| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/02372/И |
| Дугаар | 142/шш2024/01748 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 142/шш2024/01748
2024 12 20 142/ШШ2024/01748
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй,
Гуравдагч этгээд: Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* /регистрийн дугаар:*******/
П.*******ыг албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Анхбаяр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Цагдаагийн газар шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баг хорооны нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, эмнэлгийн дүгнэлтээр архины хамааралтай болсон нь тогтоогдож байгаа учир П.******* албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд П.*******: ...Би эгч, дүү нарынхаа хамт мал маллаж амьдардаг. Өмнө нь албадан эмчилгээнд явж байгаагүй. Байнга архи уудаггүй. Заримдаа сард 1 удаа, 10 хоногт нэг уудаг. Би албадан эмчилгээнд явах хүсэлтгүй байна... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Орхон аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн П.*******ыг албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Орхон аймаг дахь Цагдаагийн газар Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар дүгээр зүйлийн 8.1.1-д зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.
П.******* нь сүүлийн жилүүдэд байнга архидан согтуурч, удаа эрүүлжүүлэгдэж байсан, архи ууж нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан нийгмийн хэв журам зөрчдөг болох нь гуравдагч этгээдийн цагдаагийн байгууллагад болон шүүхэд гаргасан тайлбар, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 297 дугаартай Улаантолгой багийн Засаг даргын тодорхойлолт, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн тодорхойлолт, П.*******ыг эрүүлжүүлэгдсэн, баривчлагдсан, арга хэмжээ авагдаж байсан талаар Цагдаагийн газрын системийн лавлагаа, Нийгмийн ажилтан Г.Мөнхзаяа хүсэлт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Мөн П.*******ыг эмчилгээнд хамрагдаж болно гэж 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх хүсэлт гаргагчийн хүлэлтийг хүлээн авч П.*******ыг архины албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг баримтлан Боржигон овогт ******* ******* /регистрийн дугаар:*******/-г албадан эмчилгээнд явуулсугай.
2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар П.*******ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид хариуцуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдсугай.
4. Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Цагдаагийн алба хаагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг даалгасугай.
5. Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА