| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2025/00014/И |
| Дугаар | 148/ШШ2025/00011 |
| Огноо | 2025-01-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 148/ШШ2025/00011
| 2025 оны 01 сарын 02 өдөр | Дугаар 148/ШШ2025/00011 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *-р хороо, *******ын талбай-**, ******* тауэр, * давхар “******* ББСБ” ХХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, * дугаар баг, ******* тосгон, *-** тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД: **************/-д холбогдох утас: ************
Нэхэмжлэлийн шаардлага: “4,347,121.6 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад;
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...
... Хариуцагч З.******* нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ******* ББСБ ХХК-тай ЗГ2024022009102 тоот бүтээгдэхүүн зээлээр авах гэрээ байгуулж гар утас зээлээр олгосон. Гэтэл хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээл 3,338,000 төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ 840,934.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 168,186.9 төгрөг, нийт 4,347,121.6 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...З.******* миний бие токи ББСБ ХХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Миний бие нэхэмжилсэн 4,347,121.6 төгрөгийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Би нэхэмжилсэн мөнгийг сарын 1,000,000 төгрөгөөр 4 сарын хугацаанд төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би улсын тэмдэгтийн хураамж болон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх талаар тайлбарласныг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“******* ББСБ” ХХК нь З.*******т холбогдуулан “4,347,121.6 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,347,121.6 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758 1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “******* ББСБ” ХХК нь З.*******т холбогдуулан “4,347,121.6 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,504 төгрөгийн тал хувь болох 42,252 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 42,252 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ