэхийг гуйж муу зуршлаа болино хугацаа өгөөч гэсээр өдийг хүрч жирэмсэн болсон. Гэвч ******* нь угийн хариуцлагаас зугтаж 2 сартай байхад минь орхиж явсан. Явахдаа хүүхдийг хүсээгүй амьдрал зохиох бэлэн биш байна гэж хэлсэн. 2023.09.29-нд бидний дундаас охин мэндэлсэн. ******* нь огт холбоогүй мөн албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй тул охиноо өөрийн нэрээр овоглосон. Жирэмсэн байх хугацаанд сэтгэл зүйн хувьд хүнд байсан. Төрсний дараач мөн адил. Харин *******ын хувьд охиныг ой хүрэх энэ хугацаа хүртэл ганц биз амьдарлаа амьдарч ирсэн. Энэхүү жилүүдэд жирэмсний витамин төрсний дараах нярайн өсөж бойжих, өвдөж зовох аль ч үед ямар нэгэн байдлаар туслалцаа оролцоо байгаагүй. Гэтэл гэнэт холбогдож хүүхдээ авъя гэж сэтгэлзүйн дарамт үзүүлсэн. Энэ хүнд эцэг байх эрх ярихын өмнө хүүхдийнхээ төлөө хүлээсэн үүргээ биелүүлсэн билүү санах зэрэг тэдний талаас үр хүүхдээ асууж 1 удаа санаа тавьж байгаагүйд их гомдож явдаг. *******од хүүхэд асрах анхан шатны мэдэгдэхүйн байхгүй. Иймд миний бие өөрийн хүүхэд болох гээ хайрлан хамгаалж өсгөхөөс гадна ******* гэх энэ хүнд багахан ч болов хариуцлага үүрүүлэх үүднээс хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна... гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... миний бие тус шүүхэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлт гаргасан. Бид шүүхээс гадуур хоорондоо ярилцах шийдвэр гаргасан тул энэхүү нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ хэдийд ч татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ******* нь шүүхээс гадуур хоорондоо ярилцах шийдвэр гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 35 100 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2, .74.3, 74.4, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******оос хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА