Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 142/шш2024/01705

 

 

 

 

 

 

 2024 12 18 142/ШШ2024/01705

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг ******* тоот хаягт түр оршин суух, ******* овогт /регистрийн дугаар:, утас: /-д холбогдох,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг тоот хаягт оршин суух, ******* овогт ******* / регистрийн дугаар: утас: /-д нарт тус тус холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 29 464 021 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 9 481 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баасанжав

Хариуцагч О.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг

Хариуцагч О. итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаа

Хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр

Гэрч Ч.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Би Хас банкнаас 2023 оны 04 сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан ба энэ мөнгөнөөс О., О.******* нарт 10,000,000 төгрөгийг өгсөн, тухайн үед О. надад, би эгч О.*******тэй хамтран махны хөргүүр авч бизнес эрхэлмээр байна, цалингийн зээлээр мөнгө зээлээд аваад өг, чи зээлээ төлөөд явж бай, би ашиг олохоор 15,000,000 төгрөгийг чинь төлөөд өгнө гэж хэлж байсан тул би хамтран амьдарч байсан хүн болохоор итгээд цалингийн зээл авсан. Мөн би энэ зээлнээс О. бид хоёрын ээжээс зээлж авсан мөнгөнийхөө өрнөөс 3,900,000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн 1,000,000 төгрөгийг нь О.ийн гар утасны төлбөрт төлсөн ингээд зээлээр авсан 15,000,000 төгрөгөө зарцуулаад дуусгасан. Би цалингийн зээлээ төлөөд явж байгаад 2023 оны 08 сарын 03-ны өдөр О. бид хоёр ярилцаж байгаад ээжийн өрийг төлөх зорилгоор дахин нэмж 1,120,717 төгрөгийг нэмж авсан ба урдны зээлийн үлдэгдэл 13,879,283 төгрөг үлдсэн байсан ба нэмэгдээд 15,000,000 төгрөгний зээлийн гэрээг байгуулсан. Иймд би цалингийн зээлд эхэлж авсан 15,000,000 төгрөг дээр сүүлд нэмж авсан 1,120,717 төгрөгийг нэмээд 16,120,717 төгрөгийг О., О.******* нараас шаардах эрхтэй болсон бөгөөд О. 5,000,000 төгрөгийг нь төлөх ёстой гэж үзэж байна. Мөн би эхний зээлд 3 сарын төлөлтөд 1,795,773 төгрөг, сүүлийн зээлд 8 сарын төлөлт 4,654,328 төгрөгийг нийтдээ 6,450,101 төгрөгийг төлсөн байх тул О., О.******* нараас шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл цалингийн зээлийн харилцаанаас үүдэн би О., О.******* нарт 16,120,717 төгрөгийг зээлж авч өгсөн бөгөөд миний банкинд төлсөн төлбөр нь 6,450,101 төгрөгийг нэмээд нийтдээ О., О.******* нараас 22,570,818 төгрөгийг нэхэмжилнэ. О. бид хоёр Сайн электроникс ХХК-иас Айпоне 14 про загварын гар утсыг Голомт банкны хэрэглээний зээлээр 5,999,900 төгрөгний зээлийг 22,8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай төлөхөөр гэрээ байгуулан авсан. Энэ зээлийг О. мөнгөтэй болохоор төлнө гэж хэлсэн мөртлөө ганц ч удаа төлбөр төлөөгүй би ганцаараа төлөөд явж байгаа тул энэ зээлийн 50 хувь буюу 2,999,950 төгрөгийг О.оос шаардаж байна. О. бид хоёр хүүхдийн мөнгөний хадгаламжийг барьцаалан 2016 оноос эхлэн зээл авч эхэлсэн ба уг зээлийн үлдэгдэл одоо 7,786,506 төгрөг байх тул зээлийн 50 хувь буюу 3,893,253 төгрөгийг О.оос нэхэмжилнэ. Хас банкнаас 2023 оны 04 сарын 06-ны өдөр, 2023 оны 08 сарын 03-ны өдөр авсан цалингийн зээлийн төлбөрт О., О.******* нараас 22,570,818 төгрөгийг, Голомт банкны хэрэглээний зээлээр 5,999,900 төгрөгний зээлийн 50 хувь буюу 2,999,950 төгрөгийг О.оос, Хүүхдийн мөнгөний хадгаламжийг барьцаалан авсан 7,786,506 төгрөгний зээлийн 50 хувь буюу 3,893,253 төгрөгийг О.оос гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч О. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Үүнд:

Нэгдугээрт: Миний бие О. нь нэхэмжлэгч О.*******тэй 2011 онд танилцаад 2012 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Эхнэрийн хувьд ямар нэгэн ажил төрөл эрхэлдэггүй байсан бөгөөд 2015 онд хүү Э.Очир-Ананд төрж, улмаар эхнэр хүүхдээ хараад гэртээ байдаг байсан. Ийнхүү 2012-2014 онд бүхий л цаг хугацаанд нөхөр хүний, эцэг хүний үүргээ биелүүлж Улаанбаатар хотод барилгын компанид ажиллаж, 2014 оны 8 дугаар сараас эхлэн хувиараа түүхий эдийн наймаа хийж одоог хүртэл чадлынхаа хэрээр ажиллаж байгаа билээ. Эхнэр О. хувьд 2022 онд ээж нь тэтгэвэртээ гарсны дараа Эрдэнэт үйлдвэр-т ажилд орсон. Ийнхүү эхнэрийн хувьд 2022 оноос эхлэн ажиллаж эхэлсэн ба бидний хувьд мөнгө хэрэгтэй болсон үедээ эгч О.******* /энэ хэргийн хариуцагч/-ээс мөнгө зээлж авдаг байсан ба эргүүлэн төлөх боломжгүй муутай байсан. 2021 оны сүүлээр миний бие Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх болж миний дансыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хаасан байсан ба миний дансаар мөнгөн гүйлгээ хийгдэх боломжгүй байсан юм. Ингээд 2023 оны 04 дүгээр сард өр төлбөрөө дарах, үлдсэн хэсгийг нь өсгөе гэж ярилцаад эхнэр О.******* нь цалингийн зээл авах эрх үүссэн тул 15 сая төгрөгийг зээлж авахаар болсон. Уг зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр миний бие гарын үсэг зурсан. Ингээд өмнө хадам ээж болох Я.гаас зээлсэн байсан зээлийн үлдэгдэл

3,900,000 орчим төгрөгийг, миний эгч хариуцагч О.*******эс зээлсэн байсан 3,300,000 төгрөгийг тус тус төлөхөөр ярилцсан. Харин үлдсэн 6.700.000 төгрөгийг би бизнесийн үйл ажиллагаанд зориулж өсгөхөөр болсон. Гэтэл бидний хувьд гэр бүлийн хэрэгцээндээ зориулж мөнгө хэрэг болсон ба 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн буцаан эгч О.*******эс мөнгө авах хэрэгтэй болсон тул эргүүлэн шилжүүлэхийг хүсэж улмаар 960,000 төгрөгийг 2023.04.12-ны өдрөөс 6 дугаар сарын 13-ны хооронд буцаан авсан. Ийнхүү үлдсэн 5,740,000 төгрөгийг миний бие бизнесийн үйл ажиллагаанд зориулж өсгөх гэсэн боловч олигтой ашигтай наймаа хийгээгүй. Харин эгч О.*******д шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл болох 5.740.000 төгрөгөөс 2023 оны 06 дугаар сар 2.000.000 сая төгрөгийг буцаан авч, 2023 оны 09 дүгээр сарын 05-нд 1,000,000 төгрөгийг, 9 сарын 14-нд 3,000,000 төгрөгийг тус тус авч эхнэр О.******* бид хоёрын хөлсөлж амьдарч байсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн ******* тоот 1 өрөө орон сууцны хөлслөх төлбөрт төлсөн. Ийнхүү эгчид шилжүүлсэн мөнгийг бүрэн буцаан авч, гэр бүлийн хэрэгцээ болох орон сууц хөлсөлсний төлбөрт төлсөн. Үүнийг нэхэмжлэгч О.Оюун- Эрдэнэ тухай бүрт нь хэлж байсан ба үүнийг өөрөө мэдэж байгаа болно. Тэгсэн атлаа одоо буцаан авсан мөнгөө, банкны зээлийн хүүгийн хамт нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие 2014 оны сүүлээс эхлэн хувиараа бизнес эрхэлж байх үеэсээ эхлэн банк болон хувь хүнээс олон тооны зээл авч, үндсэн зээл болон хүү төлж л байсан. Тэр бүр би уг зээлээ, уг зээлийн хүүг эхнэрээр төлүүлж байгаагүй төдийгүй, түүнээс нэг ч удаа нэхэж байгаагүй. Мөн бидний хамтын амьдарлын 12 жилийн хугацаанд 10 жил орчимд нь байр хөлсөлж байсан ба энэ хугацаанд миний бие орон сууц хөлсөлсний төлбөрийг төлж ирсэн билээ. Уг хөлсөлсөн орон сууцанд миний бие ганцаараа амьдраагүй, эхнэр буюу энэ хэргийн нэхэмжлэгч байнга л хамт амьдарч байсан билээ. Гэтэл 2023 оны орон сууц хөлсөлсөн мөнгөн хөрөнгийг миний эгчээс нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн ямар зорилгоор 2023.08.03-нд 1,120,717 төгрөгийн зээлийг нэмж авсныг надад хэлээгүй тул мэдэхгүй байна. Уг зээлийн мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан эсэхийг мэдэхгүй байна. Иймээс зээл гэж нэхэмжтсэн 16,120,717 төгрөг болон зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хоёрдугаарт: Миний бие О. худалдаж авсан айфоне 14 про гэх гар утсыг авч хэрэглээгүй, үнийг нь төлнө гэж амлаагүй, өөрийнхөө хувийн хэрэгцээнд зориулж худалдаж аваад тусдаа амьдрахаар явахдаа өөрөө аваад явсан. Одоо өөрөө хэрэглэж байгаа тул би үнийнх нь 50 хувийг нь төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дашрамд дурьдахад, миний бие 2012 оноос хойш эхнэр О.*******дээ байнга л гар утас авч өгдөг байсан бөгөөд сүүлийн утсыг нь харин энэ утсаа өөрөө ганц удаа авч байгаа нь энэ юм. Гэтэл одоо тусдаа амьдрахаар шийдвэрлэсэн атлаа надаас тал үнийг авах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдугаарт: Миний бие хүүгийнхээ баталгаа болсон төрөөс олгодог мөнгөн хөрөнгөөр бий болсон мөнгөн хадгаламжийг нэг ч удаа зээл авч байгаагүй. Энэ талаарх санал санаачлагыг гаргаж байгаагүй. Миний бие хүүхдийн хадгаламжийн хамтран эзэмшигч биш бөгөөд би уг хадгаламжийг барьцаалан зээл авах боломжгүй юм. Харин хүүхдийн хадгаламжийг барьцаалж зээл авсныг мэдээд юунд зарцуулсанг эхнэрээс асуухад мэдэхгүй гэж хэлдэг. Тэгсэн атлаа одоо өөрийн дураар надад хэлэлгүй авсан зээлийн тал хувийг надаас гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд хэдийгээр хувийн бизнес эрхэлдэг байсан ч хүүхдийнхээ хадгаламжийг нэг ч удаа барьцаалан зээл авч байгаагүй болно. Харин нэхэмжлэгч О. уг зээлийг аваад юунд зарцуулсанг мэдмээр байна. Үнэхээр нэхэмжлэлдээ дурьдсан шиг надтай хамтран зээлж авсан байдаг бол миний хувьд хүүхдийнхээ хадгаламжаас харамлахгүй тул үүнийг нотолбол би энэ нэхэмжлэлийг зөвшөөрөх болно. Даанч миний бие уг хадгаламж барьцаалсан зээлийг нэг ч удаа авч байгаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймээс хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч О. сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие нь О.*******тэй 2012 оноос хойш хамтран амьдарч 2024.04.08-ны өдөр хүртэл хамтран амьдарсан. Энэ хугацаанд буюу 2015.04.16-ны өдөр хүү Очир-Ананд төрж бүхий л хугацаанд миний бие эцэг, нөхрийн үүргийг биелүүлж ирсэн. Гэтэл О.******* нь архи, дарс байнга хэтрүүлэн хэрэглэж намайг хөдөө явсан хойгуур хүү Очир-Анандыг айлгаж ална гэж хүчирхийлэл үйлддэг болсон. Үүнээс нь болж гэр бүлд маргаан үүсэх болсон. Одоо тусдаа амьдраад гурван сар болж байна. Гэтэл О.******* нь алдаагаа ухаарч залруулахын оронд илт үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж надаас их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг эс зөвшөөрч дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие нэхэмжлэгч О.*******д 2023.06.30-ны өдрөөс 2023.10.27-ны хооронд Хаан банкны 5300891975 данс мөн 5120001035 дансанд нь нийт 3 511 000 төгрөг шилжүүлсэн. Хамтын амьдралын явцад хамт амьдарч хөлслөн сууж байсан ******* тоот хоёр өрөө орон сууцны төлбөрт 5 970 000 төгрөг, нийт 9 481 000 төгрөгийг зарцуулсан. Үүнийг мэдэж байгаа мөртлөө эгч О.******* болон надаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Нэгэнт О.******* уг асуудлаар нэхэмжлэл гаргасан тул миний бие хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч О.*******эс 9 481 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

3. Хариуцагч О.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* *******эс шүүхэд О., ******* бидэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь миний төрсөн дүү О.той 2012 онд танилцаж хамтран амьдрах болсноос хойш би түүнийг таньдаг болсон. Тэдний дундаас хүү төрж өөрсдийн гэсэн орон сууцгүй, орон сууц хөлслөн амьдардаг эхнэр ******* ******* нь ажилгүй гэртээ хүүгээ хараад байдаг байсан. Би дүү болон эхнэр нараас нь мөнгө зээлж авч байсан удаа огт байхгүй, зээлж авах талаар тэдэнд хандаж байгаагүй. Харин ч тэд надаас байнга л мөнгө зээлж авдаг байсан. Нэхэмжлэгч нь надаас 2021-2023 оны хооронд мөнгө хэрэг боллоо түр зээлээч гээд 3 сая гаруй төгрөг явуулж, цувуулаад зээлж авсан. Тэгээд 2023 оны 04 дүтээр сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу миний төрсөн дүү О.ийн данс хаагдсан байсан тул нэхэмжлэгч нь надтай яриад 10 000 000 төгрөгийг таны данс руу хийлээ өмнө авсан байсан 3 сая гаруй төгрөгөө суутгаж аваад үлдсэн мөнгийг нь О.т өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгээд мөнгө орсны дараа нэхэмжлэгч нь мөнгө хэрэг болоод байна гээд зарим мөнгөө өөрөө буцааж авсан. Би нэхэмжлэгчийн банкнаас авсан зээлийн хүүг төлөх үүрэггүй банкнаас зээл авсныг нь мэдээгүй. Одоо түүний нэхэмжлэлийг уншаад банкнаас зээл авсныг нь мэдлээ. Харин үлдсэн мөнгийг нь О.т нэхэмжлэгчийн хэлсний дагуу увуулж цувуулаад "авъя" гэсэн үед нь "авъя" гэсэн хэмжээгээр өгсөн. Би нэхэмжлэгч болон хариуцагч О. нарт ямар нэгэн өр төлбөр байхгүй. Гэтэл нэхэмжлэгч нь намайг өөрөөс нь мөнгө зээлж авч бизнесийн үйл ажиллагаа явуулсан мэтээр нөхрөөсөө салж байгаадаа хорсож нэхэмжлэл гаргасан юм шиг байна. Уул нь анх манай бэр болж ирэхдээ ийм хүн байгаагүй. Дажгүй хөөрхөн ааштай хүүхэд байсан яагаад ийм худал зүйл бичиж шүүхэд намайг дуудуулж байгаа юм бол гэж бодоод огт ойлгохгүй л байна. Өмнө надаас зээлж авсан мөнгөний тооцоог нь гаргавал надад О., О.******* нар нь өгөх өглөгтэй байгаа би тэднийг дүү нар болохоор нь нэхэхгүй явсаар өдийг хүрсэн байна. Иймд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг би бүхэлд нь хүлээн зөвөөрөхгүй байна... гэжээ.

Хариуцагч О.******* сөрөг нэхэмжлэлдээ: ******* ******* нь мөнгөний хэрэг гараад байна. Мөнгө хэрэг болоод байна гэхээр нь би ажилгүй гэртээ суугаа болохоор гуйх болгонд нь цувуулаад их бага хэмжээгээр зээлдэг байсан. ******* ******* таниас зээлсэн мөнгөө мөнгөний боломжтой болохоороо төлнө гээд авдаг байсан. 2020 оноос 2023 оны хооронд 4 775 000 төгрөгийг надаас зээлсэн байна. Үүнд: 2020.09.29-ний өдөр 400 000 төгрөг, 2021.07.08-ны өдөр 5 000 төгрөг, 2021.10.11-нд 5 000 төгрөг, 2021.12.04-ний 170 000 төгрөг, 2022.01.16-ны өдөр 80 000 төгрөг, 2022.01.20-ны өдөр 100 000 төгрөг, 2022.01.21-ны өдөр 100 000 төгрөг, 2022.02.25-ны өдөр 50 000 төгрөг, 2022.03.27-ны өдөр 550 000 төгрөг, 2022.03.31-ний өдөр 100 000 төгрөг, 2022.04.11-ний өдөр 200 000 төгрөг, 2022.04.17-ны өдөр 75 000 төгрөг, 2022.04.23-ны өдөр 80 000 төгрөг, 2022.06.21-ний өдөр 120 000 төгрөг, 2022.06.30-ны өдөр 100 000 төгрөг, 2022.07.27-ны өдөр 50 000 төгрөг, 2022.08.03-ны өдөр 150 000 төгрөг, 2022.09.04-ний өдөр 100 000 төгрөг, 2022.10.06-ны өдөр 10 000 төгрөг, 2022.11.02-ны өдөр 50 000 төгрөг, 2022.12.02-ны өдөр 20 000 төгрөг, 2023.03.03-ны өдөр 10 000 төгрөг, 2023.03.16-ны өдөр 10 000 төгрөг, 2023.03.26-ны өдөр 10 000 төгрөг, 2023.03.30-ны өдөр 10 000 төгрөг, 2023.04.02-ны өдөр 200 000 төгрөг, 2023.04.02-ны өдөр 80 000 төгрөг, 2023.04.04-ний өдөр 200 000 төгрөг, 2023.04.06-ны өдөр 475 000 төгрөг, 2023.04.07-ны өдөр 100 000 төгрөг, 2023.04.09-ний өдөр 200 000 төгрөг, 2023.04.10-ны өдөр 50 000 төгрөг, 2023.04.12-ны өдөр 100 000 төгрөг, 2023.04.13-ны өдөр 100 000 төгрөг, 2023.04.18-ны өдөр 20 000 төгрөг, 2023.04.19-ний өдөр 200 000 төгрөг, 2023.04.23-ны өдөр 40 000 төгрөг, 2023.04.25-ны өдөр 20 000 төгрөг, 2023.05.06-ны өдөр 40 000 төгрөг, 2023.05.07-ны өдөр 30 000 төгрөг, 2023.05.11-ний өдөр 10 000 төгрөг, 2023.06.13-ны өдөр 400 000 төгрөгийг тус тус надаас зээлсэн. Гэтэл дээрх зээлсэн мөнгөнөөс боломжтой болохоороо төлнө гэсэн атлаа одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Иймд 4 775 000 төгрөгийг ******* *******эс гаргуулж өгөхийг хүсч байна...гэжээ.

6. Нэхэмжлэгчээс: Голомт банкны зээл болон барьцааны гэрээ /хх1-6-8/, Хас банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарь, батлан даалтын гэрээ, барьцаат зээлийн гэрээ /хх1-9-20/, хас банкны дансны хуулга /хх1-21-44/, Хаан банкны 5300891975 тоот дансны хуулга /хх1-62-78/, Хас банкны дансны хуулга /хх1-85-96/, О.т холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан эсэх лавлагаа /хх1-97-122/, Хаан банкны 5090321975 тоот дансны хуулга /хх1-124-201/, О. 5090362526 тоот дансны хуулга /хх1-215-хх2-22/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

7. Хариуцагчаас: Хаан банкны 5090362526 тоот дансны хуулга /хх2-35-81/, Хаан банкны 5090321975 тоот дансны хуулга итгэмжлэл /хх2-85-111/, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2024/00797 дугаартай шүүхийн шийдвэр, хурлын тэмдэглэлийн хуулбар /хх2-120-127/, Хас банкны дансны хуулга, хүүхдийн хадгаламжийн дансны хуулга /хх2-139-170/, цахим төлбөрийн баримт /хх2-175-178/, Хаан банкны дансны хуулга, данс эзэмшигчийн мэдээлэл /хх2-187-194/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч О., О.******* нарт холбогдуулан 29 464 021 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би Хас банкнаас 2023 оны 04 сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөгийн цалингийн зээл авч, энэ мөнгөнөөс О., О.******* нарт 10,000,000 төгрөгийг өгсөн. О. нь эгч О.*******тэйгээ хамтран махны хөргүүр ажиллуулна, цалингийн зээл аваад өгөөч гэсний дагуу 15,000,000 төгрөгийг зээлж авсан. Би хамтран амьдарч байсан болохоор итгээд цалингийн зээл авч өгсөн. Зээлээс О. бид хоёрын ээжээс авсан өрөөс 3,900,000 төгрөгийг, мөн 1,000,000 төгрөгийг О.ийн гар утасны төлбөрт төлөөд зээлсэн мөнгөө дуусгасан. Мөн 2023 оны 08 сарын 03-ны өдөр О. бид хоёр ярилцаад ээжийн өрийг төлөхөөр 1,120,717 төгрөгийг нэмж зээлээд 13,879,283 төгрөгийн үлдэл дээр нэмэгдээд 15,000,000 төгрөг болсон.

Сайн электроникс ХХК-иас Айпоне 14 про загварын гар утсыг Голомт банкны зээлээр 5,999,900 төгрөгөөр худалдан авсан. Энэ зээлийг О. төлнө гэсэн мөртлөө төлөөгүй тул энэ зээлийн 50 хувь буюу 2,999,950 төгрөгийг О.оос гаргуулна.

Мөн О. бид хоёр хүүхдийн мөнгөний хадгаламжийг барьцаалан 2016 оноос эхлэн зээл авч эхэлсэн бөгөөд зээлийн үлдэгдэл одоо 7,786,506 төгрөг байгаа тул 50 хувь буюу 3,893,253 төгрөгийг О.оос нэхэмжилнэ гэжээ.

3. Хариуцагч О. тайлбар, татгалзлын агуулга: Би дүү болон эхнэр нараас нь огт мөнгө зээлж авч байгаагүй. 2023 оны 04 дүгээр сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу миний төрсөн дүү О.ийн данс хаагдсан тул нэхэмжлэгч нь надтай яриад 10 000 000 төгрөгийг таны данс руу хийлээ өмнө авсан байсан 3 сая гаруй төгрөгөө суутгаж аваад үлдсэн мөнгийг нь О.т өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгээд мөнгө орсны дараа нэхэмжлэгч нь мөнгө хэрэг болоод байна гээд зарим мөнгөө өөрөө буцааж авсан. Би нэхэмжлэгчийн банкнаас авсан зээлийн хүүг төлөх үүрэггүй банкнаас зээл авсныг нь мэдээгүй... тул хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

4. Хариуцагч О.ийн тайлбар, татгалзлын агуулга: Би нэхэмжлэгч О.*******тэй 2012 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. 2015 онд хүү Э.Очир-Ананд төрсөн. 2021 оны сүүлээр миний бие Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх болж миний дансыг хаасан тул миний дансаар мөнгөн гүйлгээ хийгдэх боломжгүй болсон. Ингээд 2023 оны 04 дүгээр сард өр төлбөрөө дарах, үлдсэн хэсгийг нь өсгөхөөр ярилцаад эхнэр О.******* цалингийн зээл авах эрх үүссэн тул 15 сая төгрөгийг зээлж авсан, хамтран зээлдэгчээр миний бие гарын үсэг зурсан. Ингээд хадам ээж Я.гаас зээлсэн 3,900,000 төгрөг, миний эгч хариуцагч О.*******эс зээлсэн 3,300,000 төгрөгийг тус тус төлөхөөр ярилцсан. Харин үлдсэн 6.700.000 төгрөгийг би бизнесийн үйл ажиллагаанд зориулж өсгөхөөр болсон... нэмж авсан зээлийг мэдэхгүй, айфоне 14 про гар утсыг би хэрэглээгүй, үнийг нь төлнө гэж амлаагүй, өөрийнхөө хувийн хэрэгцээнд зориулж авсан, одоо өөрөө хэрэглэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хүүхдийн хадгаламжийн хамтран эзэмшигч би биш, би уг хадгаламжийг барьцаалан зээл авах боломжгүй. Хүүхдийн хадгаламжийг барьцаалан зээл авсныг мэдээд юунд зарцуулсанг эхнэрээс асуухад мэдэхгүй гэж хэлдэг... нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэжээ.

5. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6. Нэхэмжлэгч О.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хас банкнаас 15,0 сая төгрөгийг О.той ярилцан тохиролцсоны үндсэн дээр цалингийн зээл авч, зээлээс нэхэмжлэгч О.Оюун-Эрдэний ээжээс авсан гэх 3 900 000 төгрөгийг төлж, 1,0 сая төгрөгийг утасны төлбөрт, 10,0 сая төгрөгийг О. шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх33 хуудас/

Тодруулбал, хариуцагч О. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2021 оны сүүлээр миний бие Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх болж миний дансыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хаасан байсан ба миний дансаар мөнгөн гүйлгээ хийгдэх боломжгүй байсан юм. Ингээд 2023 оны 04 дүгээр сард өр төлбөрөө дарах, үлдсэн хэсгийг нь өсгөе гэж ярилцаад эхнэр О.******* нь цалингийн зээл авах эрх үүссэн тул 15,0 сая төгрөгийг зээлж авахаар болсон. Уг зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр миний бие гарын үсэг зурсан. Ингээд өмнө нь хадам ээж Я.гаас зээлсэн байсан зээлийн үлдэгдэл 3,900,000 орчим төгрөгийг, миний эгч хариуцагч О.*******эс зээлсэн байсан 3,300,000 төгрөгийг тус тус төлөхөөр ярилцсан. Харин үлдсэн 6.700.000 төгрөгийг би бизнесийн үйл ажиллагаанд зориулж өсгөхөөр болсон гэсэн байх ба уг зээлээс 10,0 сая төгрөг О. шилжүүлэн авсан нь нотлогдож байна. /хх33/

7. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлага зээл, зээлийн хүү 22 570 818 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулна, О.оос нийт 18 178 612 төгрөг гаргуулна, нийт 29 464 021 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарласан.

8. Нэхэмжлэгч О.******* цалингийн зээл 15,0 сая төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зориулан аваагүй, хамтран амьдарч байх хугацаандаа О.ийн эрхэлж байсан бизнест, мөн хүнээс авсан өр зээлээ төлөхөөр авсан болох нь нотлогдож байгаа бөгөөд тэд О.ийн шилжүүлэн авсан 10,0 сая төгрөг, өр төлбөрт шилжүүлсэн 3 900 000 төгрөгийг хүүгийн хамт хамтран хариуцах үүргийг хүлээнэ гэж үзлээ.

Учир нь О. нэхэмжлэгч О.*******эр зээл авахуулахыг хүссэн үйл баримт тогтоодож байх тул хүүг төлөх үндэслэлтэй.

8.1. Зээлийн гэрээнд сарын хүүг 1,2 хувиар тогтоосон, нэхэмжлэгч 1-р хавтаст хэргийн 15 дугаар хуудас болон 9 дүгээр хуудасны зээлийн эргэн төлөлтийн хуваарийн тодруулсан хэсэг буюу нийт 11 сарын хугацааны хүүг нэхэмжилж байгаагаа тайлбарласан тул энэ хугацааны зээлийн хүүг тооцон гаргуулав.

8.2. Зээлийн хүүгийн тооцооллыг бодохдоо нэхэмжлэгч О. ээжээс авсан гэх 3 900 000 төгрөгийн 11 сарын хүү /3 900 000₮ х 1,2% = 46 800₮ x 11 сар = 514 800₮/ 514 800 төгрөгийг хоёр хувааж, мөн 3 900 000 төгрөгийг хоёр хувааж, 10 000 000 төгрөгийн тавин хувь, мөн хүүгийн тавин хувийг нэхэмжлэгч хариуцан, 11 сарын хүү /10 000 000₮ х 1,2:% x 11 сар = 1 320 000₮ : 2 = 660 00₮/ 660 000 төгрөг, /10 000 000₮ + 3 900 000₮ : 2 = 6 950 000₮/, 6 950 000 төгрөг дээр хүү /10,0 сая төгрөгийн 50 хувийн хүү 660 000₮ + 3 900 000 төгрөгийн 50 хувийн хүү 257 000₮ = 917 000₮/ 917 000 төгрөг, нийт 7 867 000 төгрөгийг хариуцагч О. хариуцах үндэслэлтэй гэж үзэв.

9. Харин нэхэмжлэгч О.******* 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1 120 717 төгрөгийн цалингийн зээл нэмж авсан, өмнө авсан 15 000 000 төгрөгтэй нийлээд 16 120 717 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилнэ гэсэн бөгөөд нэмж авсан гэх 1 120 717 төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй, хариуцагч нар яагаад хариуцах болсон нь нотлогдохгүй байна.

10. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу О.оос 7 867 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож, хариуцагч О.оос цалингийн зээлээс нэхэмжилсэн 11 285 000 төгрөгөөс үлдэх 3 418 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Нэхэмжлэгч нь Сайн электроникс ХХК-с 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гар утсыг Голомт банкны хэрэглээний зээлээр авсан, уг утсыг нэхэмжлэгч өөрөө хэрэглэж байгаа нь нотлогдож байна. Хариуцагч О. уг гар утасны төлбөрийг нэхэмжлэгч О.*******д төлөхөөр амласан, бэлэглэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул О.оос гар утас зээлээр авсан зээлийн 5 999 900 төгрөгийн тавин хувь 2 999 950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

12. Мөн хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлийн үлдэгдэл 7 786 506 төгрөгийн 50 хувь болох 3 893 253 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, нэхэмжлэгч нь тухайн зээлийг аваад хэрхэн зарцуулсан нь нотлогдоогүй бөгөөд О.т шилжүүлэн өгсөн талаар хэрэгт нотлох баримт ирээгүй. Нэхэмжлэгч өөрийнхөө гаргасан нэхэмжлэлээ нотлох үүргийг хүлээх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул энэ шаардлагыг, мөн хариуцагч О.т холбогдох нэхэмжлэлээс нийт 10 311 612 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13. Хариуцагч О.*******д холбогдох нэхэмжлэлийн тухайд: хариуцагч О.******* нь нэхэмжлэгч О.*******эс мөнгө зээлэх хүсэл зоригоо илэрхийлээгүй, хариуцагч О. дүү О.ийн хүсэлтээр түүний дансанд 10,0 сая төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт талуудын тайлбараар нотлогдож байна. Хариуцагч О. нь өөрийн эгч, хариуцагч О.*******тэй хамтран бизнес эрхэлж байсан, тухайн үед шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу О.ийн банкны данс хаагдсан байсантай холбоотойгоор мөнгийг эгчийнхээ дансаар шилжүүлэн авсан гэдгийг хариуцагч О.*******, О. нар тайлбарладаг. Энэ нь мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байсан цаг хугацаатай тохирдог. Иймд хариуцагч О.******* нь нэхэмжлэгч О.*******эс 5,0 сая төгрөг зээлж авсан үйл баримт тогтоогдохгүй байх тул зээл, зээлийн хүү нийт 11 285 000 төгрөг гаргуулах, хариуцагч О.*******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

14. Хариуцагч О.ийн сөрөг нэхэмжлэлийн тухайд: О. нь нэхэмжлэгч О.*******д 2023.06.30-ны өдрөөс 2023.10.27-ны хооронд Хаан банкны 5300891975 данс, мөн 5120001035 дансанд нь нийт 3 511 000 төгрөг шилжүүлсэн. Хамтын амьдралын явцад хамт амьдарч хөлслөн сууж байсан Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг ******* тоот хоёр өрөө орон сууцны төлбөрт 5 970 000 төгрөг төлсөн, нийт 9 481 000 төгрөгийг гаргуулна... гэжээ.

14.1. Хариуцагч О., нэхэмжлэгч О.******* нар нь 2011 онд танилцан 2012 оноос эхлэн хамтран амьдарч нийт 12 жил тасралтгүй хамтран амьдарсан талаар Тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2024/00797 дугаар шийдвэрт хариуцагч О., нэхэмжлэгч О.******* нарын тайлбарт тусгасан байх ба, тус шийдвэрээр хүүхдийн асрамж тэтгэлэгийг тогтоож шийдвэрлэсэн байна.

14.2. Эндээс дүгнэхэд хариуцагч О., нэхэмжлэгч О.******* нар нь хамтран амьдарч байх хугацаандаа, хамтын амьдралынхаа хэрэгцээнд зориулан бие биедээ шилжүүлсэн мөнгийг зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй, мөн хамтран амьдарч байхдаа түрээслэн амьдарч байсан орон сууцны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч О.*******эр төлүүлэх талаар өмнө нь ярилцаж тохиролцоогүй, ямар үндэслэлээр энэ шаардлага гаргаснаа нотлоогүй байна. Иймд хариуцагч О.ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

15. Хариуцагч О. сөрөг нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч О.******* нь мөнгөний хэрэг гараад байна, мөнгө зээлээч гээд 2020.09.29-ний өдрөөс 2023.06.13-ны өдрийг хүртэлх хугацаанд 42 удаагийн гүйлгээгээр нийт 4 775 000 төгрөг зээлсэн гэж нэхэмжилсэн бөгөөд хариуцагч О. эгч О.*******тэйгээ хамтран ажилладаг, О.ийн банкны данс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу битүүмжлэгдсэнтэй холбоотойгоор гэр бүлийн хэрэгцээнийхээ мөнгийг өөрийн эгч хариуцагч О. дансаар нэхэмжлэгч О.*******д шилжүүлж байсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг бөгөөд энэ нь мөн О.ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан цаг хугацаатай тохирдог. Нэхэмжлэгч О.******* нь О.ийн банкны данс битүүмжлэгдсэн тул түүний хүсэлтээр өөрийн нэр дээр данс нээж түүгээр О. гүйлгээ хийж байсан гэснийг үгүйсгэж маргаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч О.******* нь хариуцагч О.*******д мөнгө зээлэх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн эсэх нь эргэлзээтэй байна.

15.1. Тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2021/00196 дугаар шийдвэрээр ...О. нараас 7 700 000 төгрөг гаргуулан Б.*******д олгож шийдвэрлэсэн..., Орхон аймгийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дугаар Магадлалаа ...О.оос зээл 7 600 000 төгрөг гаргуулан... олгосон, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 001/ШХТ2021/00359 тогтоолоор хариуцагч нарын зүгээс гаргасан хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн. /1-р хавтаст хэргийн 99-120 хуудас/

15.2. Ингээд Тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 124/ШЗ2021/03225 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 445 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 21140618 тогтоол гарсан, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 11/898 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гарснаас дүгнэхэд 2021 оны 08 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртлэх хугацаанд О.т холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан, өөрийн дансаараа гүйлгээ хийж чадахгүй байсан нөхцөл байдлууд нотлогдож байна. Иймээс хариуцагч О. данснаас нэхэмжлэгч О. данс руу шилжсэн мөнгийг зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

16. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 270 төгрөг, хариуцагч О. улсын тэмдэгтийн хухаамжид төлсөн 91 350 төгрөг, хариуцагч О.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 646 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.оос 140 822 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 227 дугаар зүйлийн 227.3.-д заасныг баримтлан О.оос 7 867 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож, О.т холбогдох нэхэмжлэлээс үлдэх 10 311 612 төгрөгийг, хариуцагч О.*******д холбогдох нэхэмжлэлийг, хариуцагч О.ийн 9 481 000 төгрөг гаргуулах, О. 4 775 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 270 төгрөг, хариуцагч О. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 350 төгрөг, хариуцагч О.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 646 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.оос 140 822 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА