Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 23

 

 

                                       

   2023          04           11                                      2023/ДШМ/23

 

*******ад холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Бадрал, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан,

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/37 шийтгэх тогтоолыг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн 2136000430057 тай хэргийг 2023 оны сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, Алаг адуу ургийн овогт Алтанбаганын Чулуунбат, 1995 дүгээр сарын 05-ны өдөр аймгийн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл найм, эцэг 09 дүү нарын хамт аймгийн сумын оны хаягтай, урьд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 01-ний өдрийн 32 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 10 хоногийн баривчлах ялаар, мөн шүүхийн 2018 оны 10 сарын 31-ний өдрийн 169 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны сарын 12-ны өдрийн 167 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 97 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 жил 8 сар 02 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн :

2. *******ыг "2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр "Munherdene Azbayar" гэх фейсбүүк хаягаас аймгийн нэгдсэн групп гэх фейсбүүк бүлгэмд "ишиг зарна" гэх худал зар оруулан хохирогч *******оос 2021 оны 02 сарын 01-ний өдөр 400'000 төгрөгийг залилсан нь тогтоогдсон" гэж; Фейсбүүк бүлгэмд "ишиг зарна" гэх худал зар байршуулж хохирогч *******гаас 2021 оны 01 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд нийт 325 000 төгрөгийг залилж авсан,

  аймгийн нэгдсэн групп" гэх фейсбүүк бүлгэмд "ишиг зарна, утас:88647576 гэх худал зар байршуулан хохирогч *******ийг хуурч, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 70.000 төгрөгийг залилж авсан,

 Chuka chuka" гэх фейсбүүк хаягаас аймгийн нэгдсэн групп фейсбүүк бүлгэмд нүүрсний талүн зарна гэх худал зар байршуулж хохирогч *******ыг хуурч 2021 оны оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 120.000 төгрөгийг залилж авсан,

  аймгийн нэгдсэн групп фейсбүүк бүлгэмд "ишиг зарна. Утас: 89665991- гэх худал зар байршуулан хохирогч *******ийг хуурч 2021 оны 02 сарын 15, 77-ны өдрүүдэд нийт 700'000 төгрөгийг авч залилсан нь тогтоогдсон" гэж, ишиг зарна гэж хуурч хохирогч У.Болдбаяраас 2021 оны 01 дүгээр сарын 26, 27 өдрүүдэд нийт 1,300,000 төгрөгийг авч залилсан,

 их хэмжээний мал зарна. Утас: 89484749" гэх худал зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч *******оос 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 300'000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 50000 төгрөгийг тус тус авч залилсан нь тогтоогдсон гэж ишиг, ямаа зарна. Утас: 89842324" гэх худал зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч *******ээс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 399,000 төгрөгийг авч залилсан,

 ноолууртай ишигтэй ямаа зарна. 88311545" гэх худал зар байршуулан хуурч хохирогч *******өөс 2021 оны 05 сарын 15-ны өдөр 500'000 төгрөгийг авч залилсан,

"ноолуурыг нь самнаагүй ишигтэй ямаа зарна. Утас: 958941" гэх худал зар байршуулан хуурч хохирогч Б.Алтаннараас 2021 оны 05 сарын 29-ний өдөр 800 000 төгрөгийг авч залилсан,

"ноолуурыг нь самнаагүй ишигтэй ямаа зарна. Утас: 85933610" гэх худал зар байршуулан хуурч хохирогч гаас 2021 оны 05 сарын 26, 27-ны өдрүүдэд гурван удаагийн үйлдлээр нийт 900'000 төгрөгийг авч залилсан,

"ишигтэй ямаа зарна. 85932773" гэх худал зар байршуулан хуурч хохирогч Ц. Батноровцэцэгээс 2021 оны 05 сарын 22-ны өдөр 700'000 төгрөгийг авч залилсан,

 "ноолууртай ишигтэй ямаа зарна. 88311545" гэх худал зар байршуулан хуурч хохирогч .аас 2021 оны 05 сарын 15-ны өдөр 1'000'000 төгрөгийг авч залилсан нь тогтоогдсон" гэж "ноолуурыг нь самнаагүй ишигтэй ямаа зарна. Утас: 89842324" гэх худал зар байршуулан хуурч хохирогч аас 2021 оны 05 сарын 20-ны өдөр хоёр удаагийн үйлдлээр нийт 700'000 төгрөгийг авч залилсан,

"ноолууртай ишигтэй ямаа зарна. 88311545" гэх худал зар байршуулан хуурч хохирогч аас 2021 оны 05 сарын 28-ны өдөр хоёр удаагийн үйлдлээр нийт 500'000 төгрөгийг авч залилсан,

"ноолууртай ишигтэй ямаа зарна. 88311545" гэх худал зар байршуулан хуурч хохирогч ээс 2021 оны 02 сарын 08-ны өдөр гурван удаагийн үйлдлээр 400'000 төгрөгийг авч залилсан,

"Gantulga Sambuu" гэх хаягаас "Ишигтэй ямаа зарна гэх худал зар байршуулан хохирогч Б.Амгалангаас 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нийт 1,000,000 төгрөгийг авч залилсан,

ишиг зарна. 89484749 гэх худал зар тавьж цахим хэрэгсэл ашиглан хохирогч Б.Хуаньшханаас  2021 оны 01 дүгээр сарын 20-оос 21-ний хооронд гурван удаагийн үйлдлээр нийт 780'000 төгрөгийг авч залилсан,

-2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 16-46 тоот гэрт Ж.Баянбулагийн 295 200 төгрөгийн үнэ бүхий Самсунг А- 10 загварын гар утсыг шилжүүлэн авч залилсан,

2021 оны 02 сарын 25-ны өдөр "яаралтай ишигтэй ямаа зарна. Утас: 883097 гэх худал зар байршуулан хуурч хохирогч оос 300 000 төгрөгийг авч залилсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

3. аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Алаг адуу ургийн овогт Алтанбаганын Чулуунбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

4.3Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч *******ад энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/97 тай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 (дөрөв) жил 5 (тав) сар 25 (хорин тав) хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 (зургаа) жил 11 (арван нэг) сар 25 (хорин тав) хоногийн хорих ялаар тогтоосугай.

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ад эдлүүлэхээр тогтоосон хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 зүйлд зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, 169 (нэг зуун жаран ес) хоногийг шүүгдэгчид эдлүүлэхээр тогтоосон ялаас хасаж,

4.6 Шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

4.7 Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 400'000 (дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч *******т, 325'000 (гурван зуу хорин таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч *******д, 70'000 (далан мянга) төгрөгийг гаргуулж хохирогч *******эд, 399000 (гурван зуун ерэн есөн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч *******д, 700'000 (долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч *******т, 1'069'000 (нэг сая жаран есөн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч У.Болдбаярт, 1'000'000 (нэг сая) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Амгаланд, 350'000 (гурван зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч *******ид, 900'000 (есөн зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч д, 700'000 (долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Батноровцэцэгт, 295'200 (хоёр зуун ерэн таван мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Баянбулагт, 1'000'000 (нэг сая) төгрөгийг гаргуулж хохирогч .т, 500'000 (таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч т, 800'000 (найман зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Алтаннард, 500'000 (таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч *******д, 400'000 (дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч т, 700'000 (долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч т, 780'000 (долоон зуун наян мянга) төгрөгийг гаргуулж хохирогч д, 300'000 (гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч ид тус тус олгож,

4.8 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

4.9 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 сарын 02-ны өдрийн 37 тай шийтгэх тогтоолд *******ад оногдуулсан 6 жил 11 сар 25 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

5.2 Эрүүгийн хуулийн 1.3 зүйлийн 1-т: Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэжээ. ******* нь хэдий үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн ч Эрүүгийн хуулийн 17.3 зүйлийн 1-т зааснаар зүйлчилсэн ба оногдуулсан Ялыг эдлэх байгууллагыг нээлттэй байгууллагад эдлүүлэх боломж анхан шатны шүүхэд байсан, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч *******ын ял эдлэх хорих байгууллагыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр өөрчлөн шийдвэрлэж өгнө үү гэв.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдүүлэхээр шийдвэрлэсэн. Прокуророос анх яллах дүгнэлт үйлдэхлээ ялын дэглэмийн талаар шүүгдэгчээс саналыг нь асуусан гэтэл хаалттай хорих байгууллагад эдлэх саналтай гэж хэлсэн байдаг. Шүүгдэгч нь тус гэмт хэргийг удаа дараа үйлдэж ял эдлэлж байгаа тул түүний эдлэх ялын дэглэмийн чангаруулах нь зүйтэй гэж анхан шатны шүүх үзсэн учраас аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/37 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын гомдолд дурдсан  үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.

3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч ******* нь 2021 оны 1 дүгээр сараас 5 сарын хооронд “Munkerdene Azbayar” гэх фейсбүүк хаягнаас “ аймгийн нэгдсэн групп” гэх фейсбүүк бүлгэмд “ишиг зарна, ишигтэй ямаа зарна, нүүрс зарна, автомашин эвдэрсэн сэлбэг авах шаардлагатай, бензин түлшний мөнгө урьдчилж авна” гэх мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, 20 удаагийн үйлдлээр бусдыг хуурч залилсны улмаас нийт  11,539,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн болох нь  “дансаар нь мөнгө шилжүүлж авсан гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга, хохирогч нарын мэдүүлэг, дансны хуулга, шүүгдэгч *******ын яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

5.  “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 зүйлийн 2,3-т заасныг баримтлан түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2022 /ШЦТ/97 тай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 8 сар 2 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 5 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 11 сар 25 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

            6. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар нь давж заалдсан гомдолдоо “хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд харин шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэжээ.

6.1 Шүүх шүүгдэгч *******ын 2022 оны 4 дүгээр сарын 21-ний 2022/ШЦТ/97 тай шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдлүүдийг хянан шийдвэрлэж, түүнд оногдуулсан ялыг эдлүүлэх хорих байгууллагыг сонгохдоо “шүүгдэгчийн урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байсан”-ыг харгалзан түүнд оногдуулсан  6 жил 11 сар 25 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна.

6.2 Мөн өмнөх шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан 5 жил 8 сар 2 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байхад шүүх сүүлчийн шийтгэх тогтоолоор хөнгөн ял буюу  2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн атлаа уг ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 5 сар 25 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэхдээ хорих ял эдлүүлэх байгууллагыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилсөн нь үндэслэл муутай болжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр “шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж өгнө үү” гэх шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

7. Мөн шүүх шийтгэх тогтоолын 1 дэх заалтад шүүдэгчийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримталж “хууль буруу хэрэглэсэн”-ийг зөвтгөж, тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 зүйлийн 3 дахь хэсэгт “нэгдмэл” гэмт хэргийн талаар, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “олонлог” гэмт хэргийг талаар хуульчилсан ба эдгээрийг зөв ойлгож хэрэглэх нь хэргийг зөв зүйлчлэх, шударгаар ял оногдуулахад чухал ач холбогдолтой юм.

“Нэгдмэл” гэмт хэрэг гэдэг нь “гэмт этгээд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн” гэж үздэг.

Өөрөөр хэлбэл гэмт этгээдийн хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүй нь тус бүрдээ бие даасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй бөгөөд үргэлжилсэн хэд хэдэн удаагийн үйлдэл нь эцсийн дүндээ нэг гэмт хэргийн шинжийг агуулсан байхыг “нэгдмэл” гэмт хэрэг гэж нэрлэдэг.

Харин “Олонлог” гэмт хэрэг гэдэг нь  “гэмт этгээд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн” гэж үздэг.

Өөрөөр хэлбэл гэмт этгээдийн нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн /2 буюу түүнээс дээш/ гэмт хэргийн шинжийг агуулсан байхыг “олонлог” гэмт хэрэг гэж нэрлэдэг.

Харин шүүгдэгч *******ын үйлдэл тус бүр нь бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан байхад шүүх түүнийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, алдааг зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

14. Дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын 1, 4 дэх заалтуудад өөрчлөлт оруулж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож,  

ТОТООХ нь:

 

1. аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/37 шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан” гэснийг хасч, Тогтоох хэсгийн 4 дэх заалтын “хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй" гэснийг "хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй." гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

           

 

 

       ДАРАЛАЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮЧ                                         Н.ТУЯА

 

                                      ЕРӨНХИЙ ШҮҮЧ                                      С.ӨМИРБЕК

 

                    ШҮҮЧ                                       М.НЯМБАЯР