| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/01358/И |
| Дугаар | 142/ШШ2025/00004 |
| Огноо | 2024-12-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 142/ШШ2025/00004
| 2024 оны 12 сарын 24 өдөр | Дугаар 142/ШШ2025/00004 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Дэлгэрцэцэг, Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 106 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* ******* баг, ******* ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* онд төрсөн, ******* настай, Орхон аймаг Баян-Өндөр сум, ******* баг, тоотод оршин суух хаягтай, овогт /РД:/-д холбогдох
Гэм хорын хохиролд 1,686,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,
Хариуцагч Г.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
Томилогдсон иргэдийн төлөөлөгчид тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зохигч гаргасан иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулах хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч холбогдуулан гэм хорын хохиролд 1,686,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
1. ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ******* ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* ******* багийн ******* ******* тоотод Хангай найман нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаагаа явуулдаг билээ. 2024 оны 06 сарын 28-нд 18цаг 20 минутын орчимд манай хойд гудмаар шар Ковш ачсан улсын дугаартай шар өнгйин ачааны машины эзэмшигч Г. нь уг машинаараа манай дэлгүүрийн 380В-ын тэжээлийн кабелийг тастаж улмаар камерын тоног төхөөрөмжүүд маслаж шатсан мөн станц дээрхи 380-ын автомат шатаж нийт материал засвар үйлчилгээний зардал 1,553,000 төгрөг мөн үнэлгээний байгууллагын зарлал 133000 төгрөг гарч нийт 1,686,000 төгрөгний хохирол гарсан. Гарсан бодит зардлыг жагсаавал: 380-ын автомат шинээр авч сольсон Үүнд: 3 фазын автомат 80000, лент 8000, төгсгөвч 9000, ажлын хөлс 33000 нийт 130000 төгрөг (эхний өдөр), 180м 380-ын шинэ кабел сольж 2 үзүүрт холболт хийлгэсэн Үүнд: 180м кабел 720000 Татагч 4ш 40000 дундын татагч 2ш 20000 төгсгөвч 8ш 8000 ажлын хөлс 600000 нийт 1388000 төгрөг (хоёр дахь өдөр), камерын бууруулагч (тэжээлийн блок) 35000 төгрөг, үнэлгээний компаний хөлс 133000, нийт бодит зардал 1686000 төгрөг болсон. Уг хэрэг нь Орхон аймгийн замын цагдаагийн газарт хошууч дээр шалгагдаж нь буруутай болох нь тогтоогдож зөрчлийн хэргээр торгуулсан бөгөөд манай гаргасан үнэлгээ болон, үнэлгээний байгууллагын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ. Иймд шүүхэд хандах шалтгаан гарсан тул нийт хохирол болох 1,686,000 төгрөгийг Г.аас гаргуулж шийдэж өгнө үү. Мөн Орхон аймгийн Замын цагдаагийн газраас CD дээрх хуулсан нотлох баримт, зурагнууд, үнэлгээний газраар үнэлгээ хийсэн баримт зэргийг нотлох баримтаар гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие овогтой нь Орхон аймгийн иргэн. Баян-Өндөр сумын ******* багийн тоотод " СҮЛД " хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг. 2024 оны 06 сарын 28-ны өдөр 18:30 минутын үед дэлгүүрийнхээ гудамжруу машинаараа орох гэж яваад цахилгааны утас тасалсан нь үнэн. Гэвч тус газарт анхааруулах тэмдэг тэмдэглэгээ (өндөрийн тэмдэглэгээ) байгаагүй утас унжсан байсан. Цахилгааны утас тасрах үед манай дэлгүүрийн болон хөрш дугуй засвар, нэхэмжлэгч "Хонгор Алаг" ХХК-ийн "Хангай" дэлгүүр мөн хойд гудамжны оршин суугчдын тог зэрэг тасарсан. Тог тасарсан даруй манайхаас дэлгүүрийн худалдагч цахилгааны байцаагч дугаарт болон төв цахилгааны дуудлагын дугаарт цаг алдалгүй дуудлага өгсөн. Дуудлага өгснөөс хойш 30 минут орчимд цахилгааны ажилтан ирж хянаад, нэмэлтээр хүмүүс дуудаж цахилгааныг зассан. 2024 оны 06 сарын 28-ны 18:30 минутанд тасарсан тог 21:50 минут орчимд 22 цаг болохоос өмнө ирсэн. Тог зэрэг тасарч зэрэг ирсэн тог тасарсан хугацаа богино байсан. "*******" ХХК-ийн эзэн ийн нэхэмжилсэн 1.686.000 төгрөгийг үгүйсгэж байна. Манай дэлгүүрийн болон нэхэмжлэгч "Хангай" дэлгүүрийн тог зэрэг ирсэн орлогот хүндрэл учраагүй. Тус дэлгүүрийн цахилгааны утас хэвээрээ солигдоогүй унжсан хэвээрээ байсан. Иймд нэхэмжилсэн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
5.Нэхэмжлэгчээс: ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, зарлагын баримт /х-4-6/, фото зураг /хх-7-10/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-11/, ЭБЦТС ТӨХК-ийн ажилтан монтер тодорхойлолт /хх-32/, фото зураг /хх-33-38/-г нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх зохигчийн хүсэлтээр Орхон аймгийн цагдаагийн газраас дугаартай зөрчлийн материалыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь 2024 оны 06 сарын 28-нд Ковш ачсан улсын дугаартай шар өнгийн ачааны машины эзэмшигч Г. нь уг машинаараа манай дэлгүүрийн 380В-ын тэжээлийн кабелийг тастаж улмаар камерын тоног төхөөрөмжүүд маслаж шатсан мөн станц дээрхи 380-ын автомат шатаж нийт материал засвар үйлчилгээний зардал 1,553,000 төгрөг мөн үнэлгээний байгууллагын зардал 133000 төгрөг гарч нийт 1,686,000 төгрөгний хохирол гарсан гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд 2024 оны 06 сарын 28-ны өдөр 18.30 минутын үед дэлгүүрийнхээ гудамж руу машинаараа орох гэж яваад цахилгааны утас тасалсан нь үнэн. Гэвч тус газарт анхаруулах тэмдэг, тэмдэглэгээ /өндрийн тэмдэглэгээ/ байгаагүй утас унжсан байсан. Цахилгааны утас тасрах үед манай дэлгүүрийн болон хөрш дугуй засвар, нэхэмжлэгч Хонгор Алаг ХХК-ийн Хангай дэлгүүр мөн хойд гудамжны оршин суугчдын тог зэрэг тасарсан. Тог тасарсан даруй манайхаас дэлгүүрийн худалдагч цахилгааны байцаагчийн дугаарт болон төв цахилгааны дуудлагын дугаарт цаг алдалгүй дуудлага өгсөн. Дуудлага өгснөөс хойш 30 минут орчимд цахилгааны ажилтан ирж хянаад нэмэлтээр хүмүүс дуудаж цахилгааныг зассан.Тог зэрэг тасарч зэрэг ирсэн тог тасарсан хугацаа богино байсан. ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,686,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх гэж тайлбарлаж байна.
4.Хариуцагч Г. нь 2024 оны 06 сарын 28-ны өдөр улсын дугаартай ачааны машин жолоодож явахдаа нэхэмжлэгчийн өмчлөлийн дэлгүүрийн 380В-ын тэжээлийн кабелийг тастсаны улмаас камерын тоног төхөөрөмжүүд маслаж, мөн станц дээрхи 380-ын автомат шатаж гэм хорын хохирол учирсан болох нь тогтоогдож байна. Хариуцагч энэхүү үйл баримтын талаар маргахгүй байна. Харин тус газарт анхааруулах тэмдэг ,тэмдэглэгээ байгаагүй утас унжсан байсан, тог тасарсан даруй төв цахилгааны дуудлагын дугаарт цаг алдалгүй дуудлага өгсөн, цахилгааны ажилтан ирж хянаад нэмэлтээр хүмүүс дуудаж цахилгааныг зассан гэж тайлбарлаж байгаа нь түүний гэм бурууг үгүйсгэх, хохиролыг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Учир нь түүний гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор цахилгааны кабелийн утас тасарч гэм хорын хохирол учирсан байх бөгөөд хариуцагч үүнийг нотлох баримтаар няцааж чадахгүй байна.
5.Хариуцагч Г.д холбогдох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн ******* дахь заалтаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн материалыг шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэн судалсан болно. Уг материалд эзэмшлийн 380В-ын цахилгааны утасыг тасалж зам тээврийн осол гаргасан гэх гомдол мэдээллийг шалгах явцад ослын газрын үзлэгийн тэмдэглэл, ослын схем зураг, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, холбогдогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хариуцагч Г. нь улсын дугаартай Катар маркийн кран тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учрулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэн энэхүү үйлдэлд нь Зөрчлийн тухай 14.7 дугаар зүйлийн 46 дахь хэсэгт зааснаар хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийтгэжээ.
6.Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас 380вт-ын автомат шинээр авч сольсон, 3 фазын автомат 80000, лент 8000, төгсгөвч 9000, ажлын хөлс 33000 нийт 130000 төгрөг (эхний өдөр), 180м 380-ын шинэ кабел сольж 2 үзүүрт холболт хийлгэхэд 180м кабел 720000, татагч 4ш 40000 дундын татагч 2ш 20000 төгсгөвч 8ш 8000, ажлын хөлс 600000 нийт 1388000 төгрөг (хоёр дахь өдөр), камерын бууруулагч (тэжээлийн блок) 35000 төгрөг, үнэлгээний компаний хөлс 133000, нийт бодит зардал 1686000 төгрөгний зардал гарсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 07 сарын 22-ны өдрийн ДХҮ-/10391 дугаартай тайлан, фото зураг, зарлагын баримтууд, шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,926 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.аас 41,926 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор заав.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, *******0 дугаар зүйлийн *******0.1-д засныг баримтлан хариуцагч Г.аас гэм хорын хохирол 1,686,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,926 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.аас 41,926 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Б.ХИШИГДАВАА