Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 312/ШШ2025/00074

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 312/ШШ2025/00074

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 6-р хороо 10-р хороолол ******* од оршин суух, ******* овогтой ******* ******* /*******/-ийн,

 

Хүсэлтийн шаардлага: Өв хүлээн авах хугацаа сунгуулах тухай хүсэлтийг 2024 оны 08 сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч О.******* нь өв хүлээн авах хугацаа сунгуулах тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Хүсэлт гаргагч О.******* шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний эцэг, эх 2018 оны 12 сарын 26-нд гэрлэлтээ цуцлуулсан. Миний эцэг Отгонбилэг нь 2023 оны сарын 18-ны өдөр нас барсан. Миний ээжээс салснаас хойш өөр гэр бүл зохиогоогүй бөгөөд надаас өөр хүүхэдгүй болно. Би Герман улсад суралцаж байгаа ба Герман улсаас ирж амжаагүй учраас өв хүлээн авах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргаагүй. Иймд би эцэг Н.******* амьдарч байсан Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ******* тай газар хашааг өвлөх хүсэлтэй байна. Иймд өв хүлээн авах хугацааг сэргээж, Н.******* хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

3.Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, О.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Н.******* нас барсны гэрчилгээний хуулбар /хх-4/, О.*******гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-5/, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хх-6/, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн газрын гэрчилгээний хуулбар /хх-34/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-19/, Монголын нотариатчдын танхимын 2024 оны 10 сарын 08-ны өдрийн 845 тай албан бичиг /хх-20/, Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажил гүйцэтгэх гэрээ /хх-27/, эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг /хх-28-31/, 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ /хх-32, 33/, О.*******гийн ХБНГУ-д суралцаж байсан талаарх баримтууд /хх-46-61/-г нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

4. Шүүхийн журмаар Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Орхон аймгийн Баян- Өндөр сумын Цагаанчулуут багийн үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-18, 19/, Монголын нотариатчдын танхимын лавлагаа /хх-20/, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын лавлагаа /хх-41-43/-г нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч О.******* өв хүлээн авах хугацаа сунгуулах тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Хүсэлт гаргагч О.*******гийн эцэг нь Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ******* тай гэр бүлийн хэрэгцээний 651 м.кв газрын өмчлөгч байсан бөгөөд тэрээр 2023 оны сарын 21-нд нас барснаар Иргэний хуулийн  518 зүйлийн 518.1-д зааснаар өв нээгдсэн байна.

3. Хууль ёсны өвлөгч нь Иргэний хуулийн 520 зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх байхаар заасан бөгөөд, Иргэний хуулийн 528 зүйлийн 528.4-т Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй гэж тус тус заасан.

 

4. Хүсэлт гаргагч О.******* нь ...тухайн үед ХБНГерман улсад суралцаж байсан учраас Монголд ирж хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтийг гаргаж чадаагүй... гэх үндэслэлээр хуульд заасан хугацаанд зохих байгууллагад өв хүлээн авах хүсэлтийг гаргаагүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан түүний гадаадаад суралцаж байсантай холбоотой баримтуудаар тогтоогдож байна.

5. Иймд хүсэлт гаргагч О.*******гийн талийгаач эцэг /РД:РЭ79011813/-ийн өвийг хүлээн авах хүсэлт гаргах хугацааг сунгах нь зүйтэй гэж үзлээ.

6. Хүсэлт гаргагч О.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.2.1, 116, 118, 133 зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 528 зүйлийн 528.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч О.*******гийн талийгаач эцэг /РД:РЭ79011813/-ийн өв хүлээн авах хүсэлт гаргах хугацааг сунгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч О.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ