| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 123/2023/0017/З |
| Дугаар | 123/ШШ2024/0069 |
| Огноо | 2024-08-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 123/ШШ2024/0069
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би Төв аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурорын дүгнэлтээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм биобэлдмэлийн хяналт хариуцсан улсын ******* Д.Мөнх-Эрдэнэд холбогдох прокурорын дүгнэлтээр үүссэн захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Д.Мөнх-Эрдэнэ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хүргүүлсэн аймгийн Прокурорын газрын хяналтын ахлах прокурор Х.Оюунцэцэгийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай 112 дугаартай дүгнэлтэд хариу тайлбар хүргүүлж байна.
Үүнд:
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын ******* Д.Мөнх-Эрдэнэ нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Хан жаргалант ирээдүй ХХ-ийн Билгүүн эмийн сан нь хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан Цитофлавин тариа худалдсан гэх зөрчлийн 2434000529 дугаартай хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Төв аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурорын Х.Оюунцэцэгийн гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн, малын эмчилгээнд хэрэглэхийг хориглосон зөвшөөрөгдөөгүй, хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдсан, түгээсэн гэх үйлдэл гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүгнэсэн байна.
Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн хяналтын улсын ******* Д.Мөнх-Эрдэнэ 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №0103749 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэнийг хүлээн зөвшөөрч байгааг үүгээр мэдэгдэж байна гэж хариу тайлбар гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын ******* Д.Мөнх-Эрдэнэ нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Хан жаргалант ирээдүй ХХ-ийн Билгүүн эмийн сан нь хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан Цитофлавин тариа худалдсан гэх зөрчлийн 2434000529 дугаартай хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна
Төв аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурорын Х.Оюунцэцэгийн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн, малын эмчилгээнд хэрэглэхийг хориглосон зөвшөөрөгдөөгүй, хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдсан, түгээсэн гэх үйлдэл гэмт хэргийн шинжтэй үйлдэл тул Зөрчлийн хуулиар арга хэмжээ авсан нь хууль бус учир шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож Эрүүгийн хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлт гаргаж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм биобэлдмэлийн хяналтын улсын ******* Д.Мөнх-Эрдэний 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №0103749 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичжээ.
Хариуцагч Д.Мөнх-Эрдэнэ нь уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.Оюунцэцэгийн дүгнэлттэй Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм биобэлдмэлийн хяналтын улсын ******* Д.Мөнх-Эрдэнэд холбогдох захиргааны хэргийн прокурорын дүгнэлтийн шаардлага болох Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм биобэлдмэлийн хяналтын улсын ******* Д.Мөнх-Эрдэний 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №0103749 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад заасны дагуу Төв аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурорын дүгнэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР