| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/00624/И |
| Дугаар | 312/ШШ2025/00069 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 312/ШШ2025/00069
| 2025 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 312/ШШ2025/00069 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг ******* хороо *******, ******* ******* *******од оршин суух, ******* овогт ******* ******* /*******, утас /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг тоотод оршин суух, овогт /, утас /-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: улсын дугаартай автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,
Гэрч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.т холбогдуулан улсын дугаартай автомашин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.ээс автомашины үнэ 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байна.
2. Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г.******* би Тэгшсаятан ББСБ-аас 2020 оны 07 сарын 27-ны өдөр барьцааны гэрээ байгуулж 10 сая төгрөгийн зээл авсан байдаг. Дээрх зээлийг авахдаа өөрийн өмчлөлийн приус-30 маркийн улсын дугаартай хар өнгийн автомашинаар зээлээ төлөхөөр тухайн зээлдэгч байгууллагын захирал ажилтай Б.т машинаа шилжүүлж өгсөн. Гэтэл миний машиныг өр зээлэнд суутгаж авахгүй өөртөө авч хувьдаа ашигласанд гомдолтой байна. Иймд хариуцагч Б.ээс өөрийн улсын дугаартай автомашиныг өөрийн эзэмшил өмчлөлдөө авах хүсэлтэй байна, гаргуулж өгнө үү. гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нэхэмжлэлдээ: ..Г.******* би Тэгшсаятан ББСБ-аас 2020 оны 07 сарын 27-ны өдөр барьцааны гэрээ байгуулж 10,000,000 төгрөгний зээл авсан байдаг. Дээрхи зээлийг авахдаа өөрийн өмчлөлийн приус-30 маркийн улсын дугаартай хар өнгийн автомашинаар зээлээ төлөхөөр тухайн зээлдэгч байгууллагын захирал ажилтай Б.т машинаа шилжүүлж өгсөн. Гэтэл миний машиныг өр зээлэнд суутгаж авахгүй өөртөө авч хувьдаа ашигласанд гомдолтой байна. Хариуцагч Б. улсын дугаартай автомашиныг өөр хүнд шилжүүлж өгсөн байгаа учир машинаа буцааж авах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Иймд тухайн үеийн зах зээлийн ханшаар машины үнэ 15,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна... гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Б. нь 2018-2021 оны хугацаанд Тэгш саятан ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэгш саятан ББСБ ХХК-аас иргэн Г.*******, нар нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 1 сарын 3,5 хувийн хүүтэй зээлж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Иргэн Г.*******, нар нь дээрх зээлийн гэрээний хугацаанд зээлээ төлж барагдуулаагүй тул Тэгш саятан ББСБ ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн шийдвэрээр маргаан бүхий машин хариуцагч Б.ийн өмчлөлд биш Ж.Мөнх-Эрдэнийн өмчлөлд шилжсэн болох нь тогтоогддог. Дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсон. Хариуцагч Б.ийн эзэмшил, өмчлөл, ашиглалтад нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа улсын дугаартай тээврийн хэрэгсэл огт байгаагүй. Маргаан бүхий автомашиныг хариуцагч Б. өөртөө хувьдаа ашигласан зүйл огт байхгүй болно. Хариуцагчийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад огт байгаагүй машиныг гаргаж өгөх боломжгүй юм. Өөрийн өмчлөл, ашиглалт, эзэмшилд огт авч байгаагүй машинтай холбогдуулан мөнгө нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. улсын дугаартай приус-30 маркийн автомашиныг нэхэмжлэгч Г.******* болон нар нь хамтарч ажил хийгээд олсон мөнгөөрөө авсан байдаг. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.11-ны өдрийн 184/ТМ2022/03854 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл дээр тусгагдсан. Ингээд Г.******* биш нь приус маркийн автомашиныг өрөндөө суутгуулъя гэж над дээр ирсэн, харин миний бие хэтэрхий бага үнэтэй гэдэг үндэслэлээр тус автомашиныг авахаас татгалзаж, машиныг өгөөд явуулсан. Түүнээс биш Г.*******ын нэхэмжлэлдээ бичээд байгаа шиг хүний машиныг аваад хувьдаа ашигласан зүйл байхгүй болно. Нэхэмжлэгч нь Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахдаа барьцаанд машин тавьж байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгч төлөөлөгч , нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч буюу ийг өөрийнх нь машиныг зээл төлнө гэж аваад зээл төлөөгүй, би өөрөө өр зээлээ төлж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлоод, улмаар машиныхаа үнийг 15,000,000 төгрөг гэж тооцож нэхэмжилсэн байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг би үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг агуулгатай юм болов уу гэж харсан. Өөрсдөө нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг ямар шаардах эрхэд тулгуурлаж нэхэмжилж байгаа вэ гэдгээ тодорхойлоогүй учраас тухайн үеийн зах зээлийн үнээр тооцоод 15,000,000 төгрөг гаргуулъя гэж байгаа юм байна. ийн зүгээс Мөнх-Эрдэнэ болон нэхэмжлэгч Г.******* нарын хувьд дундаа эзэмшдэг, дундаа хамтарч авсан гээд байгаа энэ машиныг ямар нэгэн байдлаар өөр дээрээ шилжүүлж аваад хөрөнгөжөөгүй, тухайн машиныг мөн бусдад шилжүүлж, ямар нэгэн байдлаар худалдаагүй, анхнаасаа энэ хоёроос мөнгө хамтарч оруулж авсан гэж ярьдаг машиных нь хувьд тухайн үед өөрийнх нь ажиллаж байсан банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлэнд нь төлөх ёстой байсан боловч тухайн зээлд нь төлөгдөөгүй, үнэ тохирохгүй байсны улмаас шүүхээр шийдүүлсэн байгаа. Тэгэхээр ийн зүгээс нэхэмжлэгчийн машиныг худалдан борлуулах, өөр ямар нэгэн замаар өөртөө авч хөрөнгөжөөгүй, энэ машин нь өөрийнх нь нэр дээр ч бүртгэгдээгүй, шууд Тэгш саятан банк бус санхүүгийн байгууллагад төлөх ёстой байсан зээлийн төлбөрт тооцох тохиролцоо хийгдээгүй учраас ямар нэгэн захиран зарцуулах эрх мэдэл хэрэгжүүлээгүй, хөрөнгө шилжсэн процесс явагдаагүй байна. Хууль зүйн хувьд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой зохицуулалтыг заасан. Гэтэл ямар нэгэн байдлаар энэ хоёр хүний дундын хамтарч авсан машин бол буцаад өөрсдийнх нь нэр дээр байсан. Харин энэ тохиолдолд Мөнх-Эрдэнэ, ******* нарын хооронд тухайн машиныг захиран зарцуулсан, өрөндөө суутгуулсан маргаан байгаа бол үүнийг тусад нь шүүхээр шийдүүлээд явах ёстой. Тийм учраас Г.*******ыг хохирсон гэсэн ямар нэгэн нөхцөл байдал нотлогдохгүй, мөн ийг үүнд буруутай гэсэн нөхцөл байдал нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
6. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Г.*******ын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-3/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, итгэмжлэл /хх-5/, Автопрайм ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн албан бичиг /хх-6/, Б.ийн Автопрайм ХХК-д гаргасан хүсэлт /хх-7/, Автотээврийн хэрэгслийн лавлагаа хх-9/, Тэгшсаятан ББСБ ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-10/, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 20/220 дугаартай зээлийн гэрээ /хх-11-14/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2022/03559 дугаартай шийдвэр /хх-15-16/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх-17-19/, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШЗ2023/05331 дугаартай шүүгчийн захирамж /хх-20-21/, Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24/01 дугаартай зах зээлийн үнийн тодорхойлолт /хх-50-54/,
хариуцагчаас: М.Мөнхдөл, нарын Хаан банкны дансны хуулга /хх-99-101/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
7. Хэргийн оролцогчдын хүсэлтээр: Арвижих эстимэйт ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24/624 шинжээчийн дүгнэлт /хх-68-75/, Орхон аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 226 дугаартай албан бичиг /хх-76-84/, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14000928 дугаартай зээлийн гэрээ /хх-107/, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь /хх-108/, төлбөрийн хуулга /хх-109/, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /хх-110/, Барьцаат зээлийн тооцооны хуудас /хх-111-114/-ыг нотлох баримтаар гаргуулсан байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Б.т холбогдуулан улсын дугаартай приус-30 маркийн автомашин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг автомашины үнэ 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн.
2. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...би Тэгшсаятан ББСБ-аас 2020 оны 07 сарын 27-ны өдөр барьцааны гэрээ байгуулж 10,000,000 төгрөгний зээл авсан бөгөөд уг зээлийг авахдаа өөрийн өмчлөлийн приус-30 маркийн улсын дугаартай хар өнгийн автомашинаар зээлээ төлөхөөр тухайн зээлдэгч байгууллагын захирал ажилтай Б.т машинаа шилжүүлж өгсөн. Гэтэл миний машиныг өр зээлэнд суутгаж авахгүй өөртөө авч хувьдаа тул уг машины үнэ 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг э зөвшөөрч дараах тайлбар гаргасан. Үүнд: ...Маргаан бүхий машин нь хариуцагч Б.ийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад огт шилжиж байгаагүй, уг автомашиныг нэхэмжлэгч Г.******* болон нэхэмжлэгч Б.ийн төрсөн ах нар нь хамтарч ажил хийгээд олсон мөнгөөрөө авсан байдаг. Энэ нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.11-ны өдрийн 184/ТМ2022/03854 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл дээр тусгагдсан. Намайг Тэгш саятан ББСБ-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад Г.******* биш нь уг машиныг өрөндөө суутгуулъя гэж над дээр ирсэн б оловч үнэ тохиролцоогүй бөгөөд би ажлаасаа гарсан байсан учир өөрөө очиж банк бустай учраа ол гээд би машиныг авахаас татгалзаж, машиныг өгөөд явуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэсэн.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч Г.*******, гэрч нар нь Тэгш саятан ББСБ ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 20/220 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 1 сарын 3,5 хувийн хүүтэй хувийн хэрэглээний зориулалтаар цалин болон бусад орлого барьцаалж зээлсэн байна.
7. Дээрх зээлийг хугацаанд нь төлж барагдуулаагүйн улмаас Тэгш саятан ББСБ ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3559 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Г.*******аас 9,690,100 төгрөг, эс 9,690,100 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
8. Мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч Ж.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг болон Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3559 дугаартай шийдвэр болон тэмдэглэл, хэрэгт нотлох баримтаар авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа, машины өмнөх өмчлөгчдийн мэдээлэл зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Г.*******ын ...өөрийн өмчлөлийн приус-30 маркийн улсын дугаартай хар өнгийн автомашинаар зээлээ төлөхөөр тухайн зээлдэгч байгууллагын захирал ажилтай Б.т машинаа шилжүүлж өгсөн... гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл няцаагдаж байна.
9. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.ийн болон Тэгш саятан ББСБ ХХК-ийн өмчлөлд нэхэмжлэгч Г.*******ын өмчлөлийн гэх приус-30 маркийн улсын дугаартай хар өнгийн автомашин шилжиж байгаагүй, Б. уг автомашиныг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд уг автомашин нь Б.ийн үйлдлээр бусад этгээдийн өмчлөлд шилжээгүй байна.
10. Иймд нэхэмжлэгч Г.******* болон хариуцагч Б. нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй., 495 дугаар зүйлийн 495.1-д Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй. гэж заасан үндэслэлүүд тогтоогдохгүй, хуулиар үүрэг үүсээгүй байна.
11. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.*******ын хариуцагч Б.ээс автомашины үнэ 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
12. Нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******ын хариуцагч Б.ээс приус-30 маркийн улсын дугаартай хар өнгийн автомашины үнэ 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ