Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 18

 

                                

    2023          04           04                                      2023/ДШМ/18

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Т.Өсөхболд, хохирогчийн өмгөөлөгч Б.Ганзориг, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан,

 

Ховд ******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/34 ******* шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 223600000000269 *******тай хэргийг 2023 оны 02 ******* сарын 16-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол улсын иргэн, Хольдог ургийн овогт *******ы Дариймаа, 1982 оны 02 ******* сарын 07-ны өдөр ******* аймгийн******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, суурь боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бул зургаа, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн******* сумын ******* ******* од оршин суудаг, урьд ******* ******* дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 ******* сарын 27-ны өдрийн 110 *******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 2002 оны тусгай ангийн 215 ******* зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, регистрийн *******: *******.

2. Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын 03 ******* мөрөн нутаг Нуурын шанаа гэх газраар дамжин өнгөрөх засмал зам дээр Киа Вонго пронтер (Kia bongo prontier-w3) загварын 27-68 УВС улсын *******тай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т тус тус заасныг зөрчиж засмал зам дээр Sanya загварын мотоциклынхоо хажууд зогсож байсан амь хохирогч Б.Эрдэнэгомбыг мотоциклтой нь мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.

4. Ховд ******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч Хольдог ургийн овогт *******ы Дариймааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 ******* зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

4.5 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

4.6 Иргэний хуулийн 497 ******* зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 ******* зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даримаагаас 17,*******1,633 /арван долоон сая тавин нэгэн мянга зургаан зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхбатад олгож,

4.7 Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд ******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/34 ******* шийтгэх тогтоолын хорих ял оногдуулсан хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах журмаар гомдол гаргасан. Учир нь шүүгдэгч нь хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас тухайн хэргийг үйлдсэн. Хохирогч нь хүнд зэргийн согтолтын улмаас замын голд унаж явсан тээврийн хэрэгслээ хэвтүүлж, улмаар хажуу талд нь согтуу унасан байсан ба шүүгдэгчийн өөдөөс ирж байсан тээврийн хэрэгсэл холын гэрлээ шилүүлээгүйн улмаас харанхуй шөнө үзэгдэх орчин бага нүд нь гялбасан. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр 6.7 ******* зүйлд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” мөн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 ******* зүйлийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн байна. Иймээс шүүгдэгч *******гийн хувьд анхан шатны шүүх тус заалтыг хэрэглэх боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн дээрх заалт нь сонгох санкцтай байтал заавал хорих ялыг сонгож оногдуулсанд гомдолтой байгаа. Давж заалдсан гомдолдоо энэ талаар дэлгэрэнгүй дурдсан байгаа. Иймээс давж заалдах шатны шүүх Ховд ******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэв.

            6.Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганзориг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн ялыг Эрүүгийн хуулийн 6.7 ******* зүйлд зааснаар түүний ялыг хөнгөрүүлэх боломжтой байсан гэж тайлбарлаж байна. Үүнийг хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хүний амь нас эрсдсэн тул хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэх боломжгүй. Иймээс анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

            7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбартаа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 ******* зүйлийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бол гэсэн заавал хорих ял оногдуулах шаардлага байгаагүй гэсэн тайлбар хэлж байна. Энэ нь тухайн гэмт хэргийн хохирол нь хүний амь нас эрсдсэн үйл баримт байгаа тул шүүх тухайн хохирол төлөгдсөн гэж үзэх боломжгүй байсан гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 ******* зүйлийн 3-т зааснаар “...Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан гэтэл шийтгэх тогтоолын 4-т зааснаар “... шүүгдэгч *******д холбогдох тээрийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн тоолсугай” гэснийг өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

8.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9.Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 ******* зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

10.Харин Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн  алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж өөрчлөх  боломжтой байх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

11.Шүүгдэгч ******* 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын 03 ******* (Мөрөн ) нутаг Нуурын шанаа гэх газраар дамжин өнгөрөх засмал зам дээр Киа Вонго пронтер (Kia bongo prontier-w3) загварын 27-68 УВС улсын *******тай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасныг тус тус зөрчиж засмал зам дээр Sanya загварын мотоциклынхоо хажууд зогсож байсан хохирогч Б.Эрдэнэгомбыг мотоциклтой нь мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Эрдэнэгомбын амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,цогцост хийсэн тэмдэглэл, шүүх эмнэлгийн шинжилгээний 59 *******тай дүгнэлт,зам тээврийн осол дээр тогтоосон акт, био химийн шинжилгээний 176,179 *******тай дүгнэлтүүд,гэрч Б.Болдхүү, Б.Сарантуяа, Б.Адарсүрэн, Б.Төмөрболд нарын мэдүүлэг зэрэг  хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байна.

12. Шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, болгоомжгүйн улмаас нэг хүний амь насыг хохироосон үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд мөн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмыг баримтлан мөн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж,нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулсан  нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

13. Анхан шатны шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэр зэргийг хуульд зааснаар харгалзаж үзсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж,  шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн  “зүйлчлэл ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж,боломжит хугацаагаар  зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14. Эрүүгийн хуулийн 5.7 ******* зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж хуульчилжээ.

15.Шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх хэсэгт   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцээгүй байх тул уг алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

16. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг зөвтгөж шийдвэрлэв.

17.Эрүүгийн хуулийн 6.10 ******* зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч     *******гийн   цагдан хоригдсон   78 /далан найман/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1.Ховд ******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/34 ******* шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 4 дэх заалтыг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээр хасах нэмэгдэл ялыг түүнийг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай” гэж өөрчлөлт оруулж тогтоолын бусад заалтыг  хэвээр үлдээж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 ******* зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч     *******гийн   цагдан хоригдсон   78 /далан найман/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

                      

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.НЯМБАЯР  

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА