Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 148/ШШ2024/00643

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 148/ШШ2024/00643

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ерөнхий сайд амарын гудамж, ******* банкны төв байранд байрлах ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, * дугаар баг, * дүгээр хэсэг, ** тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД: -*************/-д холбогдох утас: **********

Нэхэмжлэлийн шаардлага: 16,324,413.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...

... Хариуцагч Г.******* тус банкнаас 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2010088007 дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулан өрхийн хэрэглээний зээл олгосон. Хариуцагч 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн зээлийш эргэн төлөхгүй 385 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээний үүрэгт 16,324,413.06 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... ******* ******* миний бие тус шүүхэд ******* банк ХК-ийн надад холбогдох нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 16,324,413.06 төгрөгийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна төлөхөд маргаан байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага болох 16,324,413.06 төгрөгийг сар бүр 800,000 төгрөг хийж хаах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх болон улсын тэмдэгтийн хураамжын талаар тайлбарласныг ойлголоо гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

... Миний бие ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ******* банк ХК нэхэмжлэлтэй Г.*******д холбогдох иргэний хэрэгт оролцож байна. Хариуцагчын гаргасан тайлбарыг хүлээн авч танилцлаа. Хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч төлөхөд маргаан байхгүй гэсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч төлөх хугацааны хувьд сар бүр 800,000 төгрөг төлнө гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* банк ХК нь Г.*******д холбогдуулан 16,324,413.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,324,413.06 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* банк ХК нь Г.*******д холбогдуулан 16,324,413.06 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,573 төгрөгийн тал хувь болох 119,786.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 119,786.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ