| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00249/И |
| Дугаар | 157/ШШ2025/00009 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 157/ШШ2025/00009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: “Х” ХХК /РД:...../-ийн “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.С*************ийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А************* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Банк нь зээлдэгч Бийн С*************ийн Х дахь ***************** тоот дансанд 2023 оны 07 сарын 28-ны өдөр 3,650,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Зээлдэгч нь 2023 оны 07 сарын 28-ны өдөр Банктай байгуулсан 2010086267 дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 06 сарын 25-ны өдрөөс хугацаа хэтрүүлж, өргөдөл гаргах өдрийн байдлаар 140 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 2010086267 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 2,433,333.40 төгрөг, 2024 оны 11-р сарын 12-ны өдрийн байдлаарх хугацаа хэтэрсэн 140 хоногийн хүү болох 204,273.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,056.00 төгрөг нийт 2,642,663.13 төгрөгийг Б.С*************ээс гаргуулж өгнө үү.” гэжээ.
“Х” ХХК-ийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын тооцооны төвийн захирал Б.Ц нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн: “Иргэн Б овогтой С*************э нь Хны Бор-Өндөр тооцооны төвөөс 2023 оны 07 сарын 28-ний өдөр 2010086267 дугаартай зээлийн гэрээ байгуулан 3,650,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Б.С*************э нь тухайн үед ..... тоот хаягт оршин суудаг байсан.
Зээлдэгч нь Банктай байгуулсан 2010086267 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 05 сарын 30-ны өдрөөс эхлэн төлөлгүй хугацаа хэтрүүлээд байна. Зээлдэгч зээлээ төлөөгүй өдрөөс хойш оршин байх хаяг дээр очиж уулзах гэсэн боловч тус хаяг дээр байхгүй мөн утасны дугаараар холбогдож чадахгүй байгаа. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Бийн С*************ийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
“Х” ХХК нь хариуцагч Б.С*************этэй 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2010086267 дугаартай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд Б.С*************э нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэх нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Б.С*************э нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Холбоо багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 324 дугаартай “Боржигон овогтой Бийн С*************э /РД:....................../ нь ам бүл 3. Эцэг, дүүгийн хамт ......тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тодорхойлов” гэх албан бичиг, шүүхийн мэдэгдэх хуудас, зэргээр тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хариуцагчийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагчийг эрэн сурвалжлуулах болгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.9 дэх хэсэгт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргана гэж хуульчилсан.
Иймд хүсэлт гаргагч нь хариуцагч Б.С*************ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.С*************ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Б.С*************э нь ................... тоотод оршин сууж байсан, Өмнөговь аймагт ажилладаг, утасны дугаар ......., .............. /эцэг Б/ болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ЕУ01242815 регистрийн дугаартай Бийн С*************ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.С*************ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАТБАЯР