Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 316/ШШ2025/00013

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 316/ШШ2025/00013

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, шүүгч Л.Энхтайван, Б.Баярсайхан, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, **-р хороо, ******* гудамж, **/3 байр, ***** тоот ******* ургийн овогтой ******* ******* /РД: ***************/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, *-р баг, *******, партизан ** дугаар гудамж, ** тоотод оршин суух хаягтай ******* овогтой ******* /РД: *************/

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, *-р баг, *-** тоотод оршин суух хаягтай овогтой /РД: ***********************/ нарт холбогдох

Гэм хорын хохирол 9,124,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, хариуцагч Б., хариуцагч Б.гийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... ******* Улсын иргэн Б.******* миний бие 2022 оны 04 дүгээр сарын 16-ны 02:40 цагийн үед өөрийн өмчлөлийн **-** УАА улсын дугаартай 30 маркийн автомашинтайгаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хүүхдийн соёл амралтын хүрээлэн /хүүхдийн парк/-ийн урд зам дээр явж байхад СЭҮ улсын дугаартай маркийн автомашин нь замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчиж хурд хэтрүүлэн миний араас мөргөсний улмаас би машинтайгаа баруун талд байх байшингийн буланг мөргөж зогссон.

Тухай үед замын цагдаагийн газарт дуудлага өгсөн ба Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн албанаас хэргийн газрын үзлэг, хэмжилтийг хийж шалгаж эхэлсэн ба өнөөдрийг хүртэл миний бие хохирлоо барагдуулж аваагүй хохирсоор байна.

Одоо миний автомашинд Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр 8.220.000 төгрөгийн эвдрэл гарсан. Үнэлгээний зардалд 494.000 төгрөгийг төлсөн. Мөн эд ангийн оношилгоог Ино марк мастер ХХК-аар хийлгэж 115.000 төгрөгийн төлбөр төлсөн. СТМ мед" ХХК-ийн Лазер мед эмнэлэгт толгойн компьютер томографын зураг авхуулсан төлбөр 120.000 төгрөг төлсөн. Ачилтын төлбөрт 60.000 төгрөг, журмын хашааны төлбөр 20.000 төгрөгийг төлсөн. Такси төлбөрт 20.000 төгрөг төлсөн. Миний бие энэ ослоос болоод нэг өдөр ажилдаа яваагүй тул нэг өрийн цалин болох 75.000 төгрөгийг нэмж нэхэмжилнэ. Ингээд нийт 9.124.000 төгрөгийн хохирол бодит байдлаар учирч миний бие их хэмжээгээр хохироод байна. Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн албанаас тухайн үед мөргөсөн машиныг унаж явсан этгээдийг хуулийн дагуу эрэн хайх ажиллагааг явуулж байгаа ба миний бие тус тээврийн хэрэгслийн үндсэн эзэмшигчээс хуульд заасан үндэслэлийн дагуу гэм хорын хохирлоо барагдуулахаар арга буюу тус шүүхэд хандаж байна.

Иймд Б.гаас гэм хорын хохирол болох 9,124,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар гаргуулж өгнө үү! гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэгчийн зүгээс иргэний хэрэг маргаантай холбоотойгоор урд шүүх хуралдаануудаар оролцож, шударга байх үүднээс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т зааснаар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгсэл ашигласнаас бусад хохирол учруулсан боловч эзэмшигч, ашиглагчид хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэдэг шударга зарчим, заалтыг баримталж, шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцож, нэхэмжлэгч, хоёр хариуцагчаа ижил, тэнцүү хэмжээгээр шаардлагаа гаргаад, оролцсон. Гэтэл өмнөх шүүх хуралдаанаар нэг хариуцагчийг хэрэгсэхгүй болгож, шаардлага гаргаж байгаа 9,124,000 төгрөгийн дахин хэрэгсэхгүй болгож, хэт нэг тал руугаа хэлбийсэн учраас өнөөдрийн хувьд ижил, тэнцүүгээр гэж оролцож чадахгүй нь байна. Яагаад гэвэл авто тээврийн хэрэгсэл жолоодож яваад хохирол учруулсан этгээд Б. мөн. Зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг ашиглах бололцоогоор хангаж, өгч, эзэмших, ашиглуулсан хуульд заасан үндэслэл байгаа учраас өнөөдрийн шүүх хуралдаанд хамтран хариуцагчаар татан оролцуулахаас өөр аргагүй болж байна. Түүнчлэн Б. нь өөрийн гэсэн тодорхой орлого олдоггүй. Хариуцагчаар оролцож байгаа Б.гийн төрсөн ахын үйл ажиллагаанд тусалж, дэмжиж оролцдог гэдэг тайлбарыг хэлдэг. Тэр утгаараа хариуцагч Б.гийн ах нь авто машиныг засуулах, угаах цэвэрлэх ажиллагаанд багагүй тусалж, оролцож байгаад түлхүүрийг нь аваад Улаанбаатар хотод ашигласан гэх тайлбарыг Эрүүгийн хэрэгт мэдүүлэг тайлбараа өгснийг нь холбогдох хариутай нь хавтаст хэрэгт өгсөн. Тийм учраас Б.г хариуцагчаар татаж байна. Хамтран хариуцагчаар эзэмшигчийг нь чөлөөлөгдөхгүй гэдэг үндэслэлээр татсан Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б. би зуун хувь төлнө гэдэг тайлбарыг хэлж байгаа нь олзуурхууштай байна. Гэхдээ хууль ёсны эзэмшигч нь ямар асуудлыг, яаж өгч байгаа вэ, энэ хүн би огт машинаа өгч явуулаагүй. Миний зөвшөөрөлгүйгээр аваад явсан гэх боловч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т чөлөөлөгдөхгүй гэх үндэслэлийн дагуу тодорхой хариуцлага хүлээхгүй байна. Зөвхөн Б. буруутгаж байна гэжээ.

Хариуцагч Б. нь шүүхэд өгсөн талбартаа:

...Иргэн Б. миний нэр дээр тус шүүхэд ******* 9,124,000 төгрөг гаргах нэхэмжлэл гаргасан. Миний нэр дээр бүртгэлтэй СЭҮ улсын дугаартай портер маркийн авто машинаа 2022 оны 04 дүгээр сарын 15-нд угааж цэвэрлэж зарахад бэлдээд өг гэж өөрийн төрсөн ахад хариуцуулан үлдээсэн юм. Гэтэл нутгийн танил Б. гэж этгээд хонох газар байхгүй машиндаа хонуулчих гэж гуйж үлдээд түлхүүрийг эзний зөвшөөрөлгүй хулгайн замаар авч тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй унаж явж зам тээврийн осол гаргасан. тээврийн хэрэгслийг хулгайлж унаж явах үеэр миний машин дахиж асаж явах боломжгүй болтлоо гэмтсэн надад их хэмжээний хохирол учруулсан мөн *******ийн машинд тодорхой хэмжээний хохирол учруулсан байсан. Иймд уг зам тээврийн осол хулгайн хэргийг шийдвэрлүүлэхээр дүүргийн Цагдаагийн газарт 220501518 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж байгаа. Миний зүгээс энэ бүх хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байна.гэх

Хариуцагч Б. нь шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Миний бие 2022 оны 4 дүгээр сарын 16-ны 02:40 цагийн үед СЭҮ улсын дугаартай портер маркийн авто машин жолоодож осол гаргасан нь үнэн болно. Нэхэмжлэгчээс гаргасан 9,124,000 төгрөгийг миний бие төлнө. Б.Мөнх-Ундаа нь энэ хэрэгт холбоогүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэх.

Шүүх хуралдаанаар зохигч түүний төлөөлөгч нарын өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь Б., Б. нараас гэм хорын хохирол 9,124,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Б. нь Б. нь энэ хэрэгт холбоогүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар өгсөн байна.

Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Хэрэгт авагдсан нотлох баримтыг судалж үзвэл; дараах үйл баримт тогтоогдов.

1. 2022 оны 4 дүгээр сарын 16-ны 02 цаг 45 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 хороо Хүүхдийн паркийн урд замд овогт нь ******* овогт ******* гийн эзэмшлийн Х. портер маркийн СЭҮ улсын дугаартай авто машинаар ******* овогт Бумцэгмэдийн *******ийн жолоодон явсан Т. приүс маркийн УАА улсын дугаартай авто машиныг мөргөж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас уг автомашины зүүн хойд амортизатор гулзайсан, зүүн хойд обуд, дугуй хагарсан, зүүн хойд цап гулзайсан, АВS-ийн утас тасарсан, хойд тэвш гулзайсан, зүүн хойд тоормосны аппарат гулзайсан зэрэг эвдрэл гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны магадалгаа зэрэг бусад бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 6-9,13-22,24 тал/

2. Ашид билгүүн ХХК-ний prius 30 маркийн УАА улсын дугаартай автомашиныг тухайн үеийн байдлаар оношлоход уг автомашины зүүн хойд амортизатор гулзайсан, зүүн хойд обуд, дугуй хагарсан, зүүн хойд цап гулзайсан, АВS-ийн утас тасарсан, хойд тэвш гулзайсан, зүүн хойд тоормосны аппарат гулзайсан, хөргөлтийн болон усны радиатор сэнсэрч гулзайсан, цахилгаан моторын радиатор хагарсан, Баруун урд хөрөө төмөр чихэгдсэн, тэнхлэг тохиргоонд орох, баттерейны гал хамгаалагч шатсан, баттерей чихэгдэж нугарсан /ком/ эдгээр эд ангийг солих шаардлагатай. /хх-ийн 15 тал/

3. Ашид билгүүн ХХК нь Б.*******ийн өмчлөлийн prius 30 маркийн УАА улсын дугаартай авто машинд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээг шууд зардал 7,485,000 төгрөг, шууд бус зардал 735,000 төгрөг, үнэлгээгээр тогтоосон нийт дүн 8,220,000 төгрөг гэж үнэлсэн байна. /хх-ийн 14 тал/

4. Б.гийн жолоодож явсан HYUNDAI маркийн СЭҮ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр Б. бүртгэлтэй тухай авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түүний иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт авагдсан байна. /хх-ийн 10-11 тал/

5. Б. нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны шилжих шөнө дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар гудамж, 83 тоот хашаанаас Б.гийн эзэмшлийн портер маркийн СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж бусдад 4,385,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.г 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн болох нь дүүрэг дэх цагдаагийн газрын хоёр дугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, дүүрэг дэх цагдаагийн газрын хоёр дугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 220501518 тоот мөрдөгчийн тогтоол, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өрийн 5/815 тоот хариу мэдэгдэх хуудас, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/407 дугаартай шийтгэх тогтоол, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. Энэхүү тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 24,36-41,73-76 тал/

Өөрөөр хэлбэл хариуцагч Б. нь өөрийн буруугаас Б.д тээврийн хэрэгсэлийг ашиглах боломж олгосон гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах хуулийн зохицуулалттай ба үүний дагуу нэхэмжлэгч Б.*******ийн өмчлөлийн prius 30 маркийн УАА улсын дугаартай авто машинд учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй байх тул Б.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хэрэгт авагдсан хохиролын нотлох баримт дээрээс үзвэл нэхэмжлэгч Б.*******ийн автомашин учирсан хохирол 8,220,000 төгрөг, үнэлгээний зардал 494,000 төгрөг, эд ангийн оношилгооны зардал 115,000 төгрөг, эмнэлэгт толгойн компьютер томографын зураг авхуулсны төлбөр 120.000 төгрөг, ослоос болоод нэг өдөр ажилдаа яваагүй тул нэг өдрийн цалин 75.000 төгрөг, нийт 9,024,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 396 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, Ашид билгүүн ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, Ино марк мастер ХХК-ийн кассын орлогын ордер баримт, Лазермед эмнэлгийн бэлэн мөнгөний орлогын баримт, Ливингпөлп ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №91/2022 дугаар тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 13-23 дугаар тал/

Харин ачилтын төлбөр 60.000 төгрөг, журмын хашааны төлбөр 20.000 төгрөг, таксины төлбөр 20.000 төгрөг, нийт 100,000 төгрөгийн хохирол учирсан гэх боловч эдгээр нь баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.гээс 9,024,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******ид олгож, үлдэх 100,000 төгрөгийг шаардлага болон хариуцагч Б.гийн холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Б.д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх ба тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасан журмын дагуу түүний эзгүйд, мөн иргэдийн төлөөлөгч Б.Уламбарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч албан томилолтой явж байгаа хүндэтгэн үзэх шалтгаатай байх тул оролцох боломжгүй гэж мэдэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасны зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Б.гээс 9,024,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.*******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Б.д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160,934 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс 159,334 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Л.ЭНХТАЙВАН

Б.БАЯРСАЙХАН