| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/02273/И |
| Дугаар | 142/ШШ2024/01712 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 142/ШШ2024/01712
| 2024 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 142/ШШ2024/01712 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн би даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1985 онд төрсөн, ******* настай, Орхон аймаг, Баян-Өндар сум, ******* баг ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг ажиллаж байсныг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Т.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Т.******* нь 2002 оноос 2005 оны 06 сар хүртэл Булган аймгийн Цагдаагийн хэлтэст нийтийн хэв журам хамгаалах тасагт эрүүгийн цагдаагаар ажиллаж байсан. Ажилласан жил тооцуулах гэтэл дээрх үеийн ажилласан байдлыг архивын лавлагаа, баримт байгаа ч гэсэн түүн дээр дурьдагдаагүй ажиллаж жил тооцох боломжгүй байгаа тул 2002 оноолс 2005 оны 06 сар хүртэл Булган аймгийн Цагдаагийн хэлтсийн эрүүгийн цагдаагаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. гэжээ.
2.Хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Т.*******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 27-05/1620 дугаартай албан бичиг /хх-4/, Булган аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн даргын 2005 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 дугаартай тушаалын хуулбар /хх-5/, ажилласан байдлын хүснэгт /хх-6/, Т.*******ын 2002 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-7/, Булган аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн даргыэн зөвлөлийн 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаартай ээлжит бус хурлын тэмдэглэл /хх-8/, Булган аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн зөвлөлийн гишүүдээс санал авах хуудас /хх-9/, Шударга явдал тодорхойлолт /хх-10/, Цагдаагийн академийн анхан шатны сургалтанд элсэлтийн шалгалт өгөх хүмүүсийн урьдчилсан шалгалтын дүн /хх-11-12/, бие бялдарын түвшин тогтоох шалгалт авсан сорилт /хх-13-14/, Сургуульд элсэгчидтэй хийх гэрээ /хх-15-16/, Т.*******ын Цагдаагийн Ерөнхий газарт гаргасан өргөдөл /хх-17/, Т.*******од олгосон 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн талархал /хх-18/, Т.*******ын 00120453 дугаартай мэргэжлийн үнэмлэх /хх-19/, гэрч тодорхойлолт /хх-20/, гэрч тодорхойлолт /хх-21/, сангийн хуулбар /хх-22/ зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Т.*******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2.Хүсэлт гаргагч Т.******* нь Миний бие Т.******* нь 2002 оноос 2005 оны 06 сар хүртэл Булган аймгийн Цагдаагийн хэлтэст нийтийн хэв журам хамгаалах тасагт эрүүгийн цагдаагаар ажиллаж байсан. Ажилласан жил тооцуулах гэтэл дээрх үеийн ажилласан байдлыг архивын лавлагаа, баримт байгаа ч гэсэн түүн дээр дурдагдаагүй ажиллаж жил тооцох боломжгүй байгаа тул 2002 оноос 2005 оны 06 сар хүртэл Булган аймгийн Цагдаагийн хэлтсийн эрүүгийн цагдаагаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. гэж нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлтийг тайлбарлаж байна.
3.Хүсэлт гаргагч нь 2002 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2005 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Булган аймгийн Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Үүнд: Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 27-05/1620 дугаартай албан бичиг, Булган аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн даргын 2005 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 дугаартай тушаалын хуулбар, Т.*******ын 2002 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт, Булган аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаартай ээлжит бус хурлын тэмдэглэл, Булган аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн зөвлөлийн гишүүдээс санал авах хуудас, Шударга явдал тодорхойлолт, Цагдаагийн академийн анхан шатны сургалтанд элсэлтийн шалгалт өгөх хүмүүсийн урьдчилсан шалгалтын дүн, бие бялдарын түвшин тогтоох шалгалт авсан сорилт, Сургуульд элсэгчидтэй хийх гэрээ, Т.*******ын Цагдаагийн Ерөнхий газарт гаргасан өргөдөл, Т.*******од олгосон 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн талархал, Т.*******ын 00120453 дугаартай мэргэжлийн үнэмлэх, гэрч тодорхойлолт, гэрч тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.
4.Хүсэлт гаргагч Т.*******ын шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд нотариатаар гэрчлэгдсэн, эх хувиар авагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэн шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
5.Иймд дээрхи баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Т.*******ыг 2002 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2005 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Булган аймгийн Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаагаар ажиллаж байсныг сэргээн тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг 2002 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2005 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Булган аймгийн Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаагаар ажиллаж улсад ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Т.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН