| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 2137000220061 |
| Дугаар | 17 |
| Огноо | 0000-00-00 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 17
*******23 04 04 *******23/ДШМ/17
*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг/цахимаар/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгонбаатар/цахимаар/ түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг, нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан,
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч даргалж хийсэн шүүх хуралдааны *******23 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн *******23/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 21370002*******061 дугаартай хэргийг *******23 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн Буурал ургийн овогт Партизаны Мөнхнаран, 1984 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл тав, нөхөр 3 хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ******* ******* од оршин суух, урьд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: *******.
2. ******* нь *******21 оны 04 сарын 30-ны өдөр Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн үүрэг гүйцэтгэж амь хохирогч*******ийн төрөлтийг удирдахдаа Эрүүл мэндийн сайдын *******12 оны 42 тушаалаар батлагдсан "Жирэмслэлт төрөлтийн хүндрэлийг удирдах арга зүйн удирдамжийг баримталж ажиллаагүйгээс умайн базлалтын хүч, ургийн түрүүлсэн хэсэг, түүний эхийн аарцагт тохирч доошилж буйг хянаагүй ургийн түрүүлсэн хэсэг болох толгой хэмжээс нь эхийн аарцгийн хэмжээстэй үл тохирсны улмаас төрөлтийн сааталтай байсныг ялган оношлоогүй, төрөлтийн нэгдүгээр үеийн төгсгөлд ургийг вакуум таталтаар хүчлэн төрүүлсний улмаас эхийн умай урагдах, ургийн бүтэлт гүнзгийрэх хүндрэл үүссэн, төрсний дараа эрт үед умайн урагдлыг хугацаа алдалгүй оношилж мэс засалд ороогүйн улмаас богино хугацаанд их хэмжээний цус алдалтын дайрлагад орж эх эндсэн байна. Мөн нярай нь хүнд бүтэлтийн улмаас зунгагаар хахах хүндрэл үүсэж, сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч үр дүн өгөлгүй нас барсан буюу эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эх болон нярай нас барсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ холбогджээ.
3.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.
4. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх:
4.1 Буурал овогт Партизаны Мөнхнаранг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 /Хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар удач *******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг Ховд аймаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 дугаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
4.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 14, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн натри хлорид шингэн 7 ширхэг transfer bad шингэн 1ш, тариурын хаягдлын сав ширхэг /хэрэглэсэн зүү тариурууд/ -ийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
4.5.Шүүгдэгч *******гаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүйг дурдаж,
4.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан *******21 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6. 2-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялын 2 жилийг өршөөн хасаж,
4.7 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. 508 дугаар зүйлийн 5082-д зааснаар шүүгдэгчээс 23.073.175 төгрөг гаргуулж хохирогчид олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохирол 250,000,000 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
4.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэргэжлийн үйл ажиллагааг явуулах эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн гүйцэтгэхийг Ховд аймаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгаж,
4.9 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,
4.10 Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж хохирогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироосон.
*******21 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт эх барих эмэгтэйчүүдийн их эмчийн үүрэг гүйцэтгэж байсан эмч ******* нь амь хохирогч*******ийн төрөлтийг удирдахдаа Эрүүл мэндийн сайдын *******12 оны 42 дугаартай тушаалаар батлагдсан “Жирэмслэлт төрөлтийн хүндрэлийг удирдах арга зүйн удирдамж"-ийг баримталж ажиллаагүйгээс умайн базалтын хүч, ургийн түрүүлсэн хэсэг, түүний эхийн аарцагт тохирч доошилж буйг хянаагүй ургийн түрүүлсэн хэсэг болох толгой хэмжээс нь эхийн аарцгийн хэмжээстэй үл тохирсны улмаас төрөлтийн сааталтай байсныг ялган оношлоогүй, төрөлтийн нэгдүгээр үеийн төгсгөлд ургийг вакуум таталтаар хүчлэн төрүүлсний улмаас эхийн умай урагдах, ургийн бүтэлт гүнзгийрэх хүндрэл үүссэн, төрсний дараа эрт үед умайн урагдлыг хугацаа алдалгүй оношилж мэс засалд ороогүйн улмаас богино хугацаанд их хэмжээний цус алдалтын дайрлагад орж эх эндсэн.
Төрөлтийн явцад ургийг вакуум таталтаар хүчлэн төрүүлэх явцад нярай хүнд бүтэлтийн улмаас зунгагаар хахаж хүндрэл үүссэний улмаас нярай нас барсан. Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эх, нярай 2 эндсэн үйлдэлд шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, оногдуулсан ял тохироогүй гэж үзэж байна.Шүүхийн шийтгэх тогтоолоор яллагдагчид оногдуулсан ял нь хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохироогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
6. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нь гэм буруу дээр маргадаггүй.
Шүүгдэгчид оногдуулсан ялыг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол гарсан. Энэ нь мөрдөн байцаалтын шат болон шүүхийн шатанд тогтоогдсон. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийн харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ял оногдуулсан. Шүүхээс ял оногдуулахдаа хохирлыг Иргэний хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч тайлбартаа Булган сумын Эрүүл мэндийн төв нь иргэний хариуцагчаар татагдах ёстой гэсэн зүйл хэлж байна. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь хохирогч нь анх ******* эмчийн хяналтад байсан ба тухайн өдөр ирж үзүүлсэн байсан. Иймээс ******* нь анх эхийг зөв оношилсон бол ийм зүйл болохгүй байсан гэж үзэж байгаа. Иймээс анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
8. Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
10.Шүүгдэгч ******* нь *******21 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт эх баригч эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байхдаа амь хохирогч*******ийн төрөлтийг удирдахдаа Эрүүл мэндийн сайдын *******12 оны 42 тушаалаар батлагдсан “Жирэмсэлт төрөлтийн хүндрэлийг удирдах арга зүйн удирдамж”-ийг баримталж ажиллагаагүйгээс умайн базлалтын хүч, ургийн түрүүлсэн хэсэг, түүний эхийн аарцагт тохирч доошилж буйг хянаагүйн улмаас ургийн түрүүлсэн хэсэг болох толгойн хэмжээс нь эхийн аарцгийн хэмжээстэй үл тохирсны улмаас төрөлтийн сааталтай байсныг ялган оношлоогүй, төрөлтийн нэгдүгээр үеийн төгсгөлд ургийг вакуум таталтаар хүчлэн төрүүлсний улмаас эхийн умай урагдах, ургийн бүтэлт гүнзгийрэх хүндрэл үүссэн, төрсний дараа эрт үед умайн урагдалтыг хугацаа алдалгүй оношилж мэс засалд ороогүйн улмаас богино хугацаанд их хэмжээний цус алдалтын дайрлагад орж эндсэн, мөн нярай нь хүнд бүлтийн улмаас зунгагаар хаах хүндрэл үүсэж, сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч үр дүн өгөлгүй нас барсан буюу эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эх болон нярайн амь хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэг, Ховд аймгийн Шүүх Шинжилгээний албаны шинжээчийн 32 дугаар дүгнэлт, Нярайн болон төрөлтийн түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын *******21 оны 4 дүгээр сард бүртгэгдсэн эхийн эндэгдлийн хоёр дахь шатны хурлын тэмдэглэл, Эрүүл мэндийн яамны эх барих эмэгтэйчүүдийн судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн өгсөн дүгнэлт, шинжээч, Ж.Сарантунгалаг, Г.Баттулга нарын болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж авсан бусад гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон нотлогджээ.
11.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эх, нярай хоёр эндсэн үйлдэлд шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, оногдуулсан ял тохироогүй” гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.
12. Хэргийн бодит байдлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудад тулгуурлан талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалж тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Түүнчлэн гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс бүрэн гүйцэд авч хэрэгжүүлсэн бөгөөд шийтгэх тогтоолд дурдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нар нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдсон, анхан шатны шүүх энэ талаар шийтгэх тогтоолдоо тодорхой тусгаж, хэргийн бодит нийцсэн дүгнэлтийг хийжээ.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эх болон нярайн амь хохироосон “эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.
14.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна
Мөн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан *******21 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн нь Өршөөлийн тухай хуульд нийцсэн байна.
Ял шийтгэл хөнгөдсөн гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байх боловч давж заалдах шатны шүүх зөвхөн энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, ял шийтгэлийг хүндрүүлж өөрчлөх эрх хэмжээ олгогдоогүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн *******23 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА