| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01663/И |
| Дугаар | 312/ШШ2025/00041 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 312/ШШ2025/00041
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг ******* ******* ******* ******* ******* ******* ******* ХХК /РД: , утас: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум баг , гудамж, тоотод оршин суух, ******* /РД:/, /утас:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1 318 343 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...С.******* нь ******* *******-тай 2020 оны 01 сарын 18-ны өдөр 140000529778 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан болно. Зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99357161 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. С.******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 01 сарын 17-ны өдөр 80,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хуүтэй, 2023 оны 01 сарын 17-ны өдөр 810,000 төгрөгийг сарын 2.5%-ын хүүтэйгээр тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. С.******* хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. С.*******ийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн байдлаар дараах тооцоотой байна. Үүнд:
| Зээлийн огноо | Авсан зээл | Зээлийн хүү /сар/ | Өнгөрсөн хугацаанд төлсөн | 2024.05.10-ны байдлаар | ||||
| Зээлийн үлдэгдэл | Хоног | Зээлийн хүү | Нэмэгдүү лсэн хүү | Нийт дүн | ||||
| 2023.01.17 | 80,000 | 3,4% | - | 80,000 | 479 | 42,625 | 7,599 | 130,224 |
| 2023.01.17 | 810,000 | 2.8% | - | 810,000 | 479 | 318,535 | 59,584 | 1,188,119 |
| Нийт дүн | 890,000 |
|
| 890,000 |
| 361,160 | 67,183 | 1,318,343 |
******* ******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул С.*******ээс гэрээний үүрэгт нийт 1,318,343 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ.
Хариуцагч С.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие С.******* нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 1 318 343 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2024..20-ны өдөр 300 000 төгрөг, 2025.01.25-ны өдөр 300 000 төгрөг гэх мэт сар бүр боломжоороо төлж хаах хүсэлттэй байна. Энэхүү хүсэлтийг минь харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь С.*******д холбогдуулан 1 318 343 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 1 318 343 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлнө гэсэн тайлбарыг ирүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 043 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.*******ээс 18 021 төгрөг, төрийн сангаас 18 021 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 1 318 343 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 043 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.*******ээс 18 021 төгрөг, төрийн сангаас 18 021 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.