| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/01375/И |
| Дугаар | 142/ШШ2024/01695 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 142/ШШ2024/01695
| 2024 оны 12 сарын 17 өдөр | Дугаар 142/ШШ2024/01695 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн 103 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* гудамж ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, ******* багт байрлах ХХК /РД:/-д холбогдох газрын зарим хэсгийг шилжүүлсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцлах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч ХХК-д холбогдуулан газрын зарим хэсгийг шилжүүлсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцлах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Ж.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* ******* миний бие нь өөрийн эзэмшлийн 0000 тоот гэрчилгээтэй, 6304004455 тоот нэгж талбарын дугаартай Булган аймаг, Орхон сум, ******* баг, , гол гудамж 4 тоотод байршилтай м.кв газраас м.кв хэсгийг ХХК-д шилжүүлэхээр 2023 оны 05 сарын 05-нд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Ийнхүү гэрээ байгуулах болсон үндэслэл нь миний эзэмшилд үлдэж байгаа кв.м газрын хил заагаар шаардлага хангасан төмөр хашааг та 2023.05.10-ны дотор барьж өгөхөөр тохирсон ба хариуцагч ХХК уг газрын тал хэсэгт уртааш 2 тал нь тус бүр 74,16 м, өргөн 2 тал нь 33,86 м хашаа барьсан боловч тохирсоноор хашааг будаагүй, орох, гарах хаалга хийж бэхлээгүйгээс 8 метр хэсгийг үхэр мал шөргөөж унаган улмаар үрэгдэж алга болсон. ХХК хашааг надад албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, тохирсон ажлыг дутуу хийгээд орхисон. Бидний тохиролцоо, гэрээ хийснээс хойш бүтэн нэг жил өнгөрсөн үр дүн гараагүй, миний бие 2023, 2024 оны газрын татварыг бүрэн төлсөн. ХХК нь харин миний газарт барьсан хашааны төмөр хийцийн үнэд 14,051,400 төгрөг, ажлын хөлсөнд 2,000,000 төгрөг, газрын чанар байдлын шинжилгээд 500,000 төгрөг, нотариатын хураамжид 300,000 төгрөг бүгд 16,851,400 төгрөгийг 2023.05.11-нд надаас нэхэмжилсэн учир тэднийхийг гэрээнээс татгалзсан гэж үзэж компанийн 5094528911 тоот дансанд 2024.04.12-нд шилжүүлсэн. Одоо бидний хооронд ямар нэгэн тооцоогүй болсон. Иймд миний бие 2023 оны 05 сарын 05-нд байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгэрээнээс татгалзаж байгаагаа 2024.05.08-нд бичгээр мэдэгдэж захирал оршин суух хаягаар шуудангаар хүргүүлсэн /Уг хаягт хүн байхгүй гэж буцаж ирсэн/ болон тус компани дээр очиж захирал гэрээнээс татгалзах мэдэгдлээ биечлэн гардуулсан. Миний энэхүү татгалзсан саналд ХХК, хариу ирүүлээгүй учир татгалзлаа дахин нотолж 2024.06.12-нд мэдэгдэл хүргүүлсэн. Ингэснээр миний бие Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс бүрэн татгалзсан болно. ХХК нь хожим 2024.7.1-нд 24/109 тоотоор Гэрээнээс татгалзснан саналыг зөвшөөрөхгүй гэсэн хариу ирүүлсэн байна. Одоо би хууль ёсны газар эзэмшигчийн хувьд газраа өөр этгээдэд шилжүүлэх гэтэл 2023 оны 05 сарын 05-нд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдэл хүчинтэй, цахим санд байгаа учир нотариат нэг газар дээр давхардуулан гэрээг гэрчлэхгүй гэх ба газрын эрх шилжүүлэх гэрээ нотариатаар заавал гэрчлэх гэрээ болно. Дээрх гэрээний дагуу газрын эрх шилжүүлэх Орхон сумын засаг даргын захирамж гараагүй, ХХК дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, миний кв.м газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй байгаа болно. Иймд Иргэний хуулийн 93.1-д заасан эд хөрөнгө эзэмших эрхэд саад болж байгаа энэ асуудлыг мөн хуулийн 9.4.8-д зааснаар шүүхээр шийдвэрлүүлж хууль ёсны эзэмшигчийн эрхээ хамгаалахаас аргагүй болж байна. Иймд иргэн ******* ******* миний өөрийн эзэмшлийн 0000 тоот гэрчилгээтэй, 6304004455 тоот нэгж талбарын дугаартай Булган аймаг, Орхон сум, ******* баг, , гол гудамж 4 тоотод байршилтай м.кв газраас м.кв хэсгийг ХХК-д шилжүүлэхээр 2023 оны 05 сарын 05-нд хийсэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г шүүхийн журмаар цуцалж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ж.*******аас тус шүүхэд ХХК-д холбогдуулан гаргасан Газар эзэмших гэрээг цуцлах тухай" шаардлагатай нэхэмжлэлийг тодорхой үндэслэлээр бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч байна. Татгалзалын үндэслэлийг шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлан мэтгэлцэж тогтоолгох болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу. гэжээ
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай шүүхийн тогтоол /хх-4-6/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамж /хх-7-8/, Ж.*******аас д олгосон итгэмжлэл /хх-10/, Ж.*******, ХХК болон нарын хороонд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-11/, Ж.*******, нарын иргэний үнэмлэхний хуулбар, 0000 тоот гэрчилгээтэй, 6304004455 тоот нэгж талбарын дугаартай Булган аймаг, Орхон сум, ******* баг, , гол гудамж 4 тоотод байршилтай газрын гэрчилгээний хуулбар /хх-12/, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-13/, ХХК-ийн 2024.7.1-ний 24/109 албан бичиг /хх-14/, гэрээнээс татгалзах саналтай холбоотой шуудангийн баримтууд /хх-15-16/, ХХК-ийн 2023.05.10-ны нэхэмжпэл /хх-21/, гэрээнээс татгалзах 2024.05.05-ны болон 2024.06.12-ны санал /хх-22-24/, ХХК-д 16,851,400 төгрөг шилжүүлсэн баримт /хх-25/, Газар эзэмших эрхийн лавлагаа /хх-26/, кадастрын зураг /хх-27/, Газрын бодит байдлын зураг /хх-28-29/, Газрын төлбөр төлсөн баримт /хх-30-32/ нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч ХХК-нд холбогдуулан газрын зарим хэсгийг шилжүүлсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь Булган аймаг, Орхон сум, ******* баг, , гол гудамж 4 тоотод байршилтай м.кв газраас м.кв хэсгийг ХХК-д шилжүүлэхээр 2023 оны 05 сарын 05-нд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Хариуцагч нь миний эзэмшилд үлдэж байгаа кв.м газрын хил заагаар шаардлага хангасан төмөр хашааг та 2023.05.10-ны дотор барьж өгөхөөр тохирсон боловч хашааг будаагүй, орох, гарах хаалга хийж бэхлээгүйгээс 8 метр хэсгийг үхэр мал шөргөөж унаган улмаар үрэгдэж алга болсон,хашааг надад албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, тохирсон ажлыг дутуу хийгээд орхисон гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.
Нэхэмжлэгч Ж.******* болон хариуцагч ХХК нар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн 0000 тоот гэрчилгээтэй, 6304004455 тоот нэгж талбарын дугаартай Булган аймаг, Орхон сум, ******* баг, , гол гудамж 4 тоотод байршилтай м.кв газраас м.кв хэсгийг ХХК-д шилжүүлэхээр 2023 оны 05 сарын 05-нд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн байна. Энэхүү гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшилд үлдэж байгаа кв.м газрын хил заагаар шаардлага хангасан төмөр хашааг 2023.05.10-ны дотор барьж өгөхөөр тохиролцжээ. Үүний дагуу хариуцагч ХХК уг газрын тал хэсэгт 2 тал нь уртаашаа тус бүр 74,16 м, өргөн 2 тал нь 33,86м хашаа барьсан байна.
Нэхэмжлэгч нь харилцан тохиролцсоны дагуу хашааг будаагүй, орох, гарах хаалга хийж бэхлээгүйгээс 8 метр хэсгийг үхэр мал шөргөөж унагаж,хашаа нурж үрэгдсэн гэж байгааг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэхүү байдлыг нотлох үүднээс газар дээр нь бичлэг хийж ирсэнийг шүүх хуралдаан дээр нотлох баримтаар шинжлэн судалсан, нэхэмжлэгч үүнтэй маргаагүй болно.
Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу газрын зарим хэсгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлж, түүний нэр дээр газар эзэмших гэрээ байгуулагдаж,гэрчилгээ олгогдоогүй, нэхэмжлэгч 2023, 2024 оны газрын татварыг бүрэн төлсөн байна. Ийнхүү гэрээний үүрэг биелэгдээгүй тул хариуцагч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзаж нэхэмжлэгчээс хашааны төмөр хийцийн үнэ 14,051,400 төгрөг, ажлын хөлс 2,000,000 төгрөг, газрын чанар байдлын шинжилгээ 500,000 төгрөг, нотариатын хураамж 300,000 төгрөг бүгд 16,851,400 төгрөгийг нэхэмжилсэн байх ба нэхэмжлэгч татгалзлыг хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар компанийн 5094528911 тоот дансанд 2024 оны 04 сарын 12-ны өдөр дээрх 16,851,400 төгрөгийг шилжүүлж,газар эзэмших эрх түүнд үлдсэн байна.
Түүнчлэн нэхэмжлэгч 2023 оны 05 сарын 05-нд байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ гэрээнээс татгалзаж байгаагаа 2024 оны 05 сарын 08-ны өдөр бичгээр мэдэгдэж захирал оршин суух хаягаар шуудангаар хүргүүлсэн,мөн захирал гэрээнээс татгалзах мэдэгдлийг гардуулж өгсөн байна.
Нэхэмжлэгчийн гэрээнэээс татгалзах мэдэгдэлд хариуцагч хариу ирүүлээгүй, нэхэмжлэгч 2024-06-12-нд мэдэгдэл хүргүүлсэн,хариуцагч 2024.7.1-нд 24/109 тоотоор Гэрээнээс татгалзсан саналыг зөвшөөрөхгүй гэсэн хариу ирүүлжээ.
Нэхэмжлэгч нь хууль ёсны газар эзэмшигчийн хувьд газраа өөр этгээдэд шилжүүлэх гэтэл 2023 оны 05 сарын 05-нд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдэл хүчинтэй, цахим санд байгаа учир нотариат нэг газар дээр давхардуулан гэрээг гэрчлэхгүй гэсэн гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан газрын эрх шилжүүлэх гэрээ нотариатаар гэрчлэгдэх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу газрын эрх шилжүүлэх талаар Орхон сумын засаг даргын захирамж гараагүй, ХХК дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, кв.м газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй байгаа болох нь батлагдаж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгчийн эзэмшлийн 0000 тоот гэрчилгээтэй, 6304004455 тоот нэгж талбарын дугаартай Булган аймаг, Орхон сум, ******* баг, , гол гудамж 4 тоотод байршилтай м.кв газраас м.кв хэсгийг ХХК-д шилжүүлэхээр 2023 оны 05 сарын 05-нд хийсэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г цуцлах үндэстэй байна.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1,205 дугаар зүйлийн 205.1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1,38.2.1,38.2.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.******* болон хариуцагч ХХК-ийн хооронд байгуулагдсан Булган аймаг, Орхон сум, ******* баг, , гол гудамж 4 тоотод байршилтай 0000 тоот гэрчилгээтэй, 6304004455 тоот нэгж талбарын дугаартай м.кв газраас м.кв хэсгийг ХХК-д шилжүүлэхээр 2023 оны 05 сарын 05-ны өдөр хийсэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г цуцалсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН