Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 148/ШШ2024/00661

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 148/ШШ2024/00661

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багт байрлах ******* банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* сумын * дугаар баг, ******* тосгон, * дугаар гудамж, ** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /************/

Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* сумын * дугаар баг, ******* тосгон, * дугаар гудамж, ** тоотод оршин суух, ******* овогт ******* /************/ нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 22,530,827.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Зээлдэгч Г., Г.******* нар нь анх 2019 оны 10-р сарын 23-ны өдөр ******* банктай ЗГ432511** тоот зээлийн гэрээ байгуулан 8,500,000 төгрөгийн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр, 2020 оны 05-р сарын 11-ны өдөр нэмэлтээр 9,770,000 төгрөгийн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр, 2021 оны 06-р сарын 18-ны өдөр нэмэлтээр 12,760,000 төгрөгийн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 13,2 хувийн хүүтэйгээр, 2022 оны 12-р сарын 23-ны өдөр 18,610,000 төгрөгийн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 16,2 хувийн хүүтэйгээр авсан.

Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, зээлээ эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөхгүй байсаах шүүхэд шилжүүлэх үеийн байдлаар буюу 2024 оны 11-р сарын 11-ний өдрийн байдлаар 236 хоног хугацаа хэтэрч:

Үндсэн зээлийн үлдэгдэл- 20,083,372.73 төгрөг,

Зээлийн хүү- 2,361,803.97 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү- 85,652.17 төгрөг,

Нийт 22,530,828.87 төгрөгийг өр хуримтлагдсан байна.

Банкны зүгээс зээлдэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар мэдэгдэн шаардаж байсан боловч үүргээ ноцтойгоор зөрчсөн хэвээр байна.

Иймд зээлдэгч Г., Г.******* нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 22,530,828.87 төгрөгийг гаргуулж, банкийг хохиролгүй гэжээ.

Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... ******* банк ХК-д Г., Г.******* нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 22,530,827.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрч байна. 22,530,827.87 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүнд маргахгүй, нэхэмжлэлийн шаардлага маргаангүй гэжээ.

Хариуцагч Г. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

.. ******* банк ХК-д Г., Г.******* нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 22,530,827.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрч байна. 22,530,827.87 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүнд маргахгүй, нэхэмжлэлийн шаардлага маргаангүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* банк ХК-ийн Сэлэнгэ салбар нь Г.*******, Г. нарт холбогдуулан 22,530,827.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,530,827.87 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* банк ХК-ийн Сэлэнгэ салбар нь Г.*******, Г. нарт холбогдуулан 22,530,827.87 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,604.10 төгрөгийн тал хувь болох 135,302.05 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 135,302.05 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ