Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 19

 

 

                                

2023                                                           2023/ДШМ/19

******* нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, шүүгдэгч *******, *******, нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/25 ******* шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, ******* нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч ******* нарт холбогдох эрүүгийн 2236000000248 *******тай хэргийг 2023 оны 03 ******* сарын 02-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол улсын иргэн Харахас ургийн овогт Асены Авай, 2001 оны 02 ******* сарын 20-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургуулийн 3 ******* курсийн оюутан, ам бүл зургаа, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Буянт сумын ******* ******* оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *******: *******

 

2.Монгол улсын иргэн Жантекей Ботахара ургийн овогт Дөрвөдханы Хурметбек, 1999 оны 03 ******* сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл дөрөв, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Ховд сумын оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *******: *******

 

3. Монгол улсын иргэн Жанжинхүү ургийн овогт *******ын*******, 1990 оны 02 ******* сарын 21-ний өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гар утасны худалдаа эрхэлдэг, ам бүл гурав, нөхөр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сум, ******* тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *******: ог900221.

4. Шүүгдэгч *******, ******* нарыг "бүлэглэн 2022 оны 09 сарын 11-ний өдрөөс - нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын (Бугат) нутагт үйл ажиллагаа явуулдаг "Икс клаб" (X club) нэртэй баарны гаднаас бусдын гээгдэл эд хөрөнгө болох *******ийн өмчлөлийн "Samsung A51" загварын гар утсыг олж улмаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж Г.Баярсайханд 260'000 төгрөгөөр худалдан борлуулж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Баярсайхан, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Харахас ургийн овогт Асены Авай, Жантекей Ботахара ургийн овогт Дөрвөдханы Хурметбек нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

шүүгдэгч Жанжинхүү ургийн овогт *******ын*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 ******* зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г "Шинэ Ховд-Жаргалант тохижилт үйлчилгээний компани" нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 250 (хоёр зуун тавь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч *******ийг "Шинэ Ховд-Жаргалант тохижилт үйлчилгээний компани" нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 ******* зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 60000 (жаран мянга) төгрөгийг шүүгдэгч *******гаас, 200'000 (хоёр зуун мянга) төгрөгийг шүүгдэгч *******ээс тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж,

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баярсайхан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж,

4.6 Шүүгдэгч *******, *******, Г.Баярсайхан нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

4.7 Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            5. Шүүгдэгч *******, ******* нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******, ******* нар нь Монгол улсын их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургуульд сурдаг тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү гэжээ.

            6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч *******, ******* нар нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах зорилгоор давж заалдах журмаар гомдол гаргасан байна. Тус хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

7. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч *******, ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа. 

 8. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 ******* зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчилгүй,  шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад   нийцсэн байна.

9.Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Г.Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарыг тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

10. Шүүгдэгч *******, ******* нар бүлэглэн 2022 оны 09 сарын 11-нээс -нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Бугат нутагт үйл ажиллагаа явуулдаг “Икс клуб” нэртэй баарны гаднаас бусдын гээгдэл эд хөрөнгө болох нь *******ийн өмчлөлийн  “Samsung A51” загварын гар утас олж аваад, улмаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж Г.Баярсайханд 260.000 төгрөгөөр худалдан борлуулж завшсан болох нь хохирогч *******ийн мэдүүлэг, гэрч Г.Баярсайханы мэдүүлэг, шүүгдэгч *******, *******  нарын мэдүүлэг, Вендо ХХК-ний шинжээчийн ХЦ22-219 *******тай дүгнэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,

Шүүгдэгч Г.Баярсайхан нь 2022 оны 9 сарын 19-ний өдөр *******, ******* нарын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө болохыг мэдсээр байж  бусдын өмчлөлийн “Samsung A51” загварын гар утсыг 260.000 төгрөгөөр худалдан авч ашиглан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч М.Бөхбуян, шүүгдэгч *******, *******,Г.Баярсайхан  нарын мэдүүлэг, Вендо ХХК-ний шинжээчийн  ХЦ22-219 *******тай дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

11. Анхан шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарыг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.7 ******* зүйлийн 2 дахь хэсэгт заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г “Шинэ Ховд-Жаргалант тохижилт үйлчилгээний компани” нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 250 /хоёр зуун тавин/  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч *******ийг “Шинэ Ховд-Жаргалант тохижилт үйлчилгээний компани” нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 240 /хоёр зуун дөчин/  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

шүүгдэгч Г.Баярсайханыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэжээ.

. Шүүгдэгч *******, ******* нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “МУИС-ийн Ховд дахь салбар сургуульд оюутан, хичээл сургууль ар гэрийн асуудлаас хамааран биелүүлэх боломжгүй байгаа тул шүүхээс тогтоосон ялыг торгуулийн арга хэмжээгээр сольж өгнө үү” гэжээ.

13.Анхан шатны шүүх шүүгдэгч *******, *******, Г.Баярсайхан нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокуророос шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн бодит байдлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж шүүгдэгч нарын үйлдэл тус бүрд үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

Түүнчлэн шүүх шүүгдэгч *******, *******, Г.Баярсайхан нарт ял шийтгэл оногдуулахдаа “шүүх хуульд заасан ял оногдуулсан байх бөгөөд ялыг ялгамжтай оногдуулсан нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

14.Иймд шүүгдэгч *******, ******* нарын гомдолд дурдсан үндэслэлээр шүүгдэгч нарт анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж, өөрчлөн торгох ял болгох үндэслэлгүй байх тул шүүгдэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/25 ******* шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

                      

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР  

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА