| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00587/И |
| Дугаар | 148/ШШ2024/00639 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 148/ШШ2024/00639
| 2024 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 148/ШШ2024/00639 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сум 1 дүгээр баг, ******* * хэсэг *** тоотод оршин суух хаягтай гэх, ******* овогт ******* ******* /РД: ***********/-ын нэхэмжлэлтэй,
Эрх зүйн ач холбодол бүхий үйл явдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Индра нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Миний бие цэргийн албанд 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдөр БХЯ-н сайдын 1985 оны 06 дугаар сарын 08-ны 186 дугаар тушаалаар цэргийн албанд татагдсан. Хилийн ба ДЦУЕГ-ын **** дугаар ангийн 1988 оны халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй учир цэргийн албанаас халагдсан талаарх архивын лавлагаа гараагүй.
Мөн 1989 оны 06 дугаар сарын 28-ны өөр Радио электрон засвар үйлдвэрлэлийн Соно хоршоонд засварчнаар ажилд орсон ба 1991 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажлласан. Мөн 1994 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс Баян-зүрх дүүргийн 48-р сургуульд слесераар ажилд орж 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан юм.Энэ талаар бичигдсэн байдаг.
Гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн боловч гэр шатаж орсон жил нь харагдаж халагдсан жил нь шатсан. Орсон гарсан тушаалууд архиваас гарч ирэхгүй байгаа юм. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж хэрэгт өгсөн баримтуудыг үндэслэн миний улсад ажилласан жил болон цэргийн алба хаасан хугацаа зэргийг тогтоож өгнө үү! гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь эрх зүйн ач холбодол бүхий үйл явдал тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий ... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
Хүсэлт гаргагч нь Сэлэнгэ аймгийн ******* суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхний лавлагаагаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: нь Б.******* нь Радио электрон засвао үйлдвэрлэлийн Соно хоршоонд 1989 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл засварчнаар, Улаанбаатар хотын 10 жилийн 48 дугаар сургуульд 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд жижүүрээр тус тус ажиллаж байсан болох нь 1981 оын 09 дүгээр сард нээсэн ********* дугаартай хөдөлмөрийн дэвтэр түүнд бичилт хийсэн ...1989 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Радио электрон засвар үйлдвэрлэлийн Соно хоршоонд засварчнаар авч ажиллуулав гэх, ...өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөв... гэх, 10 жилийн 48-р дунд сургуульд селесараар авч ажиллуулав... гэх бичвэр бүхий тус тус тэмдэглэл, гэрч *******,******* нараас хууль сануулж авсан мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Б.*******ы энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн тэрээр НАХЯ-ны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны 364 тоот тушаалаар 05 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотоос хугацаат цэргийн албанд татагдан, ХЦ-ийн **** дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1998 оны 06 дугаар сарын 11-ний б/308 тоот тушаалаар 06 дугаар сарын 15-ны өдөр халагдсан болох нь Хилийн цэргийн тусгай архивчин 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/1*** дугаатай архивын лавлагаа, 1981 оны 09 дүгээр сард нээсэн ******** дугаартай хөдөлмөрийн дэвтэр түүнд бичилт хийсэн ...1985 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэргийн жинхэнэ албанд татав..., ...цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дууссан учир бэлтгэлээр халав..., ...цэргийн алба хааж ирсэн тул хүнд мехнизмийн засварчнаар авч ажиллуулав... гэх бичвэр бүхий тэмдэглэл, гэрч С.Сурмаажаваас хууль сануулж авсан мэдүүлэг, зохигчын тайлбар зэргээр тогтоогдож байх тул Б.*******г 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1998 оны 06 дугаар сарын 15-ний өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* *******ыг тухай үеийн нэршлээр Радио электрон засвар үйлдвэрлэлийн Соно хоршоонд 1989 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл засварчнаар, Улаанбаатар хотын 10 жилийн 48 дугаар сургуульд 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд жижүүрээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Б.*******ыг 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1998 оны 06 дугаар сарын 15-ний өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ