| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01535/И |
| Дугаар | 142/ШШ2025/00018 |
| Огноо | 2024-12-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 142/ШШ2025/00018
2024 12 26 1*******/ШШ2025/00018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Говил багт байрлах ******* ХК-ийн Говил тооцооны төв /РД:*******/-ийн
******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нь 20******* оны 6 дугаар сарын 27-ны өдөр *******ны Говил тооцооны төвөөс 130900072211 тоот зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөг, 20******* оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэмэлтээр 1,500,000 төгрөгийн жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч ******* нь 130900072211 тоот зээлийн гэрээний 3.2.1, 3.2.2, 6.2.1-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд 2020 оны 9 дүгээр 2-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөөгүй 1400 хоносон байна. 2024 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөгдөөгүй. Үндсэн зээлийн үлдэгдэл 3,102,446.56 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 521,265.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 99,876.69, нийт дүн 3,723,588.45 төгрөг байна. Зээлдэгч ******* нь албан ёсны хаягтаа амьдардаггүй, хаана байгаа нь тодорхойгүй тул эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* ХК нь ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь ******* ХК-аас зээл авах үедээ оршин сууж байсан Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг илгээлтийн ******* дугаар байр ******* тоотод оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа болох нь хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Баян-Өндөр сумын Говил багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж ******* эрэн сурвалжилж, оршин сууж буй газар, хаягийг тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Холбогдох мэдээллүүдийг дурдвал: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг илгээлтийн ******* дугаар байр ******* тоот хаягт амьдарч байсан овогт/, Хур системээс 20******* оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар авсан хаягийн мэдээллээр Хөвсгөл аймаг, Баянзүрх дүүрэг, 51-1-р баг гэх газар амьдарч байсан.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан овогт/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Баянмөнхийнг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг тогтоон хүсэлт гаргагчийн төлөөлөгч ******* /утасны дугаар /-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ