| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00651/И |
| Дугаар | 148/ШШ2024/00627 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 148/ШШ2024/00627
| 2024 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 148/ШШ2024/00627 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах, ******* банк Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй;
******* эрэн сурвалжлуулах -ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* банк Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Батжаргал овогтой ******* /*******/ нь ХААН Банкны ******* ХЗТ төвөөс 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр онлайн зээлийн гэрээ байгуулан цалингийн зээл авсан 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 372 хоног хугацаа хэтэрсэн холбоо тогтоох боломжгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Зээлдэгч Б.******* нь ЗГ/52978961 тоот зээлийн гэрээ, БГХ/52978961 тоот барьцааны гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн цалингийн зээл аваад 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 8,434,889.44 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,859,654.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 78,970.29 төгрөг буюу нийт 10,373,514.69 төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.
Нийт 10,373,514.69 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болно. Б.******* нь ХААН Банкнаас зээл авах үед оршин сууж байсан Сэлэнгэ аймаг, ******* сум *-р баг, ******* *-р хэсэг, ***б тоот хаягт оршин сууддаггүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэг авагдсан нотлох баримтууд болох:
******* банкны улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлийн гэрээ,барьцаны гэрээ, зээлдэгчтэй холбоо барьсан тухай тэмдэглэл, Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар багийн засаг даргын тодорхойлолт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* банк Сэлэнгэ салбар нь ******* эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь: Б.******* нь ******* банк С******** салбартай 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр №ЗГ/529****** тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээл аваад 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 8,434,889,44 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,859,654,96 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 78,970,29 төгрөг нийт 10,373,514,69 төгрөг төлөөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч зээл авах үедээ Сэлэнгэ аймгийн ******* сум * дугаар баг ******* * хэсэг ***б тоот хаягт амьдарч байгаад хаягаа өөрчлөн, түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн чанартай баримтуудаар тогтоогдож байна.
Иймд ******* банк Сэлэнгэ салбарын хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох ******* эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч нь тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг нэрлэн заагаагүй болохыг дурдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн ******* сум * дугаар баг ******* * хэсэг ***б тоотод бүртгэлтэй ******* овогт ******* /РД: *******/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч ******* банк Сэлэнгэ салбарт мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ