Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2024/01622

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,******* холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .... 2012онд ******* танилцаж хамтран амьдарч бидний дундаас төрсөн бөгөөд бид албан ёсоор гэрэлтээ батлуулаагүй ч нь өөрөөрөө хүүгээ овоглосон. Үүнээс хойш таарч тохироогүй улмаас салсан гэвч 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүүхдийн овгийг солихыг зөвшөөрч сар бүр хуулийн дагуу хүүхдэд тэтгэмж олгоно гэсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч удаа тэтгэмж олгоогүй тул Батнасан овогтой ыг хүү эцэг мөн болохыг тогтоож хүүд минь тэтгэлэг олгож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Батнасан овогтой оос хүүхдийн тэтгэмж тогтоолгох нэхэмжлэл гаргасан болно. нь өөрийн хүсэлтээр хүүхдийн тэтгэмжийг өгөөд явъя гэсэн тул миний бие өөрийн гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байгаа тул миний хүсэлтийг хүлээн авч шийдэж өгнө үү.. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ хэдийд ч татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ******* нь хариуцагч сайн дураараа хүүхдийн тэтгэлгийг төлнө гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 35 100 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2, .74.3, 74.4, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******оос хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА