| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 223600000000194 |
| Дугаар | 20 |
| Огноо | 2023-04-04 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 20
2023 04 04 2023/ДШМ/20
*******ид холбогдох эрүүгийн хэргийн тухай
******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Т.Өсөхболд, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр/цахимаар/, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцуулан,
******* аймаг дахь ******* дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/12 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн 223600000000194 тай хэргийг 2023 оны 02 сарын 07-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн Зээгийнхэн ургийн овогт Аюушийн Адууч, 1978 оны 08 сарын 04-ний өдөр ******* ******* ******* *******анд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл тав, эхнэр хүүхдүүдийн хамт ******* ******* ******* *******ын оршин суудаг, урьд ******* аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 147 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, регистрийн : *******.
2.*******ийг 2022 оны 07 сарын 17-ны өдөр ******* ******* Мөнххайрхан *******ын 02 (Борт) багийн нутаг Мааньтын ар гэх газраас ховор амьтан буюу нэг тооны эр аргаль хонийг тусгай зөвшөөрөлгүйгээр Сайга-М загварын буугаар агнасан нь гэмт хэрэгт холбогджээ.
3.******* ******* Прокурорын газрын хяналтын прокурор газраас шүүгдэгч *******ид үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.
4. ******* аймаг дахь ******* дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч Зээгийнхэн ургийн овогт Аюушийн Адуучийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар ******* аймаг дахь ******* *******ын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар: - шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Сайга-М загварын ангын буу 1 (нэг) ширхэг, ******* 7 (долоо) ширхгийг хураан авч, худалдан борлуулж, олсон орлогыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулахаар Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг Цагдаагийн ерөнхий газарт хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн *******ны хонгио 1 (нэг) ширхгийг, аргаль хонины толгой 1 (нэг) ширхгийг, шийр 4 (дөрөв) ширхгийг, арьс 1 (нэг) ширхгийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж,
4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж,
4.5 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,
4.6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар шүүгдэгч А. Адуучаас 22'000'000 (хорин хоёр сая) төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,
4.7 Сайга-М загварын ангын (гол төмрийн : м11130419, замагны 419) бууг худалдан борлуулахаар Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэхийг ******* аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж,
4.8 Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,
4.9 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Шүүхээс надад ******* ******* ******* *******ын нутаг дэвсгэрээс 2 жилийн хугацаанд гарахгүй байх гэдэг нь ойлгомжгүй байна.
Би ******* *******анд амьдардаггүй, энэ *******анд хамаатан садан байхгүй. Би Улаан хүрээ малчин хийж амьдардаг малчин хүн гар утасны сүлжээ байхгүй газар олон байдаг тул шүүхийн шийдвэр биелэх үндэслэл муу байна гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлд зааснаар прокурорын санал болгосон 1,6 жилээр тэнсэн харгалзах ялыг ******* надад оногдуулж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан бөгөөд ******* аймаг дахь ******* дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 тай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаарх журмыг зөрчөөгүй бөгөөд хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх боломжтой нотлох баримтууд болохыг дурдах нь зүйтэй бөгөөд ******* аймаг дахь ******* дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 тай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.
ТОДОРХОЙЛОХ нь:
7. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
9.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах бэхжүүлэх үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
10.Прокуророос шүүгдэгч *******ийг хууль бусаар ан агнасан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусай ангийн 24.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
11.Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 сарын 17-ны өдөр ******* ******* Мөнххайрхан *******ын 02 /Борт/ багийн нутаг Мааньтын ар гэх газраас ховор амьтан буюу нэг тооны эр аргаль хонийг тусгай зөвшөөрөлгүйгээр Сайга-М загварын буугаар агнасан үйлдэл нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Булганчимэг, гэрч Д.Энхтайван, А.Буянтогтох нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, ******* ******* Байгаль орчин, аялал жуучлалын газрын мэргэжилтнүүдийн гаргасан 11 тай шинжээчийн дүгнэлт, аргалийн гэрэл зургийн үзүүлэлтүүд гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
12.Хэргийн бодит байдлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд бүрэн нийцсэн, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс бүрэн гүйцэд авч хэрэгжүүлсэн байна.
13.Энэ талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо тодорхой тусгаж “*******ийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон” гэж дүгнээд түүнийг Эрүүгийн хуулийн 24.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 24.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар ******* ******* ******* *******ын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.
14.Шүүгдэгч ******* нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:”...прокурорын санал болгосон 1.6 жилийн тэнссэн харгалзах ялыг надад оногдуулж өгнө үү” гэжээ.
15. Анхан шатны шүүх “хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас судалж шүүгдэгч *******ийг тухайн зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюул, учирсан хохирол, хор уршгийг шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” Гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
16.Хэргийн 134 дүгээр талд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож, учирсан хохирлоо нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн нь шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйл, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэх үндэслэлд хамаарч байгаа боловч анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 24.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээ хязгаарын дотор шүүгдэгч *******ид оногдуулсан “2 /хоёр/ жилийн хугацаагаар ******* ******* ******* *******ын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс гомдолд дурдсан үндэслэлээр өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял нь түүний гэм бурууд тохирсон байна.
17.Цаашид зорчих эрх хязгаарлах ял оногдуулахдаа нэг *******ын бүх нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох нь энэ ялын зорилгод нийцэхгүй байгааг анхаарах нь зүйтэй.Өөрөөр хэлбэл энэ ялыг явцуу хүрээнд буюу оришин сууж байгаа тойрогт хэрэгжих ёстой.
18. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч *******ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1.******* аймаг дахь ******* дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/12 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА