Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 148/ШШ2024/00642

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 148/ШШ2024/00642

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг ** дугаар хороо *-** тоотод оршин суух хаягтай гэх, ******* овогт ******* ******* /РД:********/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сум * баг ** айл ***** тоотод оршин суух хаягтай гэх, ******* овогт ******* ******* /РД:*******/-т холбогдох,

5,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Индра нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Миний бие нь Н.*******тай өмнө нь танилын харьцаатай байж байгаад 2019 онд БНСУ-ээс ирээд хамтран амьдрах болсон. Гэтэл амьдрах хугацаанд Н.*******ын өмнөх эхнэр нь намайг байнгын дарамталдаг байдлаас болж 2021 оноос тусдаа амьдрах болсон. Тухайн үед надад 10 гаруй сая төгрөгөөр худалдаж авч байсан КИА маркийн 3087 улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан ба Н.******* нь өөрийн дүүд зарж гэж хэлээд авсан боловч мөнгийг надад шилжүүлээгүй.Тухайн үед Н.*******тай холбогдоход зараагүй гэж хэлсэн учраас итгээд хүлээж байсан.

Гэтэл 2024 онд 6 сард миний машин нь Өмнөговь аймагт байгаа болох нь надад ирсэн торгуулийн хуудас ирснээр мэдсэн. Энэ талаар лавлахад Н.******* нь өөрийн дүү Мийгаадаа энэ машиныг зарсан байсан. Миний зүгээс тухайн машиныг зарах болохоороо нэр нь шилжих ёстой учраас над руу ярих байх гэж бодсон боловч шилжээгүйгээр будад худалдсан байна.

Миний зүгээс Ашид билгүүн ХХК-иар өөрийн машинд үнэлгээ хийлгэхэд 2024.07 дугаар сарын байдлаар 5,000,000 төгрөгийн үнэлгээтэй байна. Өмнө нь энэ машиныг БНСУ-аас оруулж ирж байсан ба тухайн үеийн 10,000,000 төгрөг бол их хэмжээний мөнгө байсан. Одоо үнэлгээний байгууллага 5,000,000 төгрөгөөр үнэлсэн. Миний машиныг Н.******* 2021 онд зарна гэж авч үлдэхэд арай илүү үнэлгээтэй байх байсан. Гэтэл одоо харин миний итгэлийг алдаж машиныг зарж борлуулчхаад мөнгө шилжүүлэхгүй байгаад гомдолтой байна.Иймд машины үнэ болох 5,000,000 төгрөг, ашид билгүүний үнэлгээ хийлгэсэн 100,000 нийт 5,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү! гэх

Хариуцагч Н.******* нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний бие нэхэмжлэлийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд: 2019 оноос 2021 оны хооронд хамтран амьдрах хугацаанд КIA Carens маркын 3087 УНЭ машиныг зармаар байна гэхлээр нь өөрийн дүү болох зарж өгсөн. Мөнгө төгрөгөө өгч авалцахад нь би өөрийн биеэр хажууд нь байсан.

Манай дүү нь тухайн машиныг унаж байх хугацаанд тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр болгоё гэж олон удаа хэлсэн боловч З.******* нь гэрчилгээг солиулаагүй дараа болъё гэж байсаар дараагийн хүн рүү зарагдсан. Авсан хүн нь мөн өөрийн машинаа өөрийн нэр дээр болгомоор байна гээд надад хэлэхээр нь З.*******тай утсаар холбож өгсөн. Хэрвээ мөнгийг нь өгөөгүй байсан бол тухайн үед нь асуудлаа шийдэх байсан. Манай дүү, дүүгийн эхнэр, З.******* бид 4 хамт сууж байгаад манай дүү З.******* ад бэлэн өгсөн. Би дундаас нь 1000 төгрөг ч аваагүй. Одоо 4,5 жилийн дараа гэнэт ийм асуудал гаргах болсон нь надаас мөнгө салгах санаатай гэж бодож байна... гэх

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч Н.*******т холбогдуулан 5,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хариуцагч Н.******* нь КIA Carens маркийн 30-87 УНЭ улсын дугаартай авто машиныг зармаар байна гэхээр нь өөрийн дүү зарахад нь зуучилж өгсөн. Мөнгө төгрөгөө өгөлцөж авахад нь би хажууд нь байсан. Мөнгөө тэр өөрөө авсан. Би нэг ч төгрөг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдов.

Нэхэмжлэгч З.******* нь 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 1766 дугаартай тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгуулан КIA Carens маркийн тээврийн хэрэгслийг 2,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцжээ.

Уг гэрээний 3.4-т төлбөр төлөх хугацааг 2020-08-27 өдөр төлөхөөр тохирсон байх ба төлбөрийг 2020-08-27-ны өдөр бүрэн төлсөн болох нь худалдах худалдан авах гэрээ, гэрч , , , нараас хууль сануулж авсан мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгч З.******* нь нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг ...******* өөрийн дүүрд зарж өгье гэж хэлээд авсан боловч мөнгийг надад шилжүүлээгүй. 2024 оны 06 сард миний машин Өмнөговь аймагт байгаа болох нь надад ирсэн торгуулийн хуудсаар мэдэгдсэн. Энэ талаар лавлахад өөрийн дүү Мягаад зарсан байна. Миний зүгээс тухайн машиныг зарах болохоороо нэр нь шилжих ёстой учраас над руу ярих байх гэж бодсон боловч шилжээгүйгээр будад худалдсан байна.Иймд тодорхойлсон ба энэ нь дээрх гэрчийн мэдүүлэг, худалдах-худалдах авах гэрээ зэргээр няцаагдаж байна.

Энэхүү тогтоогдсон үйл баримтаас үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин хэрэгт авагдсан худалдах худалдах авах гэрээг дүгнэвэл нэхэмжлэгчийн иргэн байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.

Учир нь худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулсан байх ба нэхэмжлэгч нь эрх зүйн чадамжтай, гэрээний нөхцөл, эрх зүйн үр дагаврыг ойлгох чадвартай этгээд байна.

Иргэний хуулийн 56,57,58 зүйлд заасан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эсхүл хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч Н.******* нь нэхэмжлэгч З.*******ын машиныг зарж борлуулаад мөнгийг нь өгөөгүй гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дах хэсэгт худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсан тооцно гэж заасны дагуу , нар КIA Carens маркийн тээврийн хэрэгслийг өөртөө шилжүүлэн авсан үеэс тэдний өмчлөх эрх нээгдсэн байна.

Иймд нэхэмжлэгч З.*******ын хариуцагч Н.*******т холбогдуулан гаргасан 5,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хавтаст хэргийн 52 дугаар талд авагдсан итгэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлээгүй болно.

Мөн нэхэмжлэгч шүүх хуралд оролцохгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан З.*******ын нэхэмжлэлтэй, Н.*******т холбогдох 5,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ