| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/02272/И |
| Дугаар | 142/ШШ2024/01711 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 142/ШШ2024/01711
| 2024 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 142/ШШ2024/01711 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* *******-ийн ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь манай компанитай харилцан тохиролцож 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Орон сууц хөлслүүлэх гэрээ -г байгуулсан. Гэтэл ******* нь 2024 оны 4 дүгээр сараас 2024 оны 10 дугаар сар хүртэл орон сууцны хөлс болон ус, дулаан цахилгааны зардал буюу хэрэглээний зардлыг төлөлгүй өдийг хүрч байна. ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн тул 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр *******ад холбогдуулан нэхэмжлэлийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гэтэл ******* нь нэхэмжлэлийг гардаж авахаас санаатайгаар зайлсхийж, шүүхээс залгахад утсаа авахгүй, мөн оршин суугаа газартай байхгүй байсан тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо ******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, залгаарай утсаа авахгүй, холбоо барих боломжгүй байгаа ба хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хамгаалагддаг мэдээлэл байх тул эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. Иймд ******* эрэн сурвалжлаж өгнө үү. гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлтэй байна.
******* ******* ******* ******* нар нь 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр орон сууц хөлслүүлэх гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байна.
******* нь дээрх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хаана байгаа нь тодорхой болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул ******* ******* *******-ийн нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс ******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т зааснаар 1980 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн овогт /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Шүүхийн шийдвэрийн дагуу ******* эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* //-т мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН