Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 148/ШШ2024/00628

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 148/ШШ2024/00628

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах, ******* банк Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй;

******* эрэн сурвалжлуулах -ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* банк Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...******* /*******/ нь ******* банкны ******* тооцооны төвөөс 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр №ЗГ/498** тоот онлайн цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.

Зээлдэгч ******* /*******/ нь ******* банкны ******* тооцооны төвөөс 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр №ЗГ/49828** тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 10,236,795.65 төгрөгийн нэмэлт зээлийг авсан. 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар нийт 12,689,361.78 төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.

Нийт зээлийн үлдэгдэл нь 12,689,361.78 төгргийн зээлийн үлдэгдэлтэй болно. ******* нь ******* банкнаас зээл авах үед оршин сууж байсан Сэлэнгэ аймаг ******* сумын 1-р баг ******* царам гудамж 1-17 тоот хаягтаа оршин сууддаггүй болох нь ******* сумын БЗД-ын тодорхойлолтоор баталгаажуулсан бөгөөд зээлийн гэрээний үүргээ 2023 оны 03 дугаар сараас хойш зөрчиж зээлээ төлөхгүй 618 хоног хугацаа хэтрүүлж, оршин суугаа газар нь тодорхой бус, харилцагчийн бүртгэлтэй дугаар болох ******* дуудлага огт авдаггүй, ар гэрийнхэнтэй холбогдоход хаана явааг нь мэдэхгүй, холбогдохгүй гэсэн учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хэрэг авагдсан нотлох баримтууд болох:

******* банкны улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлийн гэрээ,, зээлдэгчтэй холбоо барьсан тухай тэмдэглэл, Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, *******ын иргэний үнэмлэхний хуулбар зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* банк Сэлэнгэ салбар нь ******* эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь: ******* нь ******* банк ******* тооцооны төвөөс 2022 оны 12 сарын 28-ны өдөр №ЗГ/49828213 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 10,236,795,65 төгрөгийн нмэлт зээлийг авсан. 2024 оны 11 сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 9,579,980,73 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,850,901,12 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 258,479,93 төгрөг нийт 12,689,361,78 төгрөг төлөөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч зээл авах үедээ Сэлэнгэ аймгийн ******* сум * дүгээр баг ******* царам гудамж *-** тоот хаягт амьдарч байгаад хаягаа өөрчлөн, түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн чанартай баримтуудаар тогтоогдож байна.

Иймд ******* банк Сэлэнгэ салбарын хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох ******* эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч нь тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг нэрлэн заагаагүй болохыг дурдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн ******* сум * дүгээр баг ******* царам гудамж *-** тоотод бүртгэлтэй овогт /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч ******* банк Сэлэнгэ салбарт мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ