| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/02354/И |
| Дугаар | 142/ШШ2024/01734 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2024/01734
| 2024 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 142/ШШ2024/01734 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймгийн ******* газар
Гуравдагч этгээд: Орхон аймаг, ******* сум, ******* баг ******* гудамж ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:БМ750*******271*******/-г албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******сүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Орхон аймгийн ******* газар албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг тус шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 1*******-ний өдөр гаргасан.
2. Хүсэлт гаргагч Орхон аймгийн ******* газрын дарга А.*******дорж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг *******-0******* тоотод оршин суух овогтой ******* /РД:БМ750*******271*******/ нь удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгдэн, нийтийн хэв журмыг байнга зөрчиж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу баривчлагдах арга хэмжээ авагдсан боловч дээрх үйлдэлдээ дүгнэлт хийж, засарч хүмүүжихгүй, эмнэлгийн дүгнэлтээр архинд донтох өвчтэй болох нь тогтоогдсон тул Согтуурах, мансуурах донтой хүн захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль-ийн ******* дүгээр зүйлд заасныг үндэслэн албадан эмчилгээнд эмчлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө. гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйл байхгүй. гэв.
Зохигчдын тайлбар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2.Б.******* нь байнга архидан согтуурч, эрүүлжүүлэгдэж байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэж эрүүлжүүлэх, саатуулах байранд 4 удаа эрүүлжүүлэгдэн саатуулагдсан, баривчлах байранд 3 удаа баривчлагдсан, Орхон аймгийн ******* сумын ******* багийн зохион байгуулагч ...Б.******* нь суманд бүлэг бөөгнөрөл үүсгэж байна. Архи согтууруулах ундааг хэрэглэж байна. Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээр гэр бүлийн амгалан тайлван байдлыг алагдуулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчилд холбогддог тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү. гэх тодорхойлолт, гэртээ байнга бусадтай архидан согтуурч нийгмийн хэв журам зөрчдөг болох нь цагдаагийн байгууллагаас гаргасан хүсэлт тайлбар, түүнийг эрүүлжүүлэгдэж байсныг нотолсон ******* байгууллагын хайлтын системийн тодорхойлолт, ******* багийн Засаг даргын тодорхойлолт, Б.******* нь архинд донтох өвчтэй бөгөөд эрүүл мэндийн хувьд эмчилгээнд хамрагдахад саад болох зүйлгүй талаар Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, зэрэг баримтуудаар нотлогдож байна.
3.Иймд архины албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж дүгнэв.
4.Хүсэлт гаргагч Орхон аймгийн ******* газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 11******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, ******* дүгээр зүйлийн *******.2 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /РД:БМ750*******271*******/-ыг архины албадан эмчилгээнд явуулсугай.
2.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.6-д зааснаар албадан эмчлэх эмнэлэгт хүргэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
3. Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.7-д зааснаар ******* алба хаагч албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хүсэлт гаргагч Орхон аймгийн ******* газар нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН