Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2025/00019

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 26 142/ШШ2025/00019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 11 хороолол в ******* тоотод оршин суух, ХХК*******/-ийн

 

ХХК-ийг болон захирал ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг оролцов.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ХХК-ний Орхон молл худалдаа, үйлчилгээний төвийн захирал би ХХК-ийн захирал *******тай Орхон молл худалдааны төвийн гадна тохижилт хийх ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан нэмэлт гэрээг 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулж, үр дүнг 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх, хүлээн авахаар харилцан тохиролцсон. ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил нь доголдолтой, чанарын шаардлага хангаагүй, бидний хүссэн үр дүнд хүрээгүй, зам талбай нь доош сууж хонхойсон, хагарч нүхжилт үүссэн, хашлага нь эмтэрч бутарч унасан зэрэг доголдлууд байна. Дээрх доголдлыг ХХК-ийн захирал ******* нь сайн дураараа засварлаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан тул доголдол арилгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан. Тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 142/Ш32024/04527 тоот шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул ХХК болон тус компаний захирал ******* нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, ХХК-ийн хуулийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 3/, ХХК-ийн дүрмийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4-7/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШЗ2024/04527 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-ийн 8-9/, Орхон молл худалдааны төвийн гадна тохижилт хийх ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан нэмэлт гэрээний хуулбар /хх-ийн 10-11/, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ажлын график /хх-ийн 12/, тооцоо нийлсэн акт /хх-ийн 13/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ХХК нь ХХК болон тус компаний захирал ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ХХК болон гүйцэтгэх захирал ******* нь Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* гэх хаягт оршин суухгүй байгаа бөгөөд оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа болох нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШЗ2024/04527 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамаар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж ХХК болон гүйцэтгэх захирал *******ыг эрэн сурвалжилж, оршин сууж буй газар, хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

Холбогдох мэдээллүүдийг дурдвал: ХХК болон гүйцэтгэх захирал ******* /ХХК-ийн регистр *******, утасны дугаар:990*******4*******, Голомт банкны дансны дугаар 4005108083, Хаан банкны дансны дугаар 5*******8030825/, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* тоотод байрлаж байсан.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ХХК болон гүйцэтгэх захирал ******* /ХХК-ийн регистр *******/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ХХК болон гүйцэтгэх захирал *******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг тогтоон хүсэлт гаргагч ХХК-д /хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /утас: /-д/ мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ