| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00746/И |
| Дугаар | 148/ШШ2025/00001 |
| Огноо | 2024-12-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 148/ШШ2025/00001
| 2024 оны 12 сарын 23 өдөр | Дугаар 148/ШШ2025/00001 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* сайд амарын гудамж, хас банкны төв байранд байрлах ******* банк ХК /РД:************/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, * дүгээр баг, * дугаар хэсэг, *** тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД: **************/-д холбогдох утас: **************
Нэхэмжлэлийн шаардлага: 10,478,047.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...
... Хариуцагч Л.*******ээс зээлийн гэрээний үүрэгт 10,478,047.43 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...Л.******* миний бие тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ******* банк ХК-ийн хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 10,478,047.43 төгрөгийг бүрэн зөвшөөрч байна. Төлөхөд татгалзах зүйл маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Миний бие нэхэмжилсэн 10,478,047.43 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг төлөхийг тайлбарласныг ойлголоо гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
... ******* банкны нэхэмжлэлтэй Л.*******ид гаргасан 10,478,047.43 төгрөгийг хариуцагч нь мөнгөн дүн дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагч дээр 10,478,047.43 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* банк ХК нь Л.*******ид холбогдуулан 10,478,047.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,478,047.43 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* банк ХК нь Л.*******ид холбогдуулан 10,478,047.43 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182,598.76 төгрөгийн тал хувь болох 91,299.38 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 91,299.38 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ