| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00491/И |
| Дугаар | 148/ШШ2024/00490 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 148/ШШ2024/00490
| 2024 оны 10 сарын 08 өдөр | Дугаар 148/ШШ2024/00490 | Сэлэнгэ аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *-р хороо, ******* өргөн чөлөө-**, ******* ******* Төв байр ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум *-р баг ******* тосгон, ******* усан тохой, *-** тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймгийн ******* сумын *-р баг, ******* тосгоны захирагчын албаны орлогч ажилтай гэх, овогт, /РД:***********/ утас: *************
2,010,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , *******иуцагч Ө., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... "*******Нэт" ХХК нь Монгол Улсын урд хилээс хойд хил хүртэл 1199 км урттай газрын шилэн кабелийн дамжуулах сүлжээтэй ба тус сүлжээгээр дамжуулан Ази-Европыг холбосон А зэрэглэлийн Олон Улсын транзит мэдээллийн урсгалыг дамжин өнгөрүүлж байна. Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон сүлжээ байгуулах бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Мэдээлэл Холбооны Сүлжээний стандартын дагуу суурилуулагдсан "*******Нэт" ХХК-ийн энэхүү Сэлэнгэ аймгийн сумаас Дорноговь аймгийн сум хүртэл байрлах шилэн кабелийн сүлжээ нь дамжин өнгөрч буй орон нутгийн газрын албаны мэдээллийн санд болон кадастрын албанд зохих журмын дагуу бүртгэгдсэн болно.
Сэлэнгэ аймгийн ******* сумын 3-р баг ******* тосгоны захирагчийн албаны орлогч дарга Ө. нь зам засуулах газар шорооны ажил гүйцэтгүүлэхдээ Олон Улсын G-652 ангиллын 24 корын газрын шилэн кабельд тасалдал үүсгэсэн нь Монгол Улсын Харилцаа Холбооны тухай хуулийн 27-р зүйл, 27.1.1, 27.1.4, 28-р зүйл, 28.1.2, 29-р зүйл, 29.4 дэх заалтуудыг тус тус зөрчин, урьдчилан манай талд мэдэгдэлгүйгээр шилэн кабелийн хамгаалалтын зурваст газар шорооны ажил гүйцэтгэж шилэн кабельд тасалдал үүсгэсэн. Шилэн кабель сэргээсэн зардалыг төлж барагдуудахыг шаардаж 2024.06.13-ны өдрийн 24/666 дугаартай албан бичиг хүргүүлж удаа дараа шаардсан боловч хохирол барагдуулаагүй байна гэжээ.
Зохигчид 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
... ******* нет ХХК-ын нэхэмжлэлтэй Ө.т холбогдох 2.010.000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт оролцогч нар *******илцан тохиролцож дараах байдлаар эвлэрч байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгөөс татгалзаж
2. Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1,510,000 төгрөгийг 2024.10.08-ны өдрийн дотор төлж барагдуулна.
3. Улсын тэмдэгтийн хураамж болон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нет ХХК нь *******иуцагч Ө.аас 2,010,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Зохигчид шүүх хуралдааны явцад эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээгээр нотлогдож байна.
Дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* нет ХХК нэхэмжлэлтэй, Ө.т холбогдох иргэний хэргийн зохигчид 1,510,000 төгрөгийн хэмжээнд тохиролцсон, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,111 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, *******иуцагчаас 23,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү шийдвэрийг *******иуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Захирамжид зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ