Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2024 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 148/шш2025/00006

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 148/ШШ2025/00006

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, ******* ******* гудамж, *** байр, МИД оффист байрлах ******* ******* ******* ******* ББСБ ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, *дугаар баг, салхит * дугаар хэсэг, *** тоотод оршин суух хаягтай, овогт ******* /РД: **********/-д холбогдох утас: *********

Нэхэмжлэлийн шаардлага: 9,734,597.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...

... Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 05-р сарын 13-ны өдрийн №ЗГ-1* дугаартай зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 9,734,597.51 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Э.******* миний бие 9,734,597.51 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Миний бие ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 9,734,597.51 төгрөг бүрэн хэмжээгээр татгалзах зүйлгүй төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулах журмаар шийдэж өгнө үү. Би одоогоор бие муутай хөгжлийн бэрхшээлтэй 4-12 настай гурван хүүхэдтэй өрхөө авч явдаг. Хүүхдийн бие тааруу эм тариа нь учир төлж чадсангүй. Тийм учраас энэ мөнгөө 2025 оны 03 дугаар сарын 28-нд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ******* ******* ББСБ ХХК нь Э.*******т холбогдуулан 9,734,597.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,734,597.51 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь Э.*******т холбогдуулан 9,734,597.51 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,704 төгрөгийн тал хувь болох 85,352 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 85,352 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ