| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01301/И |
| Дугаар | 142/шш2024/01697 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 142/шш2024/01697
2024 12 17 142/ШШ2024/01697
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар:*******, утас:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ******* ******* *******-ын төв байранд байрлах, ******* ******* *******-т холбогдох, /регистрийн дугаар:, утас: /,
Нэхэмжлэлийн шаардлага: *******-******* *******-ын бүтцийн нэгжийн удирдлагын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалын 1.2 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу
Хариуцагч ******* ******* *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З., П.Пүрэвсүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* ******* *******-ын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тоот дугаартай Бүтцийн нэгжийн удирдлагын тушаалаар Ч.******* надад сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул эс зөвшөөрч дараах нэхэмжлэлийг гаргаж байна.
Тодруулбал: 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажилтнуудаар гарын үсэг зуруулалгүйгээр ажлын даалгаврыг хаасан зөрчлийг давтан гаргасан нь Ажил гүйцэтгэх үед ХАБ-ыг хангах тухай журам-ын 3.2.1 дэх /Ажил дууссаны дараа анхан шатны удирдах ажилтан... зэргийг биечлэн шалгаж, үр дүн болон ажил дууссан хугацааг тэмдэглэж гарын үсэг зурах ба гүйцэтгэгч ажилтан наряд-даалгаврын дэвтэрт өөрийн гарын үсгийг зурна/ заалтыг тус тус зөрчсөн тул хөдөлмөрийн аюулгүй байдлыг дэвтрийн 2 тоот тасалбарыг тасалж, 2024 оны 02 дугаар сарын үндсэн цалинг 5 хувиар бууруулах гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр кранчин нь тухайн өдөр ХАБ-ын шалгалт өгөх гээд явсан учир гарын үсэг зураагүй мөн даацын өөрөө буулгагчийн жолооч нь засварын ажил нь дууссан тул үдээс хойш шугамын ажилдаа явсан зэрэг нөхцөл байдлын улмаас гарын үсэг зураагүй. Энэ тухай Ч.******* надаас тайлбар, мэдүүлэг авалгүйгээр шийтгэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн.
цехийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/24 дүгээр хурлын тэмдэглэлийг үндэслэсэн гэж байгаа нь үнэнд нийцэхгүй байна. Учир нь тухайн өдрийн хуралд өглөө 8 цаг 45 минутын үед очиход надаас тайлбар авалгүйгээр чиний талаар нэгэнт шийдвэрлэгдсэн ХАБ-ын 2 тоот тасалбар тасалж 1 сар, 20 хувийн цалинг чинь хасах болсон гэж мэдэгдсэн.
Дээрх зөрчил нь ******* ******* *******-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.15.8 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулах хэмжээний зөрчил мөн эсэхийг тодруулалгүйгээр хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн үйл ажиллагааны журмын /№ХЭМАБМТ-09/ 2 дугаар зүйлийн 2.1.7 дахь хэсэг Зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилохдоо холбогдох бүтцийн нэгжийн удирдлагатай /Үйлдвэрчний эвлэлийн холбооны хувьд тус холбооны даргатай/ зөвшилцсөн байна гэж заасныг ноцтой зөрчиж өөрт олгогдоогүй эрхийн хүрээнд ажил олгогч ҮЭХ-той зөвшилцөлгүй бүрэлдэхүүнийг баталж, ганцаарчилж шийдвэрлэсэн байна.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч ******* ******* *******-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссд гомдол гаргасан боловч маргаан бүхий тушаалыг хэвээр үлдээсэн тул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. ******* ******* *******-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэлийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гардаж авсан болно... гэжээ.
2. Хариуцагч ******* ******* *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З., П.Пүрэвсүрэн нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.*******ы ******* ******* *******-т холбогдох, цехийн даргын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай тушаалын 1.2 дахь заалтыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
цехийн Тусгай зориулалтын машин механизмын засварын хэсгийн мастер Ч.******* нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус цехийн хэмжээнд явагдсан ХЭМАБ-ын III шатны хяналтаар ажил гүйцэтгэх үедээ ажлын тусгай хувцас, гутлыг хэрэглэдэггүй, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлын төгсгөлд ажилтнаар гарын үсэг зуруулалгүйгээр ажлын даалгаврыг хаасан зөрчлүүдийг гаргасан нь илэрсэн бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр явагдсан шалгалтаар 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажилтнуудаар гарын үсэг зуруулалгүйгээр ажлын даалгаврыг хаасан зөрчил гаргасан нь тус тус илэрсэн.
Ч.******* нь дээр дурдсан зөрчлүүдийг гаргасан тухайгаа хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар өгсөн ба ******* ******* *******-ын цехийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн хурлаар түүний гаргасан зөрчлийн асуудлыг хэлэлцэхэд биечлэн оролцож өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хурлын тэмдэглэлд тэмдэглэгдсэн байгаа бөгөөд Ч.*******д цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар тус зөвлөлийн хурлаас шийдвэрлэсэн. Ч.*******ы гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчилд Хөдөлмөрийн тухай хууль, ******* ******* *******-ын хөдөлмөрийн дотоод журам, Ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/47 тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Ажил гүйцэтгэх үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тухай журам зэрэг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг үндэслэн цехийн даргын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдлын дэвтрийн 2 тоот тасалбарыг тасалж, үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 5 хувиар бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд энэхүү тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул Ч.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс:******* ******* *******-ын бүтцийн нэгжийн удирдлагын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай тушаалын нотариатаар батлуулсан хуулбар /хх-57-58/, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 24/03 дугаартай Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх-6-9/, ******* ******* *******-ын авто цехийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-44-46/ итгэмжлэл /хх-50/, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/662 дугаартай тушаалын хавсралтаар баталсан ******* ******* *******-ын хөдөлмөрийн дотоод журмын нотариатаар батлуулсан хуулбар /хх-59-72/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас: 2023 оны 01 дүгээр сарын 25-ны А/47 дугаартай хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын дүрэм, журмуудыг шинэчлэн батлах тухай тушаалын нотариатаар батлуулсан хуулбар /хх-27-32/, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/662 дугаартай тушаалын хавсралтаар баталсан ******* ******* *******-ын хөдөлмөрийн дотоод журам /хх-33/, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/01 дугаартай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай тушаалын нотариатаар батлуулсан хуулбар /хх-34/, авто цехийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн товчооны даргын илтгэх хуудас /хх-36/, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12/23 дугаартай хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын нөхцөл байдлын гуравдугаар шатны хяналт шалгалтын албан шаардлага /хх-38-41/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-42/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.******* нь *******-******* *******-ын бүтцийн нэгжийн удирдлагын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалын 1.2 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ч.*******д *******-******* *******-ын бүтцийн нэгжийн удирдлагын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар ... Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2, 123.2.3 дахь заалтууд, Ерөнхий захирлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Эрх шилжүүлэх тухай А/54 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтын 2.8 дахь хэсэг, ******* ******* *******-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.14.6, 8.15.8 дахь заалтууд, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын дотоод нийтлэг дүрэм-ийн 5.2, 5.4.2.2, 5.4.3, 5.4.3.1 дэх заалтууд, Ажил гүйцэтгэх үед ХАБ-ыг хангах тухай журам-ын 2.3.5, 3.2.1 дэх заалтууд, Хувийн хамгаалах хэрэгслийг захиалах, олгох, хэрэглэх, хадгалах, устгалд оруулах тухай журам-ын 4.10.3 дахь заалт, цехийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/24 дүгээр хурлын тэмдэглэл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн товчооны дарга П.Пүрэвсүрэн, Тусгай зориулалтын хэсгийн дарга Г.Баттэсвэр нарын илтгэх хуудас, Тусгай зориулалтын машин механизмын засварын хэсгийн мастер Ч.*******ы тайлбар зэргийг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын үндсэн цалинг 5 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
3. Талуудын хооронд дугаар тушаал үндэслэлтэй эсэх, уг тушаалыг эрх бүхий субьект гаргасан эсэх нь мэтгэлцээн буюу маргааны зүйл болсон байна.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.-т Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна, мөн хуулийн 4.1.1.-д "ажил олгогч" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг хэлнэ гэжээ.
5. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ. Төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь дор дурдсанаар ангилна: 2-д төрийн өмчит *******ийн газар гэж заасан бөгөөд ******* ******* ******* нь энэ ангилалд багтаж байх ба ажил олгогч байна.
6. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1.-д Төрийн өмчит *******ийн газар гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг *******ийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой *******ийн газар, улсын төсөвт *******ийн газар гэж ангилна, 2.-д Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой *******ийн газар гэнэ заасан бөгөөд ******* ******* ******* нь аж ахуйн тооцоотой *******ийн газар байна.
7. Аж ахуйн тооцоотой *******ийн газрын захирал нь мөн хуулийн 20 дугаар зүйлийн 1.1.-д заасны дагуу тухайн *******ийн газрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, итгэмжлэл олгох эрхийг эдэлнэ.
8. ******* ******* *******-ын хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлд 4.1.-д Ажил олгогч дараах эрхтэй, 4.1.1.-д Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, албан тушаал дэвшүүлэх, бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, өөрчлөх, цуцлах, хөдөлмөрийн хууль тогтоомж болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх, сахилгын шийтгэл ногдуулах гэж заасан бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийг ажил олгогч эдлэхээр байна.
Гэсэн хэдий ч Ч.*******д сахилгын шийтгэл оногдуулсан дугаар тушаалыг Бүтцийн нэгжийн удирдлагын буюу цехийн дарга Я.Дамдиндорж гаргасан байх ба тус цехийн даргад сахилгын шийтгэл ногдуулах эрхийг олгосон нотлох баримт хэрэгт ирээгүй байна.
9. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, дугаар тушаал нь эрх бүхий этгээдийн гаргасан тушаал гэж үзэхгүй, энэ талаар хэрэгт нотлох баримтгүй байна гэж мэтгэлцсэн.
10. Харин ******* ******* *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-д заасны дагуу хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.
11. Учир нь Улсын дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолд хуулийн дээрх зохицуулалтыг тайлбарлахдаа, Зохигч нотлох баримт гаргах үүргээ бүрэн биелүүлсэн байх ёстой бөгөөд ийнхүү үүргээ зохих ёсоор биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрч, зохигчоос шууд гаргаж өгөх боломжгүй байдал үүсэж болно. Өөрөөр хэлбэл зохигч нотлох үүргээ биелүүлсэн боловч шаардлагатай гэж үзсэн шинэ нотлох баримт нь шүүх хуралдаан дээр илэрч, энэ баримт нь маргааны үйл баримтад нөлөөлсөн шинжийг агуулсан бол хэрхэн шийдвэрлэхийг Хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зохицуулсан. Хуулийг зорилгоор нь тайлбарлахад 38 дугаар зүйлийн 38.9-д заасан энэ ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнө талууд эрх тэгш байх, мэтгэлцэх зарчим, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмаас урган гарч, хэргийн бодит байдлыг тогтооход ийнхүү нэг удаа боломж олгосон зохицуулалт болно. Эдгээр зарчмын хүрээнд Хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийн шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах гэдгийг дараах тохиолдолд нотлох баримт бүрдүүлэх зорилгоор шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах ажиллагаа гэж ойлгоно. Үүнд: а/. Хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн гэжээ.
12. Талуудыг төлөөлөн хуульчид оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч, талууд тэгш эрхтэй оролцож, мэтгэлцэх зарчмын дагуу шүүх хуралдаан явагдаж байна гэж мэтгэлцсэн бөгөөд хариуцагч байгууллага нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгөх боломжтой байсан гэж үзэв.
Тодруулбал, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохигч талуудын нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр мөн шүүх хуралдааныг хойшлуулсан байх ба энэ хугацаанд хариуцагч талаас нотлох баримтыг ирүүлэх боломжтой байсан.
13. Ажилтанд сахилгын шийтгэл оногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шитгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх бөгөөд тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй тохиолдолд тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй гэж үзнэ гэж Улсын дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1 дугаар зөвлөмжид тайлбарласан бөгөөд С.*******ыг буруутгаж буй Ажлын даалгаврын дэвтэрт гарын үсэг зуруулаагүй гэх баримтыг гаргаж ирүүлээгүй, энэ байдал баримтаар нотлогдохгүй байна.
14. Ажил олгогч өөрийнх тайлбарт үндэслэн ажилтны бурууг өөрөөр нь нотлуулах нь хуулийн дээрх зохицуулалттай нийцэхгүй гэж үзнэ.
15. Иймд дээрх үндэслэлүүдээр ******* ******* *******-ын Бүтцийн нэгжийн удирдлагын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тушаалын 1.2. дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч ******* ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан төрийн санд оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1.-д заасныг баримтлан *******-******* *******-ын бүтцийн нэгжийн удирдлагын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалын 1.2. дахь хэсгийг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч ******* ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА