| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00762/И |
| Дугаар | 148/ШШ2024/00657 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 148/ШШ2024/00657
| 2024 оны 12 сарын 17 өдөр | Дугаар 148/ШШ2024/00657 | Сэлэнгэ аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум, * дүгээр баг, хонгорморьт * дугаар хэсэг, *** тоотод оршин суух хаягтай ******* овогтой ******* ******* /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, * дугаар баг, ******* оршин суух хаягтай овогт ******* ******* /РД:****************0 утас: ***********/
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3 дугаар баг, ******* оршин суух хаягтай овогт ************** /РД: ************* утас: *******/ нараас холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1,760,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...С.*******, Н.******* нараас 2022 оны 6 сарын сүүлээр 5 хургатай хонийг 900,000 төгргөөр худалдаж авсан. Хариуцагч нараас хонь, хонины төл нийт 8 хонины үнэ 1,760,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Миний бие ******* нь иргэн Н.*******, С.******* нараас 1,760,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд бид 3 ярилцаад дараах байдалд тохиролцоод эвлэрлийн гэрээ байгууллаа.
1. Нэхэмжлэгч эхний нэхэмжилсэн 1,760,000 төгрөгийн 860,000 төгрөгөөс татгалзаж, 900,000 төгрөгөөр тохиролцлоо.
2. Харицагч нар нь 900,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 01-нд төлж барагдуулахаар тохиролцов.
3. Хэрэв заасан хугацаанд төлөхгүй бол шүүхийн шийдвэрээр албадан төлүүлэх болно.
4. Талууд эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан болно.
Эвлэрлийн гэрээ байгуулсан
Нэхэмжлэгч: Я.******* *********
Хариуцагч: С.******* ************
Н.******* ************** гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.*******гийн нэхэмжлэлтэй, С.*******, Н.******* нарт холбогдох 1,760,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээгээр нотлогдож байна.
Энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Я.*******гийн нэхэмжлэлтэй, С.*******, Н.******* нарт холбогдох 1,760,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 860,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 900,000 төгрөгийг хариуцагч нар 2025 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,110 төгрөгийн тал хувь болох 21,555 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Захирамжид зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ