| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00005/И |
| Дугаар | 157/ШШ2025/00008 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 157/ШШ2025/00008
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “О************* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Л-д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 552,562 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “О************* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О************* ББСБ" ХХК нь Батбилэг овогтой Л-тэй 2023-10-23-ний өдөр 20231023-13527 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1. 2023 оны 12 сарын 25-ний өдөр 215,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй z000095512 тоот зээл, 2024 оны 2 сарын 8-ний өдөр 100,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй z000154643 тоот зээлүүдийг ХААН банк дахь ************** тоот дансанд, зээлдэгч Б.Л- нь шилжүүлэн авсан.
Хариуцагч Б.Л- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024-12-09-ний өдрийн байдлаар:
1. z000095512 тоот зээл 2024 оны 3 сарын 24-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 215,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 350 хоногийн хүү 166,804 төгрөг + шимтгэл 2,150 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 166,804, Нийт дүн 383,954 төгрөг
2. z000154643 тоот зээл 2024 оны 3 сарын 9-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 305 хоногийн хүү 67,608 төгрөг + шимтгэл 1,000 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 67,608, нийт дүн 168,608 төгрөг болсон тул
нийт үндсэн зээл 315,000 төгрөг, нийт хүү 234,412 төгрөг, шимтгэл нийлбэр 3,150 төгрөг бүгд нийлээд 552,562 /таван зуун тавин хоёр мянга таван зуун жаран хоёр/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч .................. тоотод оршин суух, ................. регистрийн дугаартай Б овогт Б-ийн Л- шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Л- О************* ББСБ-аас нэхэмжилсэн 552,562 төгрөгийг төлж барагдуулна 1 дүгээр сард багтааж төлнө” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “О************* ББСБ” ХХК нь хариуцагч Б.Л-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 552,562 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.Л- нь 552,562 төгрөгийг “О************* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Cust-2022-79745 дугаартай Цахим зээлийн эрхийн гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 7101974296 дугаартай цахим зээлийн гэрээ, хүү тооцоолсон хүснэгт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Л- нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 552,562 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 552,562 (таван зуун тавин хоёр мянга таван зуун жаран хоёр) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,227 төгрөгийн тавин хувь 8,613.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 8,613.5 төгрөгийг, хариуцагч Б.Л-гээс улсын тэмдэгтийн хураамж 8,613.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “О************* ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “О************* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 552,562 (таван зуун тавин хоёр мянга таван зуун жаран хоёр) төгрөгийг хариуцагч Б.Л- нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,227 төгрөгийн тавин хувь 8,613.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 8,613.5 төгрөгийг, хариуцагч Б.Л-гээс улсын тэмдэгтийн хураамж 8,613.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “О************* ББСБ” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Л- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР