| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/02122/И |
| Дугаар | 142/ШШ2024/01715 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 142/ШШ2024/01715
| 2024 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 142/ШШ2024/01715 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн 103 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* *******, ******* айл ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг сум, баг, тоотод оршин суух овогт /РД:/-д холбогдох гэрчилгээ гаргуулж, өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч О.*******, хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* хариуцагч Г.т холбогдуулан гэрчилгээ гаргуулж, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.******* 2021 оны 07 дугаар сарын 19-нд Г.тай хоорондын гэрээгээр нэг бүрийн үнийг 10-н саяаар буюу бэлэн буюу дансаар хаан банкны 5028773199 данснаас 14,700,000 шилжүүлсэн болно. Г.т бэлэн 1,300,000 өгсөн нийт дүн 16 сая үүнээс буюу үл хөдлөх хоёр хашаа 5 саяаар буюу 10 саяд өгсөн. Үүнээс тооцоод Туяатай crown марк 95-н саяд өгсөн. Нийт 36-н саяар тооцоо хийсэн. Орхон аймаг сумын Дэнж багийн Элит урьд талын хотхоны 15-р байрны доод подволын граашын 8,9,10,11 зогсоол тохиролцож аваад гэрчилгээ гаргасны дараа 4-н саяыг өгөхөөр тохиролцсон. Миний бие О.******* нь 2021 оны 07 дугаар сарын 19-нээс хойш өдий хүртэл хугацаанд эзэмшиж ашиглаж байна. Би гэрээгээр тохирсон 40-н саяаар тохирсон тул хариуцагч Г. буюу тухайн ХХК нь өдий хүртэл гэрчилгээ гаргаж өгөөгүй тул хуулийн дагуу 4-н зогсоолын бичиг баримтыг гаргуулж өгнө үү. Орхон аймаг, цогцолбор байрны 15-р байрны доод подволын дулаан зогсоолын гэрчилгээ баримтыг хуульд заасны дагуу олгуулж өгөхийг хүсье, хоорондын гэрээ тооцоогоор үлдсэн 4-н саяыг гэрчилгээ авсны дараа миний бие төлөх болно. гэжээ.
2.Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэл гаргасан О.******* ахаас 16,000,000 төгрөг, хашаа, автомашин авсан нь үнэн. Дэнж баг, хотхоны 15-р байрны доод дулаан 8,9,10,11 дүгээр зогсоолын 4-н ширхэг гэрчилгээг 2025 оны 06 сард О.******* ахад нэр дээр нь гаргаж өгөх юм. Ийм учраас та бүхэн харгалзан үзээд Г.т жаахан хугацаа олгож өгнө үү. О.******* ах одоог хүртэл 4 зогсоолоо түрээслээд мөнгийг нь авч байгаа. гэжээ
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, О.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн худалдах, худалдах авах гэрээ /хх-5-8,10/, итгэмжлэл /хх-9/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-11/ нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Г.т холбогдуулан гэрчилгээ гаргуулж, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 19-нд Г.тай 15-р байрны доод подволын 4 зогсоолыг нэг бүрийг 10-н саяаар тооцон худалдаж авахаар тохиролцож 16 сая төгрөг төлж,2 хашааг 10 сая төгрөгт,Тоёота кроун маркийн автомашиныг 10 саяд тус тус бодож нийт 36 сая төгрөгийн тооцоо хийж,гэрчилгээ гаргасны дараа 4-н саяыг өгөхөөр болсон. Иймд хариуцагчаас гэрчилгээ гаргуулж, өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаарлагыг үндэслэж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлэ тайлбарладаг.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс 16 сая төгрөг, хашаа автомашин авсан нь үнэн. Дэнж баг, хотхоны 15-р байрны доод дулаан 4 ширхэг зогсоолын 4 ширхэг гэрчилгээг 2025 оны 6 сард нэр дээр нь гаргаж өгөх юм. О.******* ах одоог хүртэл 4-н зогсоолоо түрээслээд мөнгийг нь авч байгаа гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж Орхон аймаг сумын Дэнж багийн хотхоны 15-р байрны доод подволын граашын 8, 9, 10, 11дугаартай зогсоолыг нийт 40 сая төгрөгөөр худалдан авахаар болж дансаар болон бэлнээр 16 сая төгрөг төлж, 2 хашааг 10 сая төгрөгт, Тоёота кроун маркийн автомашиныг 10 саяд тус тус бодож нийт 36 сая төгрөгийн тооцоо хийж, гэрчилгээ гаргасны дараа үлдсэн 4,000,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон байна. Гэвч нэхэмжлэгч нь улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдээгүй , гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь батлагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,110 дугаар зүйлийн 110.1-д заасныг баримтлан овогтой *******г Орхон аймаг, сум,Дэнж баг, хотхоны 15 дугаар байрны доод подвалын гараашийн 8,9,10,11 дугаартай зогсоолын өмчлөгчөөр тогтоож,үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч О.*******гын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Г.т даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН