Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 148/ШШ2024/00597

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 148/ШШ2024/00657

Сэлэнгэ аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ерөнхий сайд амарын гудамж, хас банкны төв байранд байрлах ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, * дугаар баг, ******* гудамж, *-** тоотод оршин суух хаягтай ******* овогт ******* ******* /РД:******** утас: *********/-нд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 46,415,791.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 2010103269 дугаартай онлайн зээлийн гэрээгээр 49,00,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар харилцагчийн **************** харилцах дансанд цахимаар олгосон. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 4,899,999.99 төгрөг, зээлийн хүүнд 2,529,843.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 17,956.58 төгрөгийг төлсөн.

Уг харилцагч нь 2024 оны 09 сараас эхлэн зээлийн графикт хугацааг зөрчиж, хас банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж мэдэгдсэн. Иймд 2010103269 дугаартай онлайн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, нийт 46,415,791.10 төгрөгийг харилцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

******* банкны нэхэмжлэлтэй хариуцагч Н.*******д холбогдох үүргийн гүйцэтгэлд 46,415,791.10 төгрөг гаргуулах нэхэмжлэлд дараах байдлаар эвлэрэх хүсэлтэй байна.

1. Хариуцагч Н.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны байдлаар зөрчил болох 9,500,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны дотор бүрэн төлөөд үлдэх төлбөрийг ******* банкны графикт хугацааны дагуу сар бүрийн 2-ны өдөр сард 2,300,000 төгрөгийг төлж зээлийг барагдуулна.

2. Заасан хугацаанд зэрчилийг арилгаагүй бол банк албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан.

3. Талууд эвийн журмаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болно.

Эвлэрлийн гэрээ байгуулсан хариуцагч: Н.*******

Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

... Хариуцагч Н.******* нь зөрчил болох 9,500,000 төгрөгийг 2024.12.05-ны өдөр банкинд төлж зөрчлөө арилгасан тул 2024.11.28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Зээл цаашид банкны тогтоосон графикийн дагуу хариуцагч төлөөд явна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Н.*******д холбогдох 46,415,791.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээгээр нотлогдож байна.

Энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Н.*******д холбогдох 46,415,791.10 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчид нэхэмжлэлийн шаардлага болох 46,415,791.10 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 9,500,000 төгрөг төлж барагдуулж, үлдэх төлбөрийг ******* банктай байгуулсан гэрээний графикт хугацааны дагуу сар бүрийн 2-ны өдөр сард 2,300,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 390,028 төгрөгийн тал хувь болох 195,014 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Захирамжид зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ