Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 148/ШШ2024/00624

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 148/ШШ2024/00624

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг ** хороо, эмнэлэг * гудамж ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /************/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын *дүгээр баг * хэсэг хэсэг ... тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /**************/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,260,000 төгрөг тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... П.******* нь хувиараа бизнес эрхлэгч бөгөөд автомашины дугуй худалдан борлуулдаг. Хариуцагч П.******* нь 2022 оны 10 сард нийт 13,260,000 төгрөгийн үнэ бүхий дугуйг зээлээр авсан.

Дугуйны төлбөрт 2022 оны 10 сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн хэдий ч үлдэгдэл төлбөр 3,260,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл огт төлөхгүй нэг жил гаруй хугацаа өнгөрөөд байна.

Төлөөлүүлэгч П.******* нь 2022 оны 10 дугаар сард хариуцагч П.*******д 13,260,000 төгрөгийн үнэ бүхий дугуйг худалдсан. Төлбөрийг дараа авах нөхцөлтэйгөөр тохиролцсон. Дугуйны үнэ дээр аливаа байдлаар үнэ төлбөр нэмэгдэхгүй учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Дугуйг гэх хүнээр дамжуулж, П.******* болон түүний эхнэр нь хүлээж авсан. Хүлээж авахдаа Дугуйнууд нь ирсэн. Сайхан дугуй ирсэн байна гэх хариуг өгсөн байна. П.*******ын зүгээс 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эхний байдлаар 10,000,000 төгрөгийг хариуцагчаас авсан. Энэ талаар хоёр тал маргаагүй.

Үлдэгдэл 3,260,000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүхийн хавтаст хэрэгт авагдсан үзлэг хийсэн тэмдэглэл байдаг. 2022 оны 10 дугаар сарын байдлаар дугуйнуудыг байгууллагууд руу өгсөн. Мөнгөө авахаа хүлээж байна гэж мессеж бичсэн байсан. Одоо зарагдаагүй дугуйгаа буцааж өгөөд, үлдэгдэл мөнгийг нь өгье гэж ярилаа. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд зааснаар хэрвээ доголдолтой. Аливаа асуудалтай бол худалдах, худалдан авах гэрээг цуцлах асуудал яригдана. Үлдсэн дугуйгаа өгөөд мөнгөө авах боломжтой байсан. 2022 оны 10 дугаар сард аливаа байдлаар гэрээгээ цуцлах талаар санал хүсэлт гаргаагүй. Гэрээ хүчин төгөлдөр байна. Мөн тухайн эд хөрөнгийг хүлээж авахдаа худалдан авагч нь шалгаж авах үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй бол шаардах эрхээ алддаг. Тийм учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу П.*******өөс 3,260,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна! гэжээ.

Хариуцагч П.******* нь шүүхэд гаргасанболон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

...Хариуцагч П.******* миний бие нь нэхэмжлэгч Пүрэвцэрэн овогтой *******ийн 2024.09.11-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,260,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэн П.******* гэгч 2022 оны 10 сард 13,260,000 төгрөгийн үнэ бүхий дугуйг итгэлцэл дээр тулгуурлан хуурай дүү Баяржаргалаар дамжуулан захихад чанар муу, орон нутагт жижиглэнгийн үнээр зарж борлуулж ашиг орлого олох гэсэн биднийг хохироосон тэрхүү нэгж үнэ 60,000 болон 50,000 төгрөгөөр бодож өгсөн дугуйг аргаа ядан 40,000 төгрөг 2023 оны хавар Хаш дугуйн худалдаа эрхэлдэг дэлгүүрт зарим хэсгийг борлуулж банкнаас хүүтэй авсан зээлээ төлсөн үлдэгдэл зохих тооны дугуйнууд нь байгаа болно Миний бие данс хаалгах шаардлага байхгүй гэж үзэж байна Үлдэгдэл дугуйг худалдан авсан үнээр нь буцааж өгөх мөнгөн зөрүү илүү дутууг тооцож олгох авах бүрэн боломжтой гэж үзэж байна. Иргэн П.******* гэгч нь өөрийн энэ үл ойлголцол өр авлагаа барагдуулах тал дээр ямарч арга хэмжээ аваагүй газар дээр нь ирээд уулзаад үүсээд байгаа нөхцөл байдалтай танилцаад учир зүйгээ олох боломж байсаар байтал өнөөг хүртэл яасан нь мэдэгдэхгүй алга болж холбоо барих боломжгүй янз бүрийн хүмүүсээр ээлж дараалан утсаар яриулан дарамтанд оруулж байсан гэтэл гэнэт төлөхгүй өгөхгүй гэж хэлээгүй байтал шүүхэд хандсан явдал нь маш ойлгомжгүй байна.

П.******* гэх хүнийг би урьд нь харж байгаагүй. Н.Баяржаргал гэх дугуйны бизнес хийдэг энэ залуугаар манай грашыг түрээслэн эхний удаа бизнес хийсэн. Дараагийн удаа энэ их найдвартай хүн гэж хэлж байсан. Манай эхнэр энэ бизнесийг хийж байсан. Би мөнгийг нь л шилжүүлж байсан. 13,000,000 төгрөгийн дугуй татахад ачааны машинаар орой ирсэн. Их хэмжээний дугуй байсан учраас нэг бүрчлэн үзэж авах боломжгүй. Өөрөө үзээд П.*******т утсаар хэлж байсан. Би энэ хүмүүстэй адилхан зурвасаа хадгалаагүй. Миний харилцсан зүйлийг устгаж, өөрийнхөө ашигтай хэсгийг гаргасан байна. Тухайн үед яагаад энд зарагддаг дугуйгаа өгөөд явуулсан бэ, сайн чанарын дугуй гэж хэлсэн. гэх хүн Танд хямдхан дугуйгаа үнэтэй өгсөн юм бэ гэх мэтээр ярьж байсан. гэх хүнтэй хүртэл П.******* хэрэлдэж байсан. Энийг өмгөөлөгч нь мэдэхгүй байх. Миний хувьд хийж байгаагүй зүйлээ хийж шатна гэдэг зүйлийг үзсэн. Үнэтэй өгсөн дугуйнууд нь зарагдахгүй нэг жилийн дараа Хаш дэлгүүрт зарсан. Зарагдахгүй байгаа үлдэгдэл н.Мягмар гэсэн бичигтэйгээ дугуйнууд байна.

Их хэмжээний дугуй учраас байгууллагад 1000 гаруй дугуйг зарах боломжгүй. Өөрт нь мөнгөө нэхэхэд нь хэлж байсан. Дугуйгаа үзээд шийдчихье гэхэд П.******* нь хоёр жилийн хугацаанд огт уулзаагүй. Эцсийн шийдлээ гаргая гэхэд тойроод байгаа юм бэ? Яагаад энэ хүн царай царайгаа хараад ярилцаж болохгүй байна. Чанаргүй дугуй өгсөндөө энэ хүн ингэж байж магадгүй. Миний хувьд энэ мөнгөө авъя гэж байгаа бол зарагдаагүй байгаа 22 ширхэг дугуй байна. Энэ дотор шинэ дугуй ч байна.

Энэ дугуйнуудаа авчих. Би зарах гээд үнэхээр зарж чадахгүй байна. Өөрөө үнэтэй өгсөн учраас хямдхан зараад болохгүй байна. Өөрөө ирээд үзээд авчих, зөрүү мөнгийг нь өгье гэж хэлсэн. Өөрийнхөө дугуйг мэдсээр байж авахгүй гэж байгаа нь ямар учиртай вэ. Энэ дугуйны мөнгийг өгөхгүй гэж байгаа биш. Хоёр жил өгөхгүй байсан шалтгаан нь хүрээд ир, дугуйгаа үзээд авчих гэж ярьсаар байгаад өдийг хүрсэн. Би өмнөх тайлбараар П.*******тай холбоод өгчих гэж хэлсэн. Энэ нь шүүхийн материал дотор байна. Энэ хүртэл холбогдохгүй байгаа нь ямар учиртай вэ. Үлдэгдэл дугуйнуудыг нь одоогийн зах зээлийн ханшаар нь биш, надад өгсөн үнээр нь өгөөд салъя гэх

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн

нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч П.*******д холбогдуулан авто машины дугуй худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3,260,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч П.******* нь 2022 оны 10 сард 13,260,000 төгрөгийн үнэ бүхий дугуйг зээлээр худалдан авсан. 10 сая төгрөгийг нь шилжүүлсэн. Одоо зарагдаагүй үлдсэн 25 ширхэг дугуйг худалдан авсан үнээр нь буцаан өгнө гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь: Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч П.*******д 2022 оны 10 сард 13,260,000 төгрөгийн дугуйг зээлээр худалдсан байна.

Хариуцагч 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл төлбөр 3,260,000 төгрөгийг төлөөгүй байна.

Энэ нь зохигчийн тайлбар, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байгаа бөгөөд энэ тал дээр маргаагүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба шүүх зохигчийн хооронд үүссэн дээрхи харилцаанаас дүгнэхэд талуудын хооронд иргэний хуульд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

Харин хариуцагч П.******* нь худалдан авсан дугуйны чанар байдлын талаар маргасан байна.

Иргэний хуульд Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан.

Өөрөөр хэлбэл худалдсан эд хөрөнгийг шилжүүлэн өгсөнөөс хойш доголдол илэрсэн бөгөөд худалдан авагч уг доголдол нь эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үед үүссэн байсан гэдгийг нотолж чадсан тохиолдолд шаардах эрхтэй байх бөгөөд хариуцагч дээрх татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй.

Иймд хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээгээр тохирсон дугуйны үнээс үлдсэн 3,260,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.*******т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч П.*******өөс 3,260,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.*******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 67,110 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*******өөс 67,110 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ