Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 142/шш2024/01661

 

 

 

 

 

 

 

 

2024 12 12 142/ШШ2024/01661

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Боржигон овогт ******* ******* /*******/, ******* ******* овогт ******* ******* /*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Э., 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Э.******* нарыг эх М.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, .40.1.2.-т зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Э., 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Э.******* нарыг 11 хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.*******гээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 19 хороо 21 хороолол, байрны тоот хаягт байрлах 49,04 мкв, 2 өрөө орон сууц, мөн улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч М.*******д үлдээж, М.******* нь байр болон машины оногдох хэсэг болох нийт 28 500 000 төгрөгийг С.*******гийн Хаан банкны тоот дансанд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 63 дугаар зүйлийн 63.1.5., 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 266 475 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 100 832 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА