| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2025/00053/И |
| Дугаар | 312/ШШ2025/00076 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 312/ШШ2025/00076
| 2025 оны 01 сарын 14 өдөр | Дугаар 312/ШШ2025/00076 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороонд байрлах ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Илгээлт ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-д холбогдох
834,331 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 43741175 тоот гэрээ байгуулан 95367457 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Huawei Y90 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 641,024 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 36,633 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 156,673 төгрөг, нийт 834,331 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******-ийн нэхэмжилж байгаа 834,331 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 01 дүгээр сарын 29-нд 200,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-нд 200,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-нд 200,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-нд 200,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-нд 234,331 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.*******гээс 834,331 төгрөг төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.******* төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 29-нд 200,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-нд 200,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-нд 200,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-нд 200,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-нд 234,331 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,575 төгрөгийн 12,287.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 12,287.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 834,331 төгрөгийг хариуцагч Д.******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,575 төгрөгийн 12,287.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 12,287.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ