Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 148/ШШ2024/00659

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 148/ШШ2024/00659

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум * дугаар баг, * дугаар хэсэг, * дүгээр байрны ** тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /***************/-ийн нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуульд холбогдох

- 2023 оны 2-р сараас 2024 оны 7-р сарын 1 хүртэлх 17 сарын ур чадварын нэмэгдлийн 25%-ийг тооцуулан гаргуулах

- ур чадварын нэмэгдэл тооцоогүй мөнгийг ур чадварын нэмэгдэл хөлс тооцсон дүнгээр тооцож амралтын мөнгөний зөрүүг гаргуулан авах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн захирал *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд өгсөн тайлбартаа:

...Миний бие нь Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* сумын ерөнхий боловсролын 2-р сургуульд 1990 оны 08 дугаар сарын 31-нээс түүх нийгмийн багш 2009 оны 01 дүгээр сарын 26-аас дунд ахлах ангийн сургалтын менежерээр тасралтгүй амжилттай ажиллаж байсан хэдий ч тус сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн Б/89 тоот тушаалаар Сануулах арга хэмжээ, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5/12 тушаалаар Ур чадварын нэмэгдэл цуцлах тухай, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/54 тоот тушаалаар Сахилгын арга хэмжээ авах тухай 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 тушаалаар ажлаас чөлөөлөх тушаалууд гарсан.

Миний бие Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх хурал зарлагдаж 3 шатны шүүхээр нэхэмжлэлийг хүлээн авч хэлэлцэн Х.******* намайг гэм буруугүйг тогтоосон болно.

Үүнд:

2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 70 дугаартай Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний дугаар 208/МА2024/0023, Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол 2024 оны 06 дугаар сарын 06-ны дугаар 001/ШХТ2024/00709 Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай шийдвэр гарч 2024 оны 06 дугаар сарын 26-нд уг шийдвэр гарч 2024 оны 06 дугаар сарын 27-нд Сэлэнгэ аймгийн ******* сумын ЕБ-ын 2-р сургуулийн захирлын Б/52 тоот тушаалаар ******* ******* г ажил албан тушаалд нь эгүүлэн томилох тухай шийдвэр гарч ажилдаа томилогдсон .

2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/53 тоот захирлын тушаалаар 7-1 нээс 9-11 хүртэл ээлжийн амралтын тушаал гарсан

Ажилгүй байсан хугацааны цалинг олгохдоо ур чадварын нэмэгдлийг уг нөхөн олгосон мөнгөнөөс хасаж тооцон олгоогүй хохироосон тул нөхөж олгож өгнө үү мөн амралтын мөнгө бодож тооцохдоо ур чадварын нэмэгдлийг өгөөгүй хассан дүнгээр амралтын мөнгийг тооцож олгосон тул ур чадварын нэмэгдлийн 17 сарын нийт мөнгө, амралтын мөнгөний тооцоог хамруулан нэгтгэж энэхүү мөнгийг нөхөн олгуулж өгнө үү.

Нийт ур чадварын нэмэгдэл болон амралтын мөнгөнд тооцогдох мөнгөн дун 8,920,000 /найман сая есөн зуун хорин мянган / төгрөгийг гаргуулан өгнө үү.

Миний бие тус сургуульд сургалтын менежерийн албан тушаалыг хашиж байхад 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б/89 дугаартай захирлын тушаалаар Х.******* надад Сануулах арга хэмжээ авснаас эхлүүлэн дахин арга хэмжээ авч, улмаар ажлаас чөлөөлсөн зэрэг удаа дараагийн тушаалуудыг үндэслэлгүй хууль зөрчин гарсан талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж уг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч үндэслэлгүй тушаалууд болохыг тогтоож намайг эрхэлсэн ажилд минь эгүүлэн томилсон билээ.

Энэ хугацааны ажилгүй байсан үеийн цалинг сургуулийн захиргаанаас бүрэн олгосон. Харин анхны буюу 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/89-р тушаал гарч сануулах арга хэмжээ авсан тухай тушаалаас эхлүүлэн миний ур чадварын нэмэгдлийг олгоогүй зогсоосон билээ.

Сэлэнгэ аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дугаартай тушаалаар сахилгын арга хэмжээ авч, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан боловч шүүх эдгээр тушаалуудыг хууль үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгож, эгүүлэн ажилд томилсон.

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 101-р зүйлд: Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин шагнал, урамшууллаас бүрдэнэ гэж хуульчилсан байдаг.

Нэгэнт хууль бус захирлын тушаалуудыг үндэслэлгүй гэж шүүх дүгнэж хүчингүй болгосон учраас миний ажилгүй байсан хугацааны нөхөн олговор цалинг шүүх олгохоор шийдвэрлэсэн учраас миний бие ур чадварынхаа нэмэгдлийг авах эрх үүс ч байгаа билээ.

2. Ур чадварын нэмэгдлийг цалин бүрэлдэхүүнд оруулсан тул авах ёстой юм.

3. Х.******* нь 2024 оны 09 сар хүртэлх хугацаанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт хангасан тухай тайлан огт бичиж өгөөгүй ажлын хэсгээс санал орж ирээгүй тул нөхөн олгох боломжгүй гэжээ.

4. Тайлбарт бичсэн он, саруудад Х.******* миний бие ажилгүй намайг ажлаас чөлөөлсөн байсан тул би тайлан бичиж өгөх ямар ч боломжгүй. Ажил олгогч ажлыг минь хийлгэхгүй байсан тул ямар тайланг надаар бичүүлж авах гэж байгаа нь ойлгомжгүй юм.

5. Тайлбарт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэжээ. Хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн тухай хуулийн 47-р зүйл, 48-р зүйл ямар хэлбэрээр байгуулахыг хуульчилсан байдаг. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй. Хэрэв энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд ажил олгогчийг зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байдаг.

Ажил олгогч өөрт оногдсон эрхээ эдэлж, үүргээ биелүүлээгүй байж намайг хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шаардсан боловч гэрээ байгуулаагүй гэж үндэслэлгүй зүйл бичсэн байна.

Сая шүүхээс хариуцагчаар татагдаж явах үедээ ажилтан багш нартайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой юм байна гэж бичиг хэргийн ажилтнаар хөдөлмөрийн гэрээний маягт өгч бүгдээр нь гарын үсэг зуруулсан байдаг. Намайг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд ороход хөдөлмөрийн гэрээ хийсэн болно.

Нэгэнт сахилгын арга хэмжээ тооцсон нь тушаал нь хүчингүй болсон сахилгын шийтгэл ногдуулаагүй гэж үзэх тул би ур чадварынхаа нэмэгдлийг авах хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч Х.******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сэлэнгэ аймаг ******* сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын менежерээр ажиллаж байгаад 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажлаасаа халагдаж 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа эргүүлэн томилогдож ажиллаж эхэлсэн. Ингээд ээлжийн амралтаа аваад буцаж ажилдаа орсон энэ хооронд 17 сарын ажилгүй байсан хугацааны цалинг авсан. 17 сарын ур чадварын нэмэгдлийг бол аваагүй. Анх 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр надад сануулах арга хэмжээ авсан. Үүнээс улбаалаад нөхцөл байдал болон ур чадварын нэмэгдэл авч чадахгүй байдал хүрсэн. Ажилгүй олон сар байсан энэ хооронд хэвийн ажиллаж байсан бол, надад 4 удаагийн шийтгэл оногдуулж байсан. Сануулах арга хэмжээ, ур чадварын нэмэгдлийг цуцлах, гэх мэт энэ хооронд ийм нөхцөл байдал үүсээгүй бол би ажлаа хийгээд мөнгийг авах боломжтой байсан гэдэг байр суурьтай байна. Уг нь 18 сар байсан гэхдээ 6 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа ороход 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр авсан тушаал гээд 1 сарын ур чадварын нэмэгдэл надад олгосон. Энэ шийдвэрийн дагуу ур чадварын нэмэгдэл авъя гэж өөрөөс нь би асууж байсан. Би ур чадварын нэмэгдлээ авмаар байна намайг гэм буруугүй гэдгийг 3 шатны шүүхээр тогтоосон гэж хэлэхэд танд өгөхгүй гэж хэлж байсан. Бид нар хоорондоо энэ асуудлаар ярилцаж тохирох боломжгүй учраас шүүхэд нэхэмжлэлээ гаргаж өгсөн гэх

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

... Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт, Боловсрол, шинжлэх ухааны сайд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, сангийн сайдын хамтарсан 2021 оны А/35.А/10,9 дугаартай Цэцэрлэг, ЕБС-ийн багш зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт, Хөдөлмөрийн дотоод журам-ын 4.8.4-т заасны дагуу сургуулийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг багш, ажилтны ур чадварыг хагас жил тутамд үнэлж, сар бүр 10-25 хувийн нэмэгдлийг олгохоор сургуулийн захиралд санал, дүгнэлт танилцуулж, захирал шийдвэр гаргадаг журамтай ба манай сургуулийн хувьд хичээлийн жилийн эхний хагас буюу 9,10,11,12,1 дүгээр саруудын ажлын гүйцэтгэл, үр дүн, амжилтыг үндэслэн 2 дугаар сард, 2,3,4,5,6 дугаар саруудын ажлын гүйцэтгэл, үр дүн, амжилтыг үндэслэн 9 дүгээр сард сургуулийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг багш, ажилтны ажлыг үнэлэн, захиралд санал, дүгнэлтийг танилцуулж, захирал нь багш ажилтны ажлын гүйцэтгэл, амжилт, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн багш ажилтнуудад хагас жилийн туршид, сар бүрийн олгох 10-25 хувийн нэмэгдлийн хувь хэмжээг тушаалаар тогтоодог билээ.

1. Нэхэмжлэгч Х.*******д сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 тоот тушаалаар сахилгын Сануулах" арга хэмжээ авч, улмаар сургуулийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/60 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Х.*******д 2022 оны 9 дүгээр сараас эхлэн 2023 оны 1 дүгээр сарыг дуустал сар бүрийн 25 хувийн ур чадварын нэмэгдэл олгох шийдвэрийн 2023 оны 1 дүгээр сард олгох 25 хувийн нэмэгдлийг сургуулийн захирлын 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар цуцалсныг хожим шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн томилогдсоны дараа 2024 оны 9-р сард нөхөн олгосон.

2. Нэхэмжлэгч Х.******* нь 2023 оны 10 дугаар сарын 9-нд ажлаас чөлөөлөгдсөн ба захирлын тушаалаар багш, ажилтны ур чадварыг үнэлэх ажлын хэсэг түүнийг ажиллаж байсан хугацаанд буюу 2023 оны 2 дугаар сар, 2023 оны 9 дүгээр саруудад хоёр удаа томилогдон багш, ажилтны ур чадварыг үнэлэн, санал дүгнэлтийг сургуулийн захиралд танилцуулсан байх ба Х.******* нь дээрх хугацаанд ур чадварын нэмэгдэл тогтоолгох хүсэлт, ажлын тайланг сургуулийн захиралд болон сургуулийн ажлын хэсэгт огт өгөөгүй, дүгнэлт гараагүй байгаа тул нэхэмжлэгч Х.*******гийн 2023 оны 2 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдлийг олгох боломжгүй.

Түүнчлэн ажлаас чөлөөлөгдөх үедээ ур чадварын нэмэгдэл авдаггүй байсан тул ажлаас чөлөөлөгдсөнөөс шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орсон хүртэлх хугацааны буюу 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдлийг нөхөн олгох боломжгүй байна.

3. Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан ажил олгогчийн зүгээс 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бүх багш, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулсан ба нэхэмжлэгч Х.******* нь бичиг хэргийн ажилтнаас Хөдөлмөрийн гэрээний 2 хувийг ...судална гэж хэлж аваад, захирлын өрөөнд орж захиралтай гэрээ байгуулаагүй, гэрээгээ байгуулахыг ажил олгогчийн зүгээс удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй, бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээ ажил олгогч, ажилтны дунд байгаагүй тул хөдөлмөрийн гэрээнд заасан нэмэгдэл хөлсийг олгоогүй гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Нэхэмжлэгч Х.******* нь өөрийн буруугаас хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөхгүйн дээр өөрөөс нь болж шүүхэд хариуцагчаар татагдан явж байх үедээ л багш, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой юм байна гэдгээ ойлгоод хөдөлмөрийн гэрээний маягтыг бичиг хэргийн ажилтнаар тараан өгч бүгдээр нь гарын зуруулсан байсан гэж сургуулийн захирлыг илтэд гүтгэж буйд туйлын их харамсаж байна.

Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Нэхэмжлэгч Х.*******гийн хувьд 2022 оны 12 дугаар сард сануулах арга хэмжээ аваад үүнтэй холбоотойгоор яамны сайдын хамтарсан тушаалын дагуу сахилгын шийтгэлтэй бол тухайн онд гарсан тушаалаар ур чадварын нэмэгдэл олгох гэж байсныг зогсоосон байгаа юм. Энэ нь 2023 оны 01 дүгээр сар хүртэл хэрэгжиж байсан. 3 шатны шүүхийн шийдвэрийн дараа эргүүлэн ажилд авсны дараа 1 сарын буюу зогсоосон ур чадварын нэмэгдлийг олгосон байгаа юм. Яамны сайдын тушаалаар баталсан журмын дагуу багш ажилтны ур чадварыг хагас жил тутамд сар бүр олгодог журамтай. Энэ журмын дагуу сургуулийн захирлын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг хагас жил тутамд багш ажилтны ажлыг үнэлээд саналыг сургуулийн захиралд хүргүүлээд шийдвэр гардаг. 2023 оны 02 дугаар сард ажлын хэсэг томилогдсон мөн 2023 оны 09 дүгээр сард ажлын хэсэг томилогдсон. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хоёуланд нь Х.******* менежер орсон байсан. Энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилсан хүмүүс үүнийг тусгаагүй гэхдээ сургуульд албан ёсоор өгсөн тайлан байхгүй учраас ур чадварын нэмэгдэл олгох жагсаалтад Х.******* менежерийн нэр байхгүй. Тухайн ажиллаж байх үед нь ийм 2 удаагийн ур чадварын нэмэгдэл олгосон тушаал гарсан. Дараа нь 2023 оны 10 дугаар сард ажлаас хөдөлмөрийн гэрээ цуцалсантай холбогдуулаад, ажлын харилцаа цуцалсантай холбогдуулаад тухайн үед тухайн үед ур чадварын нэмэгдэл авдаггүй байсан учраас ажилгүй байсан хугацааны цалингаар өгсөн. Тиймээс энэ ур чадварын нэмэгдлийг нөхөн олгох боломжгүй гэж үзэж байна гэх

Нэхэмжлэл болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад; ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь: Нэхэмжлэгч Х.*******г Сэлэнгэ аймгийн ******* сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ажлаас халах тухай Б/110 дугаартай тушаалаар Сэлэнгэ аймгийн ******* сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн сургалтын менежерийн үүрэгт ажлаас чөлөөлснийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх болон Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тус тус хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон болох нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23ы өдрийн 70 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09ий өдрийн 208/МА2024/0023 дугаартай магадлалын хуулбар, Монгол улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/ШХТ2024/00709 дугаартай тогтоол зэргээр тус тус тогтоогдож байна.

Сэлэнгэ аймаг ******* сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн захирлын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/53 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Х.*******г өмнө эрхэлж байсан дунд, ахлах ангийн сургалтын менежерын ажилд эгүүлэн тогтоосон байх ба тус сургуулийн захирлын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/53 дугаартай тушаалаар Х.*******д ээлжийн амралт олгосон байна.

Түүнчлэн дээрх хугацаанд ажил олгогчийн буруугаас Х.******* нь ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд цалин хөлс аваагүй болох нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д цалин хөлс нь үндсэн цалин нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ,

Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д ажилтны ур чадварын болон бусад нэмэгдлийг хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тооцох талаар, ээлжийн амралтын цалинг ажилтны тухай ажлын жилийн дундаж цалин тогтооно... гэж тус тус зохицуулсан.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн 2023 оны 2 дугаар сараас 2024 оны 7 дугаар сарын 1-ний хүртэлх 17 сарын ур чадварын 25 хувийн нэмэгдэлд 6,065,753 төгрөг, ээлжийн амралтын амралтын мөнгөний зөрүү 2,241,383 төгрөг тус тус шаардсан нь үндэслэлтэй байна.

Хэдийгээр хариуцагч ... дээрх хугацаанд ур чадварын нэмэгдэл тогтоолгох хүсэлт, ажлын тайланг сургуулийн захиралд болон сургуулийн ажлын хэсэгт огт өгөөгүй, дүгнэлт гараагүй, ажлаас чөлөөлөгдөх үедээ ур чадварын нэмэгдэл авдаггүй байсан... гэж тайлбарласан ч энэхүү тайлбараа баримтаар нотолж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38-д заасан үүргээ биелүүлээгүй байхаас гадна нэхэмжлэгч Х.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар няцааж чадаагүй.

Иймд Сэлэнгэ аймгийн ******* сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулиас 8,307,136 төгрөг гаргуулан Х.*******д олгож, илүү нэхэмжилсэн 612,864 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 7591,759.2 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн ******* сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулиас 8,307,136 төгрөг гаргуулан Х.*******д олгож, үлдэх 612,864 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 157,670 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 147,864 гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ