Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 148/ШШ2025/00008

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 148/ШШ2025/00008

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум * дугаар баг, * дугаар хэсэг, *-* тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД: ************* утас: ***********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, * дүгээр баг, ******* * дугаар гудамж, ** тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД:************ утас: ******************/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 945,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1,250,000 төгрөгийн үнэтэй гар утсыг урьдчилгаа 250,000 төгрөг төлөөд үлдсэн 1,000,000 төгрөгийг 3,9 хувийн хүүтэйгээр хувь лизингийн нөхцлөөр авсан. Зээлийн үлдэгдэл болон алданги 1,090,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... овогтой ******* миний бие нь Э.*******ийн нэхэмжлэл хүлээн авч танилцсан. Одоогоор боломжгүй байгаа тул 1 сарын хугацаа олгож өгнө үү. 945,800 төгрөг төлөхөд ямар нэг маргаан байхгүй. Бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан хэлбэрт шйидэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Э.******* нь Л.*******т холбогдуулан 945,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 945,800 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Э.******* нь Л.*******т холбогдуулан 945,800 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,250 төгрөгийн тал хувь болох 13,625 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 13,625 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ