Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2024/01733

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2024/01733

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймгийн ******* газар

Гуравдагч этгээд: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-г албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Орхон аймгийн ******* газар С.*******ыг албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг тус шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан.

2. Хүсэлт гаргагч Орхон аймгийн ******* газрын дарга шүүхэд гаргасан хүсэлтдээ: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* ******* тоотод оршин суух овогтой ******* /РД:/ нь удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгдэн, нийтийн хэв журмыг байнга зөрчиж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу баривчлагдах арга хэмжээ авагдсан боловч дээрх үйлдэлдээ дүгнэлт хийж, засарч хүмүүжихгүй, эмнэлгийн дүгнэлтээр архинд донтох өвчтэй болох нь тогтоогдсон тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль-ийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэн албадан эмчилгээнд эмчлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү. гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйлгүй. гэв.

Зохигчдын тайлбар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагчийн С.*******ыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

2.С.******* нь байнга архидан согтуурч, эрүүлжүүлэгдэж байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэж эрүүлжүүлэх, саатуулах байранд 3 удаа эрүүлжүүлэгдэн саатуулагдсан, баривчлах байранд 3 удаа баривчлагдсан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн зохион байгуулагч ...******* баг ******* ******* тоотод оршин суух С.*******ыг албадан эмчилгээнд явуулж өгнө үү. гэх тодорхойлолт, гэртээ байнга бусадтай архидан согтуурч нийгмийн хэв журам зөрчдөг болох нь цагдаагийн байгууллагаас гаргасан хүсэлт тайлбар, түүнийг эрүүлжүүлэгдэж байсныг нотолсон ******* байгууллагын хайлтын системийн тодорхойлолт, ******* багийн Засаг даргын тодорхойлолт, С.******* нь архинд донтох өвчтэй бөгөөд эрүүл мэндийн хувьд эмчилгээнд хамрагдахад саад болох зүйлгүй талаар Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, зэрэг баримтуудаар нотлогдож байна.

3.Иймд С.*******ыг архины албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж дүгнэв.

4.Хүсэлт гаргагч Орхон аймгийн ******* газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /РД:/-ыг архины албадан эмчилгээнд явуулсугай.

2.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар ё албадан эмчлэх эмнэлэгт хүргэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

3. Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар ******* алба хаагч албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хүсэлт гаргагч Орхон аймгийн ******* газар нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН