Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 21

 

 

                                       

  2023          04           11                                      2023/ДШМ/21

 

******* ******* нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор прокурор З.Алтансолонго, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Н.Очирбат, шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан,

******* ******* дахь ******* дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2236002810318 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* *******анд 1973 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, ард халх, бүрэн бус дунд боловсролтой малчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* *******ын оршин суух, хувиараа мал малладаг. ******* ******* дахь ******* дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэж байсан, мөн ******* ******* дахь ******* дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаагаар тогтоож, хорих ял шийтгүүлж, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 9 сар 17 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж байсан, аминдаа 120 толгой бог мал, 6 адуу, гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого тодорхойлох боломжгүй, Тариачин ургийн овогт Намсрайн Содномжамц / регистрийн дугаар *******

2. Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* *******анд 1997 оны 07 дугаар 17-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, ард халх, дээд боловсролтой, биеийн тамирын багш дасгалжуулагчийн мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ******* аймгийн ******* *******ын оршин суух, эрхэлсэн ажилгүй, ******* ******* дахь ******* дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, аминдаа дундын өмчлөлийн 120 толгой бог мал, 6 адуу, гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого тодорхойлох боломжгүй. Тариачин ургийн овогт Содномжамцын Гүррагчаа /регистрийн дугаар *******/

3. Шүүгдэгч Намсрайн Содномжамц, Содномжамцын Гуррагчаа нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 16-наас 10 дугаар сарын 17-нд шилжих шөнө ******* аймгийн Буянт *******ын Наранхайрхан / хуучин Харцохио/ багийн “Өвдөгийн худаг" хэмээх газраас хохирогч Л.Оюунгэрэлийн өмчлөлийн 6 тооны монгол ухар буюу олон тооны малыг ижил сүргээс нь салган, өөрийнхөө гэрээс 2-3 км-ийн зайд мал хаших зориулалттай чулуун хашаанд хашиж, хашааны хаалгыг төмрөөр хааж байгаад хөлсөөр ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг Х.Акимыг 240000 төгрөгөөр хөлсөлж, түүний 53-41 ХОА улсын дугаартай Hyundai porter-II маркийн тээврийн хэрэгсэл ашиглан ******* аймгийн Жаргалант ******* руу тээвэрлэсэн, хохирогч Л.Оюунгэрэлд 5300000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

3.******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. ******* ******* дахь ******* дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Тариачин ургийн овогт Намсрайн Содномжамцад зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг Эрүүгийн ерөнхий ангийн 3.1 дүгээр журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. 22. 2.4-т зааснаар яллах цагаатгаж,

4.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Тариачин ургийн овогт Содномжамцын Гүррагчаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, мөн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, мөн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,

4.3 Шүүгдэгч Тариачин ургийн овогт Содномжамцын Гүррагчааг бусдын олон тооны малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.4 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

4.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

4.7 Эрүүгийн 2236002810318 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй хохирогчид хохирлыг бодит байдлаар төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******ад өмнө авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож  шийдвэрлэжээ.

5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Хэрэгт авагдсан баримтууд болох гэрч А.Акимын “...Намайг тухайн гэрт очиход Гүррагчаа, Содномжамц нар байсан, 6 тооны үхэр байсан газраа зааж өгсөн. Би гэрт нь байхад аав нь Содномжамцаас "ийм орой яагаад үхэр ачиж байгаа юм, хулгайн үхэр биш биз" гэж асуухад "манай өөрийн үхэр гэж" хэлсэн." гэх мэдүүлэг, гэрч Е.Алтанцэцэгийн "... Манай нөхөр Аким аав нь Содномжамцаас нь үхэр ачихаасаа өмнө "хулгайн үхэр биш биз" гэж асуухад "манай өөрийн үхэр" гэж хариулсан." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ******* гэмт хэргийг үйлдэх талаар хүү *******тай урьдчилан үгсэн тохиролцсон, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэж "Мал хулгайлах" гэмт хэрэг үйлдсэн болох хангалттай баримтаар тогтоогдсон байна.

5.2 Анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* нь хохирогч Л.Оюунгэрэлийн 6 тооны үхрийг бэлчээрээс нь авч, хашаанд хашиж, тухайн үхрүүдийг хууль бусаар эзэмшилдээ оруулж, өөртөө захиран зарцуулах боломжийг бий болгосноор мал хулгайлах гэмт хэрэг төгссөн гэж үзнэ гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь хөлсний жолооч болох гэрч Х.Акимийг аймгийн Төвөөс дуудан, машин механизм ашиглан хохирогч Л.Оюунгэрэлийн 6 тооны үхрийг хашаанаас ачсан үйл баримт нь "Мал хулгайлах" гэмт хэрэг үргэлжилж буй хэлбэр гэж үзэхээр байна. Хэрэв хөлсний жолооч Х.Аким нь үхэр ачихаар ирээгүй, машин механизм ашиглаагүй бол мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэхгүй байхыг үгүйсгэхгүй юм.

5.3 Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн "Тайлбар:" хэсэгт "-Энэ зүйлд заасан "мал" гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.", "-Энэ зүйлд заасан "олон тооны мал" гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно..." гэх тайлбар, мөн Намсрайгийн Содномжамц болон түүний төрсөн хүү болох Содномжамцын Гүррагчаа нар нь хохирогчийн 6 тооны үхрийг ижил сүргээс нь салгаж өөрийнхөө гэрээс 2-3 км зайд байх мал хаших зориулалттай чулуун хашаан дотор хашиж хашааны хаалгыг төмрөөр хаасан нөхцөл байдал, мөн Намсрайгийн Содномжамц нь хөлсний жолооч болох Х.Акимд хандан "...ачих үхэр манай хаваржаан дээр хашаанд шахсан байгаа, ...хулгайн үхэр биш ээ манай өөрийн үхэр байгаа юм..." гэж хэлсэн нөхцөл байдал, хөлсөөр ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг иргэн Х.Акимыг 224,000 төгрөгөөр хөлслөн түүний өмчлөлийн 53-41 ХОА улсын дугаартай цагаан өнгөтэй "Hyundai Porter-II" маркийн тээврийн хэрэгсэлд Содномжамцын Гүррагчаа нь хохирогчийн 6 тооны үхрийг ачсан нөхцөл байдал, улмаар 53-41 ХОА улсын дугаартай цагаан өнгөтэй "Hyundai Porter-II" маркийн тээврийн хэрэгсэлд ачсан хохирогчийн 6 тооны үхрийг ******* аймгийн Буянт *******ын 03 дугаар /Наранхайрхан/ багийн нутаг дэвсгэр "Өвдгийн худаг" хэмээх газраас ******* аймгийн Жаргалант *******ын төвийн чиглэлд тээвэрлэн ирэхдээ замаа буруулсан нөхцөл байдал, мөн тээвэрлэн ирэх замдаа цагдаагийн албан хаагчид баригдсан нөхцөл байдал зэргээс дүгнэхэд Содномжамцын Гүррагчааг мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн олон тооны бод малыг өөрийн төрсөн эцэг болох Намсрайн Содномжамцтай хамтран оролцож бүлэглэн, машин механизм ашиглан үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд ******* ******* дахь Сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/22 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлж өгнө үү гэв.

6.Шүүгдэгч Н.Солномжамцын өмгөөлөгч Н.Очирбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийн хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүгдэгч *******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллагдагчаар татсан болов ч анхан шатны шүүхээс түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн. Хэргийн материалд шүүгдэгч ******* нь 6 тооны үхрийг хулгайлсан гэх нотлох баримт байхгүй, мөн олон тооны мал хулгайлах гэмт хэрэг нь хаана төгссөн бэ? гэдгийн шүүхээс анхаарах хэрэгтэй гэж үзэж байна. Шүүгдэгч ******* нь тухайн малыг хашаанд авч ирээд хашсанаар тухайн гэмт хэрэг төгссөн байх тул тус хэрэгт шүүгдэгч *******ын оролцоо байгаагүй иймээс түүнийг тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэхгүй. Шүүгдэгч *******ийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.

7.Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн ******* дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид төлөх төлбөр байхгүй. Шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн хувьд нуруу нь өвддөг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцийг хангаж шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

3. ******* аймгийн Прокурорын газраас “шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө ******* аймгийн Буянт *******ын Наранхайрхан багийн “Өвдөгийн худаг” хэмээх газраас хохирогч Л.Оюунгэрэлийн өмчлөлийн 6 тооны монгол үхэр буюу олон тооны малыг ижил сүргээс нь салган, өөрийнхөө гэрээс 2-3 км-ийн зайд мал хаших зориулалттай чулуун хашаанд хашиж, хашааны хаалгыг төмрөөр хааж байгаад хөлсөөр ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг Х.Акимыг 240,000 төгрөгөөр хөлсөлж, түүний 53-41 ХОА улсын дугаартай Hyundai porter-II маркийн тээврийн хэрэгсэл ашиглан *******  аймгийн Жаргалант ******* руу тээвэрлэж, хохирогч Л.Оюунгэрэлд 5,300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон” гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж, шүүгдэгч *******г прокуророос “мал хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******г бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

5. Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ “******* хүү *******гийн бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдсэн буюу бүлэглэн оролцсон, шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эцэг *******тай бүлэглэн үйлдсэн, мөн машин механизм ашиглаж үйлдсэн болох нь тогтоогдсон” гэжээ.

5.1 ******* нь өөрийн хүү *******гийн “2022 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө ******* аймгийн Буянт *******ын Наранхайрхан багийн “Өвдөгийн худаг” хэмээх газраас хохирогч Л.Оюунгэрэлийн өмчлөлийн 6 тооны монгол үхэр буюу олон тооны малыг ижил сүргээс нь салган, өөрийнхөө гэрээс 2-3 км-ийн зайд мал хаших зориулалттай чулуун хашаанд хашиж, хашааны хаалгыг төмрөөр хаасан, уг үхрүүдийг Х.Акимын эзэмшлийн 53-41 ХОА улсын дугаартай Hyundai porter-II маркийн тээврийн хэрэгсэлд ачсан үйлдэлд бүлэглэн оролцсон” гэх баримт хэрэгт авагдаагүй боловч өөрийн хүү  *******г гэмт хэрэг үйлдэхэд “үйлдлээрээ санаатай нэгдсэн байна” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Тухайлбал үхэр ачихаар ирсэн гэрч Х.Аким нь “ачих үхэр чинь хаана байгаа юм, хулгайн үхэр биш биз?” гэж асуухад Н.Содномцамц “манай хаваржаа дээр хашаанд шахсан байгаа, манай өөрийн үхэр” гэж хариулсан болох нь гэрч Х.Аким, Е.Алтанцэцэг нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

Мөн ******* нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “гэрч Х.Аким нь ачуулах гэж байгаа үхрүүд нь ямар нэгэн асуудалгүй юм байгаа биз дээ” гэж асууж байсан талаар мэдүүлсэн байна.

Иймд *******ыг өөрийн хүү *******гийн “бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдэхэд “үйлдлээрээ санаатай нэгдсэн” гэж үзсэн прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна.

5.2 Мөн анхан шатны шүүх мал хулгайлах гэмт хэрэг төгссөн үеийг буруу тодорхойлж, гэмт хэрэг үйлдэх үедээ машин механизм ашиглаагүй гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Тухайлбал хохирогчийн 6 тооны үхрийг өөрийн гэрээс 2-3 км орчим зайтай байх чулуун хашаа дотор аваачиж хашсанаар “уг 6 тооны үхрийг өөрийн үхэр мэтээр чөлөөтэй захиран зарцуулах бодит боломж бүрдсэн” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл энэ үед мал хулгайлах гэмт хэрэг төгссөн гэж дүгнэх боломжгүй байна. Учир нь хэргийн нөхцөл байдлаас харахад “үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор машин механизм ашиглахгүйгээр олон тооны мал буюу 6 тооны үхрийг худалдан борлуулах, захиран зарцуулах боломжгүй” байсан байна. 

Иймд “шүүгдэгч ******* нь мал хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа машин механизм ашигласан байна” гэх  анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. 

6. Дээр дурдсан үндэслэлүүдээр дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

7. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар нь давж заалдах гомдлоосоо татгалзаж байгаа талаар бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно. 

8. Дээр дурдсан үндэслэл нь “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хамаарч байна.

Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан бөгөөд энэхүү хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь хүчингүй болгох” гэж заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэв.

7. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан бөгөөд энэхүү хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилж байна.

Мөн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь хүчингүй болгох” эрх олгогдсоны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож,  

 

ТОГТООХ нь:

1. ******* ******* дахь ******* дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Шүүгдэгч *******д авсан цагдан  хорих таслан сэргийлэх арга хэмжээ, хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэх үед шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

           

 

       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР